“Атрын III аян”-ны үр дүнд ургац хураалт өмнөх оноос эрс нэмэгдэж жилийн хэрэгцээт буудайны 80 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа.
Гэвч цаг агаарын гамшигт үзэгдлээс болж ургац хураалтад хүндрэл учирч манай орны газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дархан-Уул аймагт энэ сарын 19-ний өдөр орсон цас, цочир хүйтрэлтээс болж улсын хэмжээнд нийт 170 257.5 га тариалангийн талбай цасанд дарагдсан талаар Улсын ургацын комисс мэдээлсэн. Тэдний мэдээлснээр 170257.5 га тариалангийн талбай нь энэ жилийн авах ургацын 62 хувьтай тэнцэж байгаа юм.
Хүндрэл учирсан бүс нутгуудад ямар арга хэмжээ авах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Ренчинсэнгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ
жилийн авах ургацын 62 хувь нь цасанд
дарагдлаа гэсэн мэдээллийг Улсын ургацын
комисс өгөөд буй. Цасанд дарагдсан
хэсэгт ямар арга хэмжээ авах вэ?
-Улсын
хэмжээнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө,
19-ний өдөр орсон цас нийт 170 мянга орчим га
талбайд их, бага хэмжээгээр цас орсон.
Үүний 50 орчим га –д зузаан цас орсон
байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө,
Хүдэр, Алтанбулаг, Зүүнбүрэн, Төв аймгийн
Жаргалант, Сүмбэр, Дархан-Уул аймгийн
Хонгор сум гэх мэтчилэн газарт
10-аас дээш см-ийн зузаантай цас орж,
хүчтэй салхинд өртсөн үр, тариа нэлээд
налсан байгаа.
Бусад 110 орчим га газрын тариа эргээд сэргэчихсэн, анхныхаа хэлбэрт орчихсон байна. Үүнд ямар нэгэн хүндрэл учрахгүй. Цас нь хайлаад дууссан байгаа.
-Цасанд
их хэмжээгээр дарагдсан хэсгийг яах
вэ?
-Энэ
хэсэг талбайд тариа хураалтыг нэлээд
өөр технологит шилжүүлэх хэрэгтэй.
Комбайндаа нэмэлт өөр төхөөрөмж тавих
шаардлагатай. Цасанд дарагдсан хэсэг
авч болохгүй тариа биш. Бүр авах авахдаа
хаягдалгүй хурааж болно. Тиймээс үүн
дээр улс айхтар хохирлоо гэж хэлж
болохгүй.
Нийт тариалангийн талбайн 60 орчим хувь цасанд их, бага хэмжээгээр өртсөн болохоос дарагдсан гэж ярьж болохгүй юм. Одоо яамны зүгээс эдгээр бүс нутгийн тариа хураалтад дэмжих илүү бодлого дахин боловсруулах, хүн хүч дайчлах ажлыг зохион байгуулж эхлэх юм.
-Урьдчилсан
сэргийлэх ямар ч боломж байгаагүй юу?
-Ийм
боломж байхгүй л дээ. Хуйларсан хүчтэй
салхитай байсан учир урьдчилан сэргийлэх
ямар ч арга байхгүй.
-Улсын
хэмжээнд тариа хураалт хэдийгээр дуусах
вэ?
-Одоо
хөрсний чийгийн хэмжээ багасвал эргээд
тариа хураалтын ажиллагаа ямар нэгэн
саадгүй үргэлжилнэ. Нийт хураан авах
ёстой талбайн 10 гаруй хувийг хурааж
аваад байгаа. Тэгэхээр ирэх сарын
сүүлээр дуусах болов уу.
-Цаг
агаарын байдлаас шалтгаалаад энэ жилийн
болц жаахан удааширч байх шиг байна.
-Тийм
ээ. Цаг агаараас үүдэлтэйгээр болц
жаахан удааширсан. Тариа хураалт
жигдрээд овоо явж байтал саяны байгалийн
гамшигт үзэгдэл боллоо.
Энэхүү гамшигт үзэгдэл болохоос өмнө улсын хэмжээнд 30 гаруй мянган га газарт тариа хураалт явагдсан байгаа.
Ийнхүү ургац хураалтын ажил хөрсний чийгийн хэмжээ багассаны дараа хэвийн үргэлжлэх юм байна. Их хэмжээний цасанд дарагдсан тариалангийн талбайд тариаланчид маань онцгой анхаарч ажиллах шаардлагатай боллоо.
Ингэж чадвал ямар ч хаягдалгүй, хохиролгүйгээр үр, тариагаа хураан авах боломжтой юм байна.
Бэлтгэсэн Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn