"УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулиудын харьцуулсан судалгаа, дүгнэлт"-ийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан танилцуулж байна.
Доктор О.Мөнхсайхан "Аливаа хэрэг маргаан хэн нэгний нөлөө, эсвэл эрх мэдэл мөнгөөр шийдэгддэг бол хүн бүхний эрх баталгаагүй. Бид хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээсэн ч шударгаа шүүлгэх эрхийг өгч чадахгүй бол энэ хамгийн том асуудал. "Шударга бусын хонгилыг нурааж шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах" талаар би ярина. Дэлхийн өрсөлдөх чадварын индекст Шүүхийн хараат бус байдал 141 орноос 120-д орсон байна. Энэ бол бизнес эрхлэгчдээс авсан үнэлгээ. Ерөнхий шүүгчид хэт төвлөрсөн эрх мэдлийг танах ёстой. Энэ нь тэнцвэргүй, үзэмж харсан байдлыг бий болгож байна" гэсэн юм.
Түүний санал дүгнэлтэд хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоох хэрэгтэй гэсэн саналыг өгч байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хаагдаж буй хэргүүд цөөнгүй байгааг хэлсэн юм. Хөөн хэлэлцэх хугацаа зөвхөн хохирогчид хэрэгтэй бус иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэхэд тустай гэв.