Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-нд “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна.
Гарын ариун цэврийг сахих нь бидний олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам болдог. “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар бүр цэвэр байх эрхтэй гэсэн уриатай “Гарын эрх” аяныг зохион байгуулж байна.
Манай улсын 770 сургуулийн 46 хувь, 1351 цэцэрлэгийн 31 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай байна. Эдгээрийн 87 сургууль, 121 цэцэрлэг баталгаат бус эх үүсвэрээс усаа авдаг аж.
Дэлхий нийтэд цар тахал тархаад буй энэ цаг үед хүүхэд бүрд гар угаах боломжийг бүрдүүлэх нь нэн чухал юм.
Хэрэв та хүүхдийнхээ гарын ариун цэвэрт анхаардаг бол дараагийн эцэг эхийн хурлаар багш, сурган хүмүүжүүлэгч нартайгаа ярилцаж, гар угаах орчныг бүрдүүлэх шийдлийг гар бие оролцон хамтдаа олоорой.
Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар