АН-аас хэвлэлийн бага хурал хийн, хэрэв УИХ-ын сонгуульд тус нам олонх болбол Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг ажиллуулна гэв. Мөн энэ долоо хоногт багтаан Засгийн газрын сайд нараа ч ил зарлана гэсэн юм. Харин яагаад одоогийн намын дарга С.Эрдэнэ биш намын дэд дарга Р.Амаржаргалд Засгийн газрыг даатгах болсноо тайлбарласангүй. АН-ын Хэвлэлийн албанаас энэ асуултыг асуухад “Р.Амаржаргал дарга удахгүй хэвлэлийн хурал хийн, тайлбараа өгнө” гэв. Харин улс төрийн хүрээнийхэн судалгаагаар С.Эрдэнийн чансаа доогуур байгаа тул ийм шийдвэр гаргасан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Ямартаа ч улс төрийн хоёр гол хүчин ирэх дөрвөн жилд засаг барих Ерөнхий сайд нараа ил болгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудаар нисэж, нэр дэвшигчдээ дэмжин, сонгогчидтой хийх уулзалтуудад нь идэвхтэй оролцсоор байна. Тэрээр “Эхлүүлсэн ажлаа дуусгахад надад хугацаа хэрэгтэй. Хийсэн ажлаа дуусгая. Ерөнхий сайдынхаа багийг дэмжээд өгөөч. Би Улсын 30 дахь Ерөнхий сайд болохдоо ард түмний дэмжлэгээр гарсан, миний ард түмэн Ерөнхий сайдаа багаар нь дэмжээрэй. Хариуцлагаа өөрөө үүрье гэж бодож байна. Бид ажлаа хийж чадахгүй бол дараагийн удаа биднийг улс төрийн гудамжинд хөл нүцгэн хөөгөөд гарга. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзье. Тиймээс та бүхэн миний энэ багийг сонгоод өгчих гэж хүсье. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд энэ сонгууль бол шууд хэлэхэд Ерөнхий сайдын сонгууль. Би УИХ-ын танхимд та нар намайг хэзээ ч худалдаж авч чадахгүй гэж хэлж байгаа юм. Миний олон түмэн Ерөнхий сайдыгаа багаар нь дэмжээрэй” хэмээн ярьж байна.
АН УИХ-д олонх болсон тохиолдолд л тэрээр ирэх дөрвөн жилд давхар дээлтэй гишүүн буюу УИХ-ын, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх юм.
Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгчид дэд ерөнхийлөгчөөр хэнийг ажиллуулахаа урьдчилсан танилцуулдаг уламжлалтай. Харин манайд гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газрын гишүүдийн нэрс үргэлж нууц байв. УИХ-ын сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж, шинэ УИХ-ын даргыг томилсны дараа л Засгийн газрын бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцуулдаг байв.
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ШИНЭ ЭРХ МЭДЭЛ
Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар нь Монгол Улсын 31 дэх Засгийн газар болно. Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. Ингэснээр танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг гүйцэтгэх засгийн тэргүүнд анх удаа олгож байгаа юм. Мөн Үндсэн хуульд зааснаар “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛЖ, ОГЦРУУЛНА. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” Өмнө нь Ерөнхий сайд хэн нэг гишүүнээ огцруулах саналаа УИХ-д оруулж, хууль тогтоогчид эцсийн шийдвэрийг гаргадаг байв.
Р.АМАРЖАРГАЛЫН СОНГОГЧДОД ӨГЧ БУЙ АМЛАЛТ
2017 оноос өнөөг хүртэл тэрээр СЭЗИС-ийн захирал болон Үндэсний тагнуулын академид эдийн засгийн аюулгүй байдал судлалын доктороор ажилласан. Энэ удаад Сүхбаатар дүүргээс нэр дэвшин өрсөлдөж байна. 2004 оноос хойш энэ тойргоос УИХ-ын гишүүн Сү.Батболд УИХ-д сонгогдсон тул энэ тойргийг Сү.Батболдын фракц эзэмшдэг гэцгээдэг.
- КОВИД-19-ийн улмаас эдийн засаг ихээхэн хүндэрсэн тул иргэдийн орлогыг ирэх оны эхний хагас хүртэл таслахгүй байхад голлон анхаарна.
- НӨАТ, татвар,улсын төсвийг эргэж харна.
- Хямралын ачааг иргэдэд үүрүүлэхгүй, төр ачааны хүндийг өөрөө үүрэх ёстой.
- Хамтын тэтгэврийн хуулийг батална.
- Гэрийн эмчийн тогтолцоог бүрдүүлэн, Тэтгэвэрт гарсан, эмч нарыг ажлын байраар хангана.
- Уул уурхайн салбар цөөн хүнийг ажлын байраар хангадаг тул эдийн засгийг төрөлжүүлнэ.
- Хөнгөн үйлдвэрийн салбарыг түлхүү дэмжинэ.
Р.АМАРЖАРГАЛЫН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
- Эдийн засгийн өсөлтийг нийгмийн маш нимгэн давхарга хүртэж, жирийн иргэд хүртээгүй.
- Бидэнд үйлчлэх ёстой “ЭТТ” ХК сүүлийн 8 жилд өөр улсын эдийн засгийг тэтгэлээ.
- Хүүхдийн мөнгийг зөндөө л олголоо. Үр дүн нь ядуурал 28 хувьтай буюу хэвээр байна. Иймд бид ирэх дөрвөн жилийн бодлогоо өрхийн аль нэг гишүүн биш өрхөд чиглүүлнэ.
- Цар тахлын нөлөө биднийг элгээр нь хэвтүүлэх нь. Монгол Улс сүүлийн 30 жилд ийм хүндрэлтэй тулгараагүй. Бүх салбар уналаа.
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛЫН ТОВЧ НАМТАР
Р.Амаржаргал 1982 онд ЗХУ-ын Москва хотноо Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Их Британийн Брэдфордын их сургуулийг Макро эдийн засгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Одоо 59 настай.
2017 онд Ернхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч нам доторх сунгаанд бүдэрч, АН-ын гишүүд Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн юм.
Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцогч, Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн намыг үүсгэн санаачлагч. Тухайн үед үзэл баримтлал ижил улс төрийн таван хүчнийг нэгтгэх үйл явцад идэвхтэй оролцож, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
1982 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажлын гараагаа эхэлж, 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш, 1991 онд Эдийн засгийн коллежийн захирал, 1998 онд Монгол Улсын гадаад хэргийн сайд, 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг албан тушаалд томилогдон ажилласан. Тэрээр 2000 оноос Амаржаргал сангийн тэргүүн, 1996-1999, 2004-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. 2016 оноос Санхүү эдийн засгийн их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
2017 онд Ернхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүлсэн ч нам доторх сунгаанд бүдэрч, АН-ын гишүүд Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн юм. Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, даяаршил, чөлөөт худалдаа зэрэг асуудлуудыг төрийн бодлогын түвшинд түлхүү анхаарч ажилладаг гэж танилцуулгадаа дурджээ.
Төгсгөлд нь хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн Р.Амаржаргал Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болох, эсэхийг сонгогчид шийднэ. АН УИХ-д олонх болсон тохиолдолд л тэрээр ирэх дөрвөн жилд давхар дээлтэй гишүүн буюу УИХ-ын, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх юм.