Нийслэлийн байгаль орчны газар Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Бумбатын булгийг түшиглэн хиймэл нуур буюу ус хуримтлуулах хөв байгуулаад хагас жил өнгөрчээ.
Гэвч нийслэлийн төсвийн хөрөнгөөс 150 сая төгрөгөөр хийсэн уг хиймэл нуурын хүрээлэн буй орчин болон дэргэд нь барьсан цэцэрлэгт хүрээлэн хогоор дүүрч байна.
Нийт 10,500 метр куб эзлэхүүн бүхий ус хуримтлуулах хөвийн усан байгууламжийн ажил 2019 оны арваннэгдүгээр сард дууссан. Хөвөөс холгүй замын дэргэд "Бурхан бумбын орон" гэх цэцэрлэгт хүрээлэн барьсан нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх тухтай, задгай талбай болсон байв.
Хүрээлэнтэй ойролцоо байрлах айлууд булгаас ундны усаа авч хэрэглэдэг ба хүүхэд багачууд хиймэл нуурын эрэг дээр тоглох нь элбэг аж.
"Дуулгат мөрөн" ХХК-ийн гүйцэтгэсэн 1380.5 м/кв усан мандлын талбайтай тус хөвд Бумбатын булгаас гадна үерийн ус цутган урсдаг тул булингартай болжээ. Мөн ойр орчимд нь ундааны сав, хөөсөнцөр, гялгар уут зэрэг зүйлсээр бохирдсон байна.
Нийслэлийн байгаль орчны газрын мэдээлснээр байгалийн тогтоц, чийглэг орчин, усан мандал үүсгэх зорилготой уг хөвийн гүн дунджаар 1-2 метр бөгөөд усанд орох, машин, хувцас хэрэглэлээ угаахыг хориглодог. Гэвч хориглолтыг хэрэгжүүлэх, хөвийн эрэг дагуу болоод цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэх хүнгүйн улмаас бохирдож байгаа нь харамсалтай.
Цэцэрлэгт хүрээлэн дэх жижиг хогийн савнууд дүүрч гадуур нь ууттай, уутгүй хог, согтууруулах ундааны шил, цаас хөглөрөх нь Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооныхны хайхрамжгүйг илтгэнэ. Учир нь дүүргийн тохижилт, хог хаягдлыг хариуцсан хэсэг, байцаагч нь хөв болон хүрээлэнгийн талбайн ариун цэврийг хариуцах ёстой гэж НБОГ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн юм.
Нийслэлийн төсвөөс 150 сая төгрөг гарган хийсэн ч хариуцлагагүй орхин бохирдуулж буй энэ хөв дараа дараагийн хиймэл нууруудын эхлэл нь. Нийслэлийн 2020 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлд дахин 3 хөв, цөөрмийг 750 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. /Үндсэн чиглэлийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү/ Хөрөнгийн эх үүсвэр нь мэдээж Нийслэлийн төсөв буюу та бидний татварын мөнгө.
Төсвийн хөрөнгөөр хийсэн байгууламжаа хороо, дүүрэг нь арчлахгүй орхиж, иргэд нь бохирдуулсаар байвал татварын мөнгийг үр ашиггүй зарцуулсан болно.