gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Ганбаяр: Бид 2020 онд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2020-01-16
6933
Twitter logo
Э.Энхмаа
6933
Twitter logo
Эрүүл мэнд
2020-01-16
Л.Ганбаяр: Бид 2020 онд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийнэ ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан 2020.01.14-ний өдөр.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай ярилцлаа. Улсын хэмжээнд хүүхдийн мэс заслын тусламжийг хариуцан ажилладаг эдний хамт олон эмч, сувилагч, ажилтнуудтайгаа нийт 35-уулаа. Энэ тасгийнхан 2019 онд 6200 гаруй хүүхдэд мэс засал хийсэн бөгөөд 2020 онд тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, өндөр технологи шаардсан нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

-Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна гэж халаглах хүн олон. Өвчлөл ихсэж байгаагийн шалтгаан юу вэ?
-Хүүхдийн өвчлөл, нярайн хөгжлийн гажиг, тэр дундаа хоол боловсруулах замын тогтолцооны хөгжлийн гажиг ихсэж байна. Гэхдээ улстөрчдийн яриад байгаа шиг тийм аймаар биш. Өвчлөлийн байдлыг харахад хөгжиж буй орнуудын адил дундаж, түүнээс арай бага түвшинд л байна. Төрөлтийн тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт хандах хүүхдийн тоо өсөх нь зүй тогтол юм. Манай тасгийн хувьд 2019 онд 6221 хүүхдэд мэс заслын тусламж үзүүлсэн нь өмнөх оныхоос 1340-өөр нэмэгдсэн. Одоогийн байдлаар 21 аймгаас 15 нь хүүхдийн ерөнхий мэс заслын болон унтуулгын эмчтэй болсон. Манай тасагт ирж зургаан сарын сургалт, дадлага хослуулж ажиллаад, орон нутагтаа яаралтай мэс заслын тусламж үзүүлж байна. Энэ нь манай үйл ажиллагаа, ачааллыг бууруулах тал дээр том дэмжлэг болж байна. Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Налайх дүүрэг л хүүхдийн мэс заслын эмчтэй болсон учир тэндээс яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхэд ирэхгүй. Хүнд тохиолдлуудад дуудлага өгнө, манайхаас эмч очоод хагалгаагаа хийдэг. Гэтэл төвийн дүүргийн эмнэлгүүд хүүхдийн мэс заслын эмчгүйгээс хүнд, хөнгөн бүх хагалгаа манай тасагт ирж, ачааллыг нэмэгдүүлж байна.

-Хот дотроо учир эмч нараа сургаад авах хамгийн боломжтой нь дүүргийн эмнэлгүүд баймаар юм?
-Тийм. Гэтэл өдөр тутмын ачааллаасаа болдог уу, санаачилга гаргахгүй л байна. Энэ тухай манай  ЭХЭМҮТ-ийн удирдлагууд ч хэлж ярьдаг л юм. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгаар үйлчлүүлэгчдийн 75 хувь нь Улаанбаатар хотын, 25 хувь нь орон нутгийнх. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргээс хамгийн олон өвчтөн ирнэ.  Бид төвлөрлийг сааруулахын тулд төвийн зургаан дүүргийн эмнэлэгт яаралтай мэс заслын тусламжийг хариуцуулах зорилгоор эмч нарыг нь сургах зорилт тавьсан. Дэлхийн жишгээр яаралтай тусламжийг хамгийн ойрхон эмнэлэг үзүүлэх учиртай юм.

