gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭЛНИЙ бодлогын зөвлөл: “ХҮН БҮРД” гэж бичих нь зөв

Э.Оргил
Боловсрол
2020-06-02
123
Twitter logo

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам “Хүн бүрд орлого, Өрх бүрд өсөлт” уриатайгаар оролцож байна. Тус намын уриа дахь “бүрд” гэсэн үгэнд “Д” биш “Т” үсэг байх нь зөв гэсэн шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.

Монгол хэл зүйн дүрмийн үүднээс “бүрд, бүрт” гэсэн үгийн аль нь зөв болохыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодруулахад, Төрийн хэлний бодлогын  зөвлөлөөс 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг гаргасан. Хүмүүсийн олон янзаар бичиж хэвшсэн үгсийн асуудал Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн мэт төөрөгдөл, маргаан мэтгэлцээн үүсгэх болсон учир хүмүүсийн талцал хуваагдлыг нэг тийш болгох зорилгоор хэл бичгийн шинжлэх ухааны эрдэмтдээс бүрдсэн Төрийн хэлний бодлогын зөвлөлөөс уг журамласан толийг гаргаж, нийтээр дагаж мөрдөж байна.

Эрдэмтэд журамласан толийг Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрмийн толь”-той нийцүүлж гаргасан. Уг толийн 56 дугаар хуудасны 1-р баганад “хүн бүрд, баян бүрд- нэр үг, бүрд-үүл буюу үйл үг” гэж заасан байдаг.
Мөн хуучин монгол бичгээр “бүридү” гэж галиглан бичдэг бөгөөд монгол бичгийн уламжлал, зарчмыг барьсан ч “бүрд” хэмээн бичих нь зөв юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад “бүрд” гэдэг үг орсон. Энэ үгийг мөн хоёр өөрөөр бичиж байсан учир Төрийн хэлний үндэсний зөвлөлд хандсан. 2018 журамласан тольд зааснаар “бүрд” гэж Үндсэн хуульд бичигдсэн.

-Тэгэхээр монгол хэлэнд “бүрт” гэж үг байдаггүй хэрэг үү?
-“Хүн бүрт” гэж үг монгол хэлэнд байхгүй. Хүмүүс буруу бичиж хэвшсэн бол алдаагаа залруулж, цаашид “хүн бүрд” гэж бичиж хэвших нь зөв юм гэж тайлбарлав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан