Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт болж байна.
Баяр наадмын Урианхай болон Буриад сурын харвааны төрлүүд өчигдөр болж шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл Буриад сурын харваанд залуу харваач, спортын мастер Х.Баасандорж түрүүлжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат тэрээр 64 сумнаас 60 онож улсын мэргэн цолны болзол хангасан байна. Харин хоёр гуравдугаар байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат ах дүүс болох Б.Зоригтбаатар болон Б.Ганбаатар нар байр эзэлжээ.
Эмэгтэй төрөлд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Пунсалдулам 59 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртсэн байна.