ТАНЫ БОЛОН ХҮҮХДИЙН БИЕД ИДЭЭТ ҮРЭВСЭЛ ГАРСАН БОЛ МЭС ЗАСЛЫН ЭМЧИД ХАНДААРАЙ

-MRSA нянгийн халдвар маш их байгаа тухай эцэг, эхчүүд нийгмийн сүлжээгээр бичиж байна. Энэ үнэн үү?
-Өвлийн энэ үед ийм шалтгаанаар өдөртөө 0-16 насны 10-15 хүүхэд ирж байна. Зун бол арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт үрэвсэл ихсэж, 24 цагийн дотор 50-60-аараа ханддаг. 2019 оны 1-8 дугаар сард ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт арьс, арьсан дорх идээт үрэвслийн шалтгаан, ямар нян бактериар үүсгэгдэж байгааг судлахад 49.2 хувь нь метилинд тэсвэртэй staphylococcus буюу MRSA, бусад нь өөр нянгуудаар үүсгэгдэж буйг тогтоосон. Хоногтоо ирэх 50-60 хүүхдийг авчирсан аав, ээж нийлээд эмнэлэгт 120-130 хүний бөөгнөрөл болно. Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, хагалгаанд орсон, хагалгаанаас тасаг руу шилжсэн хүүхдүүд бүгд буглаатай байхад буглаа ихэссэн гэж томчууд нийгмийн сүлжээгээр бичих нь аргагүй шүү дээ. Энэ бүхэн нэг эмнэлэгт төвлөрснөөр л MRSA нянгийн халдвар хэрээс хэтэрсэн мэт харагдаад байна л даа.

-MRSA нянгийн халдварын ихэссэн шалтгаан юу вэ?
-Энэ бол шинэ төрлийн халдвар биш, өмнө нь байсан. Нэг эмнэлэгт төвлөрснөөр л анхаарал татах болсон. Сүүлийн жилүүдэд арьс, арьсан дорх идээт үрэвслүүд ихэссэн нь үнэн. Зуны улиралд идээт үрэвсэл ихэсдэг. Хүүхдийн амралт эхэлж, халуун дулааны улиралд хүүхдүүд хөдөө явна, зусланд амарна. Эцэг эхийн анхаарал халамж суларч, ариун цэврийн дэглэм алдагдахад хүүхдийн суга, цавь зэрэг нимгэн арьстай хэсэг болон тос, үсний булчирхайтай хэсгүүдэд нян халдвараас үүдэлтэй идээт үрэвслүүд гардаг. Агаар, хөрс, усны бохирдол зэрэг гадаад хүчин зүйлээс гадна ахуйн ариун цэвэр хангалтгүй, биеийн дархлаа сул байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж нянгийн халдвартай, идээт үрэвслүүд гардаг. 

2019 оны 1-8 дугаар сард ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт арьс, арьсан дорх идээт үрэвслийн шалтгаан, ямар нян бактериар үүсгэгдэж байгааг судлахад 49.2 хувь нь метилинд тэсвэртэй staphylococcus буюу MRSA, бусад нь өөр нянгуудаар үүсгэгдэж буйг тогтоосон.

-MRSA нянгийн халдвар авсан л бол эдгэрэхгүй гэсэн ойлголт байх шиг байна?
-MRSA зөвхөн буглаа үүсгэдэг юм биш, ерөнхий мэс засалтай холбоотойгоор хэлэхэд ясны цочмог үрэвсэл үүсгэх аюултай. Гэхдээ энэ нь тийм түгээмэл биш. Ганц удаа буглаа гараад бүрэн эдгэрсэн хүүхэд зөндөө бий. Энэ бол аав, ээжийн асаргаа сайн байна гэсэн үг. "Эдгэрэхгүй халдвар" гэж хүмүүсийг айлгах хэрэггүй, эмчлэгдэнэ. Арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт үрэвсэлтэй хүүхэд ирвэл шаардлагатай бол мэс засал хийнэ. Мэс  заслын дараа идээ, шүүснээс нь бактериологийн шинжилгээ авна. Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарахад ямар нянгаар үүсгэгдсэнийг тогтоож, энэ нянгийн эсрэг ямар антибиотик хийвэл зохистой вэ гэсэн шинжилгээний хариу гарна. Зохистой антибиотикийг хэрэглэвэл энэ нян устана, эрүүлжинэ.

Мөн идээт үрэвсэл дахих шалтгаан бий. Дахиж байгаа нь аав, ээж асран хамгаалагчийн анхаарал халамж сул байгаатай холбоотой. Нэг газарт дахиж байвал хагалгааны үед дутуу нээсэн, эсвэл бүрэн эдгэрээгүй байхад эмчилгээг зогсоов уу? гэх мэтээр шалтгааныг хайна. Харин өөр өөр газарт гараад байвал асран хамгаалагчийн хариуцлагатай холбоотой. Ариун цэврийн дэглэм маш чухал, гараа сайн угаахаас л эхэлнэ. Халдвар хамгаалалтын дэглэмийг маш сайн барихыг шаарддаг. Эмнэлгийн нөхцөлд бүх зүйл нэг удаагийнх байдаг учир санаа зоволтгүй. Гэрт байхад л анхаарал алдаж болохгүй, хүүхэд гадаа тоглоод ирэхэд нь тогтмол гарыг нь угаалгахаас эхэлнэ.

-Хатиг, идээ бээрийг гэрийн нөхцөлд эмчлээд, янз бүрийн арга хэмжээ аваад байдаг тал бий?
-Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлэх нь маш буруу, халдварыг даамжруулна. Гол анхааруулах зүйл энэ. Идээн дээр нь гурил тавих, янз бүрийн тос хэрэглэх зэргээр дур мэдэн эмчилж болохгүй. Шууд харьяа дүүргийнхээ мэс заслын эмчид хандах ёстой.  Саяхны нэг жишээ хэлэхэд, Шөнийн 02.00 цагт бие дээр нь буглаа гараад 10 хоносон хүүхдээ авчирч байна. “Эрт ирэхгүй яав?” гэхэд ажилтай гэнэ. Ажил чухал л даа, гэхдээ хүүхдээс чухал ажил гэж байдаг юм уу. Насанд хүрэгчдийн дунд ч MRSA-гаар үүсгэгдсэн арьс, арьсан дорх өөхөн эдийн эмгэг маш их байгаа. Улаанбаатар хотод насан хүрэгчдийн хувь, хувьсгалын 30-аад эмнэлэг бий. Олон эмнэлэгт хуваагдаад хэвтчихдэг учир хүүхдийнх нь түгээмэл мэт харагдаж байна. Хүүхдэд идээ буглаа гарвал эмчлэхэд томчуудынхаас илүү хүндрэлтэй. Том хүнд хэсгийн мэдээ алдуулалт хийж, буглааг нээдэг бол хүүхэд бүтэн унтуулгатай хагалгаанд ордог. Хүүхдэд хэсгийн мэдээ алдуулалт хийвэл өвддөг, өвдсөнөөс шоконд орж болно. Тэгэхээр хүүхдэд илүү хүнд тусаж байна. 12-оос доош насны хүүхдэд бүрэн унтуулгатай хагалгаа хийдэг учир манай тасагт ирэхээс өөр аргагүй.

ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлэхдээ хүүхдээс ямар ч төлбөр авахгүй. 

-Гэрт ийм өвчтэй нэг хүн байвал бусдадаа халдварлах уу?
-Халдварлана. Тиймээс гэр орны ариун цэвэр маш чухал гээд байна л даа. Аав, ээж нь халдвартай байгаад хүүхдэд халдварласан тохиолдол бий. Гэхдээ бактериологийн шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно. Ор хөнжлийн цагаан хэрэглэл, хүүхдийн хувцас, тоглоом зэрэг бүх зүйлээ ариутгах хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж чадвал энэ өвчнөөр халдварласан ч дахин өвчлөхгүй, халдвар авахгүй байх бүрэн боломжтойг дахин хэлье.

-Бүрэн эдгэрсэн эсэхээ яаж мэдэх вэ?
-Эдгэрсний дараа цусны ариун чанарын шинжилгээ өгч болно. Тэр шинжилгээгээр ямар нэг нян үүсэхгүй бол эрүүлжлээ гэж үзнэ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүний биед өвчин үүсгэхгүйгээр нян оршиж байдаг, ялангуяа бүдүүн гэдсэнд. Ингэснээрээ тухайн хүнд эрүүл орчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Жишээ нь антибиотекийг буруу хэрэглэвэл нянгийн тэнцвэрт байдал алдагдаж, мөөгөнцөр үүсдэгийг хүмүүс мэднэ. Тиймээс аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм.

ХҮҮХЭД ГАДНЫ БИЕТ ЗАЛГИХ НЬ БУУРАХГҮЙ БАЙНА

-Ерөнхий мэс заслын тасгийн хувьд илүү их анхаарал татах ямар эмгэг тохиолдож байна вэ?
-Хүүхэд гадны биет залгих тохиолдол буурахгүй байна. Зөвхөн манай тасагт гадны биет залгисан хүүхэд өдөртөө 7-10 ирдэг. Зуны амралтаар энэ тоо нэмэгдэнэ. Чих, хамар руугаа юм оруулсан тохиолдол олон байдаг, тийм хүүхдүүд Чих, хамар хоолойн тасагт хандана. Хэрэв том гадны биет амьсгалын зам руу орвол хүүхэд шууд амьсгалын дутагдалд орж, эндэх эрсдэлтэй. Тэгэхээр аль хамгийн ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай. Саяхны жишээ хэлэхэд, лего тоглоомны зургаан талт жижиг биет залгисан хоёр настай хүүхдийн улаан хоолой гурван газар цоорсон. Улаан хоолой нь хэд хэд цоорсноос үхлийн ирмэгт тулсан хүүхэд Орхон аймгийнхаа эмнэлгээс манай тасагт хүргэгдэж ирсэн. Яаралтай хагалгаанд орж амь нас нь аврагдлаа. Энэ мэт эрсдэлээс сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг маш сайн харж байхгүй бол болдоггүй.

Хүүхдийн залгисан зүйлс

Мөн соронзыг нэг, хоёроор, 20-иодоор нь залгисан тохиолдол байна. Соронз залгиснаас гэдсээ тайруулах, хэвлийдээ идээ үрэвсэлтэй болсон хүүхэд олон бий. Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжүүлэх соронзтой тоглоомууд соронзтой байдаг. Мөн тоглоомныхоо батерейг залгиж байна. Батерей маш аюултай. Батерей химийн бодистой учир хүний биед орвол ходоодноос ялгаруулдаг шингэнүүдтэй нэгдэж задардаг. Задарвал ходоод гэдэсний ханыг цоолно, нарийсна, сорвижилт үүсгэнэ. Аав ээж, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс эрүүл төрсөн хүүхэд насан туршийн эмгэгтэй болбол харамсалтай.

Сургуулийн орчинд хананы хадаас, үзэгний хошуу, үзэгний арын хэсгийг залгидаг. Мөн самар элбэг жил самрын яс, хатуу ааруул залгиснаас амьсгал нь боогдож ирнэ. Бага насны хүүхдийн хоол боловсруулах болон амьсгалын эрхтэнд гаднын биет орвол хүүхэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох аюултай. Залгисан гадны биет нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шилжихдээ түгжрэхээргүй жижиг бол өтгөнөөрөө гадагшилна. Тэрийг ажиглах хэрэгтэй. Мөн ээмэг, хүзүүний зүүлтний кулон их залгидаг. Гаднын бие хүүхдийн ходоодонд байгаа тохиолдолд амаар нь дурангаар авчихна. Хэрэв цоолсон, ууссан, түгжирсэн бол мэс засал хийхээс өөр аргагүй. Хүүхдийн насанд тохирсон тоглоом авч өгөх хэрэгтэй. Батерейтэй төрөл бүрийн тоглоом Хятадаас оруулж ирдэг. Батерей нь шурагтай тийм амар автахааргүй байх ёстой. Гэтэл стандартын шаардлага хангаагүй тоглоом элбэгшсэнээр хүүхэд батерей залгих эрсдэл нэмэгдээд байна.

Соронзыг нэг, хоёроор, 20-иодоор нь залгисан тохиолдол байна. Соронз залгиснаас гэдсээ тайруулах, хэвлийдээ идээ үрэвсэлтэй болсон хүүхэд олон бий. 

-Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүүхэд олон байдаг ч 2017 оноос хойш энэ хагалгаа зогсонги байдалд орсон нь ямар шалтгаантай вэ?
-Бид 2020 онд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах, нярай болон бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчилгээ, нярайн дурангийн оношилгоог нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. ЭХЭМҮТ-дөө хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр Эрүүл мэндийн яам, эмнэлгийн захиргааны дэмжлэгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүдээ авсан. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв манай эмнэлэг хамтарч анх 2014 онд хоёр, 2017, 2018 онд тус бүр нэг, нийт дөрвөн хүүхдэд Монголдоо хийгээд байна. Энэтхэг, Солонгост элэг шилжүүлэн суулгуулсан хүүхдүүд бол бий. ЭХЭМҮТ-ийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулах 80 гаруй хүүхэд байгаагаас 13-17 хүүхэд ойрын үед энэ хагалгааг хийлгэх шаардлагатай. Энэ хүүхдүүд ихэвчлэн төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй, эхний шатны хагалгаагаа манай тасагт хийлгээд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд бэлтгэгдэж буй хүүхдүүд юм.

-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхэд эмчилгээний өртөг өндөр учир ар гэрийнхэнд нь том дарамт ирдэг юм билээ?
-Эрүүл мэндийн тухай хуульд хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж заасан ч энэ мэт өндөр өртөгтэй, өндөр технологи шаардсан хагалгаан дээр ар гэрийнхнээр өртгийн тодорхой хэсгийг гаргуулахаас аргагүй байдаг нь гашуун боловч үнэн. Гэхдээ ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлэхдээ хүүхдээс ямар ч төлбөр авахгүй. Бид хагалгаанд орох эхний хэдэн хүүхдээ бэлтгэж байна. УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багтайгаа хамтран энэ онд хийхээр төлөвлөсөн.

-Та бүхэн нярайн дурангийн мэс заслыг мөн нэвтрүүлэх гэж байна уу?  
-Тийм ээ. Манай тасаг зургаан жилийн өмнөөс дурангийн мэс заслыг хийж эхэлснээс хойш цөөн боловч нярайд дурангийн мэс засал хийсэн. Одоо нярайн дурангийн мэс заслыг нутагшуулж, төрөлхийн гаж хөгжилтэй нярайд дурангаар мэс засал хийх гэж байгаа юм. 2019 оны аравдугаар сард дэлхийн стандартын хагалгааны ваакуум өрөөнүүдийнхээ нээлтийг хийсэн. Эмч мэргэжилтнүүдээ Австри, Солонгост болон дотооддоо сургасан, тоног төхөөрөмжүүдээ захиж авсан, зарим нь ирж байна. Одоо эмчилгээгээ нэвтрүүлэх л үлдэж байна.

ЭХЭМҮТ-ийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулах 80 гаруй хүүхэд байгаагаас 13-17 хүүхэд ойрын үед энэ хагалгааг хийлгэх шаардлагатай. 

-Орчин үеийн шаардлага хангасан ваакуум мэс заслын өрөөнд ажиллахад эмч, мэргэжилтнүүд болон өвчтөнд ямар давуу талтай вэ?
-Улсын төсвийн нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийн хагалгааны хэсэг хамгийн сүүлийн үеийн стандартаар тохижуулсан хоёр ваакуум өрөөтэй боллоо. Хагалгааны өрөөнд ямар ч нян бактер орохгүй, ариун орчин. Энэ өрөөндөө шинээр нэвтрүүлэх өндөр технологийн мэс заслуудаа хийнэ. Нярай хүүхдэд хагалгаа хийх өрөө 28 градусаас дээш дулаан байх ёстой. Хүүхэд даарвал хагалгааны үр дүнд муу. Ваакуум өрөө нярайд мэс засал хийхэд зохицуулагдсан, тасалгааны температурыг нь тохируулдаг. Мөн эмч ажилчид ая тухтай ажиллахаар температурыг тохируулах боломжтой. ЭХЭМҮТ хагалгааны долоон тасагтай, хоёр нь ваакуум өрөө. Ваакуум өрөөндөө бүх төлөвлөгөөт хагалгааг хийж байна. Япон, Оросоос ирсэн эмч нар ирж хамт хагалгаа хийсэн, “Маш сайхан өрөө байна” гэж үнэлсэн шүү.
-Их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Гүйцэд төрсөн бол 28, дутуу төрсөн бол 60 хоногтой хүүхдийг нярай гэж үзнэ. Төрөөд удаагүй хүүхдийг тэврэхэд ч эв дүй хэрэгтэй байдаг бол нярай хүүхдийн бяцхан эд эрхтэнд мэс засал хийдэг, мэдлэг мэдрэмж өндөртэй хүмүүс бол ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан. Айл бүрийн хойморт амьд симфони эгшиглүүлэгч хүүхдийн мэс засалч танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан