Сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ. Энэхүү тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосугай гэсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар "2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж тав хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа. Хуульд зааснаар сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна" хэмээжээ.