Ээж нь дөрвөн настай дагавар охиноо байнга зоддог байв. Өвөл цонхоо онгойлгоод нүцгэн зогсооно. Нүүрний будаг шингээгч цацаад, нүдээ анивал хохь чинь шүү гэж уурлаж зодно. Сөхрүүлж суулгаж байгаад бөөгийн сахиус гэх цохиураар байнга занчдаг байлаа. Харин охин тэр үед нь “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой. Тэгэхгүй бол бүүр чангаар өвдтөл нь цохино. Хойд ээжээс нь гадна төрсөн аав нь ч заримдаа өмдний тэлээгээр ороолгоно. Хаврын урь ирж нялх ногоо цухуйх цагаар охин хойд ээждээ хэрцгийгээр зодуулсаар хорвоог орхисон юм. Энэ бол 2015 онд Улаанбаатар хотод болсон явдал.
Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн захирлын төрсөн дүү нь цэцэрлэгт нь багшаар ажиллаж байхдаа 10 сартай нярайг хооллох гэж хэрхэн хэрцгийгээр зодсон бичлэг олон нийтийн сүлжээгээр ил боллоо.
Энд өгүүлсэн хоёр хэрэг гарахаас жилийн өмнө Улсын Ерөнхий прокурорын орлогч “Зөрчлийн тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэж эхлэх үед сэтгэл сэрдхийм мэдээлэл хийж байв. Энэ бол Монгол улс хүн амины хэргийн гаралтаар Азидаа тэргүүлэх болсон тухай юм. Бидний хүчирхийлэлд дассан уур амьсгал, тухайлбал, хүүхэд хүмүүжүүлэхэд хатуу гар хэрэгтэй гэж тайлбарладаг нь үүнд нөлөөлж байгаа гэж тэр ярив.
Нийгмийг соён гэгээрүүлэх, хүнээр хүн хийх мэргэжилтнүүд болох багш, сэтгүүлчдийн сэтгэж, үйлдэж байгаа нь ийм байхаар бусад нь яах вэ?
Гэхдээ яг хэчнээн хүүхэд томчуудын гарт өртсөнөөс болоод амь насаа алдсан, бэртэж гэмтсэн талаар нарийвчилж нэгтгэсэн судалгаа одоогоор алга. Харин хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний мэдээллээс зарим хандлага, уур амьсгалыг ажиглаж болохоор байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Амила" цэцэрлэгийн багш хоёр настай охиныг зодож цохиод, чирч гудчин харанхуй өрөөнд оруулж байгаа бичлэг 2018 оны тавдугаар сарын 28-нд олон нийтийн цахим сүлжээгээр тарсан. Хоёр хоногийн дараа “Хүүхдийг хэрхэн шийтгэх вэ” нэртэй өгүүллийг нэгэн сайтын сэтгүүлч бичжээ. “Эцэг, эх, цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан хүүхэд "зодох" зөвлөмж” хэмээх дэд гарчигтай уг нийтлэлд хүүхдийг цохиж шийтгэх хэд хэдэн дүрмийг тайлбарласан байх юм. Жишээлбэл, эн тэргүүний дүрэм бол хүүхдийнхээ бөгсийг алгадах гэнэ. Мөн хүүхдээ дагуулаад угаалгын өрөө юм уу, эзгүй өрөөнд шийтгэх хэрэгтэй. Алгадаж, шийтгэснийхээ дараа бүү уучлал гуй гэх мэтээр зөвлөжээ. Эрхэм сэтгүүлчийнхээр бол хүүхдийг 10 нас хүртэл нь “зодох” учиртай ажээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбоотойгоор эцэг эхчүүдээс ирдэг хамгийн их гомдол нь хүүхэд зодох зөрчил байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн өмнөх боловсролын 274 байгууллагад шалгалт хийсэн дүндээ үндэслэн мэдээлсэн.
Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн жил Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн сурагч багшдаа өшиглүүлсний улмаас элэг нь бяцарч, идээлсний улмаас амь насны заалттай хагалгаанд орж байжээ. Мөн он гарахаас 10 хоногийн өмнө Хэнтий аймаг хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдаж, нэг нас гурван сартай дүү нь зодуулсны улмаас гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан.
“Монгол араншин”: Сүртэй юм бэ...
Дээр өгүүлсэнчлэн зодуулснаас болж хүүхдүүд амь насаа алдах хүртэл хэмжээнд байдал очсон ч хүүхдээ хүмүүжүүлэхдээ “таван салаа боов” амсуулахад буруудахгүй гэх хандлага нийгмийн тодорхой хэсэгт байгааг цахим орчноос ажиглаж болно. Зарим хүн, “зөрүүд хүүхдийг зодохгүй бол хүн биш болно”, “тоосоо гөвүүлэх аавтай байх сайхан” гэх мэтээр бичиж ярьсаар байгаа. Тэгвэл нэгэн сонирхолтой судалгааг толилуулъя.
Хамгийн сүүлд өнгөрсөн жил Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн сурагч багшдаа өшиглүүлсний улмаас элэг нь бяцарч, идээлсний улмаас амь насны заалттай хагалгаанд орж байжээ.
Ээжүүдийн зөвшөөрлөөр гэрт нь дуу хураах төхөөрөмж байрлуулаад тэднийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж буйг сонсжээ. Нийт 33 айл сонгосон бөгөөд зургаа хоногийн дараа бичлэгийг сонсов. Ихэнх нь хүүхдээ төсөөлснөөсөө ч олон удаа цохижээ. Хүүхдүүдийн цохиулсан шалтгаан нь тийм ноцтой биш байв. Үлгэрийн номынхоо хуудсыг зөвшөөрөлгүй эргүүлсэн, хуруугаа хөхсөнөөс гэх мэт. Нэг ээж долоон сартай хүүхдээ цохисон бол бас нэг нь хөлд орж буй хүүхдэдээ “ээжийгээ цохиж болдоггүй юм” гэдгийг ойлгуулахын тулд өөрийг нь буцаагаад гөвшжээ. Энэхүү судалгааг АНУ-ын Даллас дахь Өмнөд Методистийн их сургуулийн профессор Жорж Хоулден болон түүний багийнхан 2014 онд хийсэн юм.
Судалгааны дүнг нэгтгэхэд, эдгээр ээж нэг долоо хоногт 18 удаа хүүхдээ цохиж байна. Хүүхдээ цохих үедээ тэд тайван биш, уурлаж бухимдсан байжээ. Харин ээждээ алгадуулж цохиулсан хүүхдүүд ноцтой биш ч гэсэн ямар нэг гэмтэл авсан. Бэртэж гэмтэхээс гадна сэтгэлийн зовуур шаналгаатай болох зэрэг сөрөг нөлөө ажиглагдсан бөгөөд хэрэв иймэрхүү гэмтэл байнга авбал стрессийн даавраас үүдсэн неврологийн өөрчлөлтүүд тархинд гарна хэмээн судалгаанд дурьдсан байв.
Зодох бол хүмүүжлийн арга яавч биш.
Энэ судалгааны дүнгийн эсрэг гэмээр байр суурийг бид олон нийтийн сүлжээнээс хангалттай уншиж болохыг дээр өгүүлсэн. “...Тэглээ гээд муудсан зүйл ер алга”, “Аав, ээж маань хатуу гараар хүмүүжүүлснийх би өдий дайтай яваа”, “Яасан сүртэй юм бэ, алганы амт үзүүлээ л биз”, “Цохиж занчууллаа гээд би өнөөдөр эрүүл саруул л явна ” гэх мэтээр зодуурын аргыг зөвтгөсөн цөөнгүй сэтгэгдэл хөвөрсөөр л...
Хүүхэд насандаа зодуулдаг байсан хүн богино насална
Иелийн их сургуулийн Сэтгэлзүй, Хүүхдийн сэтгэцийн тэнхмийн профессор Алан Каздины судалгаагаар бага байхдаа зодуулж цохиулж байсан хүний дархлаа муудсанаас хавдар, зүрхний өвчин, амьсгалын гаралтай өвчнөөр эрт нас бардаг нь тогтоогдсон байна. Монголчууд хавдрын өвчлөлийн тоогоор дэлхийд толгой цохиж, зүрх судасны өвчин нас баралтаараа тэргүүлж байгаа. Амьсгалын замын өвчин, ханиад томуу агаарын бохирдол ихтэй нийслэл хот гэлтгүй орон нутагт ч ихээр дэлгэрэх болсон. Ийм үед дархлаа муутай хүүхдүүд хамгийн түрүүнд өртөж өвддөг гэдгийг бид мэднэ. Тэгвэл зодуулж, цохиулдаг хүүхдүүд айдас түгшүүр, сэтгэлзүйн хямралаас болж дархлаа муутай байдгийг дэлхий нийтээр хийсэн судалгаа өгүүлээд байна. Томчууд бид ч гэсэн сэтгэл санаа хямрахаар, таатай биш тухгүй үед ходоод гэдэс хямарч, өвчлөмтгий болдог шүү дээ. Хүүхдүүд цохиулж зодуулахад сэтгэл зүй болоод бие махбодын хувьд хямарч, өвчилдөг байна.
Зодох бол хүмүүжлийн арга яавч биш. Энэ талаар энэхүү өгүүлэлд дурдсан профессор Жорж Хоулден болон Алан Каздин нарын нотолгоог уншигч танд багцлан хүргэе.
- Хааяа нэг, хөнгөнөөр хүүхдийг цохих нь хүүхдэд удаан хугацаанд үргэлжлэх хор нөлөөг үүсгэхгүй байх, гэхдээ бас урт хугацаанд үргэлжлэх сайн нөлөөг бий болгодоггүй.
- Зарим судалгаагаар хүүхдийг цохих нь дуулгавартай байх төлөвийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон ч урт хугацааны зан үйлийг засдаггүй.
- Цохиулсан хүүхэд дунджаар 10 минутын дараа л гэхэд нөгөө зан авираа гаргаж эхэлдэг.
- Хүүхдийг цохих нь бусадтай зүй бус харьцах явдлын суурь, түүнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.
- Сүүлийн жилүүдийн судалгаанууд байнга цохиулдаг хүүхэд IQ сул, илүү түрэмгий болох, архи, мансууруулах бодист донтдогийг тогтоосон.
- Нэг долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа цохих нь хүүхдийн сэтгэц, биеийн эрүүл мэнд, суралцах чадварыг муу болгодог.
- Цохьсоноор хүүхдэд юу буруу болохыг зааж байгаагаас бус юу зөв болохыг заахгүй байна.
- Хэрэв та хүүхэдтэйгээ зүй бус харьцсан эцэг эхчүүдээс тэдний бодсон шиг үр дүн гаран эсэхийг асуувал тэд “үгүй” гэж хэлнэ.
- Алгадах нь хүүхдийн зан авирыг өөрчилдөггүй, өөрчиллөө гэхэд буруугаар, сөргөөр өөрчилдөг. Тиймээс хүмүүжлийн арга огт биш.
Өөр арга чарга байна уу? Байна аа, байна...
Хүүхдээ үгэндээ оруулах гэж загнах, цохих, зодох нь бидний хувьд хүмүүжлийн арга биш боллоо. Тэгвэл өөр сайн арга туршлага байна уу? Энэ талаар Хүүхдийг Ивээх Сан, Манитабогийн Их сургуулиас хамтран гаргасан дараах таван энгийн алхмыг эцэг эх, асран хүмүүжүүлэгч нарт санал болгож байна.
Хүүхдийг цохих нь бусадтай зүй бус харьцах явдлын суурь, түүнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.
Юуны түрүүнд аав, ээжүүд хүүхдээ алс ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж, мөрөөдөж, төлөвлөж байгаагаа сайн тунгаан бодож холын зорилгоо тодорхойлох хэрэгтэй аж. Томчууд бид өдөр тутмын ажил амьдралдаа түүртсэнээс, түр зуурын сэтгэл хямралаа даван туулж чадаагүйгээс уур бухимдлаа үр хүүхэддээ гаргах тохиолдол бишгүй л байдаг. Та эхлээд өөрийнхөө уур бухимдлыг удирдаж сурвал үр хүүхэдтэйгээ дотно харилцаатай, үлгэр дууриалтай аав ээж байх нь.
Дараагийн алхам нь элэгсэг дотно харилцааг эрхэмлэх буюу бусдын оронд өөрийгөө тавьж сурах нь дараагийн чухал алхам юм байна. Ялангуяа үр хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж, тэдний байр сууринаас асуудлыг харж, ойлгохыг хичээн урам зориг хайрладаг бол таны хүүхэд өөртөө итгэх итгэл нь улам бүр дээшилдэг. Хэрэв хүүхэд эцэг эхээсээ эсвэл асран халамжилдаг хэн нэгнээс айж эмээдэг бол аливаад урам зориггүй, шударга бус, өөртөө итгэлгүй нэгэн болдог.
Томчууд бид хүүхдийнхээ анхны багш нь. Хорвоо ертөнцтэй танилцах, амьдрах арга ухааныг эцэг эх нь зааж өгдөг. Сайн багш бол хүүхдийг ойлгож, тодорхой заавар, зөвлөмж өгч, хүүхдээс юу хүсэж байгаагаа ойлгуулдаг. Бас амьдралд таарах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсдог. Аливааг ойлгуулдаг сайн эцэг эх, багш хүүхдийг зодож шийтгэдэггүй, харин зааж зөвлөн, дэмжин тусалдаг. Энэ бол гуравдахь алхам юм.
Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Томчууд бид хүүхэд юу бодож сэтгэдэг, юу мэдэрдэгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам ихийг сурч мэдэхийг хүсдэг. Яагаад гэсэн олон асуултад нь хүндэтгэлтэйгээр хариулснаараа бид түүнд өөрийгөө хүндлэхийг зааж сургана. Танин мэдэхийн тулд хийж буй оролдлогуудыг нь урамшуулж дэмжсэнээрээ бид илүү ихийг сурч мэдэх хүсэл зоригийг нь өдөөж байдаг. Хүүхэд өөрийнхөө чадварт итгэдэг бол хожмын нэгэн өдөр тохиож болох хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна.
Хүүхэдтэйгээ холбоотой ямар ч асуудлыг эерэгээр шийдэж хэвших нь сүүлийн зарчим. Хүмүүжлийн эерэг аргыг амьдралдаа хэрэгжүүлж чадвал та хүүхдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлөх бүх хүчин зүйлсийг төвөггүй даван туулж чадна.
Эцэст нь хэлэхэд, хүүхдийнхээ холын зорилгыг тодорхойлж, тэдэнтэй элэгсэг дотно сэтгэлээр харьцан, бүх зүйлийг ойлгомжтой тайлбарладаг, нөгөө талаас хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг эцэг, эх өөрсдөө сайтар ойлгож, асуудлыг эерэгээр шийдэж хэвшвэл таны үр хүүхэд ирээдүйд хүмүүжилтэй, ухаантай, эрүүл чийрэг иргэн болж төлөвшинэ.
Ц.Чимэддондог