gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг ЦАГААН СУВАРГА

Р.Адъяасүрэн
Нийгэм
2020-04-14
273
Twitter logo

Дэлхийн өнцөг бүрээс жуулчдын зорин очих дуртай байгалийн өвөрмөц тогтоц бүхий, АНУ-ын Аризона мужид байх Grand Canyon-той төстэй байгалийн үзэсгэлэнт газар Монголд бий.

Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг бүхий Цагаан суваргыг үүсгэсэн гэж үздэг аж.

Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг болох мөргөцгийн хана нь зүүн тийшээ харсан байдаг учраас баруун талаасаа харагдахгүй. Харин зүүн талаасаа суварга, хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэн сүр бараа ихтэй харагддаг.

Аймгийн төв Мандалговиос 100 орчим км хатуу хучилттай, 40 гаруй км шороон замаар явсаар Цагаан суваргын баруун талаас хүрч очно. Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах, эмх цэгцтэй болгох, аялагчид, жуулчдад мэдээлэл өгөх зорилгоор өнгөрсөн онд түр буудаллах цэг байгуулсан нь энэ газарт хүрч ирсний таних тэмдэг болохуйц.

Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөн нь нийт 400 орчим метр, 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суваргаас буух ус асар том хүрхрээ мэт харагддаг гэдгийг нутгийн иргэд бахдан ярьдаг юм билээ.

Элсэрхэг өндөр хавцлууд нь өнгө өнгөөр алаглах нь үнэхээрийн үзэсгэлэнтэй бөгөөд нар мандах, жаргах мөчид байгаль дэлхийн гайхамшигт тогтоцыг илүү ихээр мэдрүүлэх аж.

Цагаан суваргын баруун урд үзүүрээс эхлэн 1.5 км аялж, зүүн талаас нь орой дээр гарах бөгөөд өнгийвөл ёроол нь харанхуйлсан өндөр шавар баганууд тэдгээрийн завсрын ангал, хонгил нь үнэхээр сүрдэм аж. Цагаан суваргаас 4 км орчим зайд Хэвтээ босоогийн агуй байдаг бөгөөд манай оронд мэдэгдээд буй элэгдэл эвдрэлийн гаралтай агуйнуудаас хамгийн том нь юм байна.

Алсаас харахад суварга мэт харагдах энэхүү үзэсгэлэнтэй газарт ирэх аялагч, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны байдлаар гадаадын 14815, дотоодын 4725 жуулчин ирсэн хэмээн аймгийн аялал жуулчлалын газраас мэдээлжээ.

2014 онд Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Цагаан суваргыг Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэгээр тодорхойлсон бөгөөд үүнээс гадна Дундговь аймагт Дэл уулын сүг зураг, Өөш манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу, Онгийн хийд, Сүм хөх бүрд зэрэг үзэх харах зүйл их бий.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар намжиж, бүх зүйлс эргээд хуучин хэвэндээ орох үед аяллын нэг маршрутаа болгох Цагаан суваргын үзэсгэлэнг бага ч болтугай харуулах зургуудыг сонирхуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан