gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамтарсан Засгийн газар түүхэн үүргээ биелүүллээ, Конец!

Улс төр
2009-10-21
0
Twitter logo

С.Баярын политик
Тун удахгүй! Цэргийн дарангуйлал дор он удаан жил оршин тогтносон Бирм улсад ардчилсан сонгууль болно.

Эгэл жирийн бирм иргэдэд төдийгүй дэлхий нийтэд таалагддаггүй тус улсын анархист Засгийн газар тэр мөчид солигдоно гэдэгт итгэнэ.

Бирм улс дахь улс төрийн өөрчлөлтийг дэлхий нийт ийн сэтгэл догдлон хүлээж байна. Гэвч Италид байдал их эвгүй. Шоучин Ерөнхий сайд С.Берлускони хэдэнтээ авлига авсан хэрнээ "Улаан авлигач" нэрнээс улайх ч үгүй татгалзаж сууна. Тэрээр зүүн жигүүрийн намуудыг "Хууль, шүүхийг улс төрийн зорилгоор ашиглалаа" хэмээн буруутгасаар.

Японы Ерөнхий сайдууд хэдэн ч удаа солигдов доо. Энэ бүхнээс дүгнэхэд, аль ч улсын Засгийн газар уран гулгагч мэт. Мөсөн гулгуурын талбайд эгзэгтэй атлаа гоё үзүүлбэр үзүүлэхэд нь үзэгчид хөөргөн алга ташиж бас хальтираад уначих болов уу, яах бол хэмээн суудлаасаа байн байн өндөлзөнө.

С.Баярын тэргүүлж буй хамтарсан Засгийн газар, ард түмэн хоорондын харилцаанаас ч иймэрхүү дүр зураг ажиглагддаг. Онцлог нь Оюутолгойн гэрээг баталснаас хойш бүр ч их шүү. С.Баярын Засгийн газар "инстинкт"-ээрээ цаг хугацааны нуман тулгуурт орсон нь энэ аж.

М.Энхболдыг МАХН-ын дарга болон Ерөнхий сайдын сэнтийгээс түлхэн унагах гэж Н.Энхбаярынхан болон жигүүр, хөдөлгөөнийхөн эвлэлдэн нэгдсэн нь 2007 он.

Намрын халуун өдрүүдэд өдөржин, шөнөжин хуралдсан "ах" намынхан хэрэлдэж, хэлэлцэн байж, С.Баярыг үнэмлэхүй олонхийн саналаар МАХН-ын даргаар сонгож байлаа. Харин шинэ он гарахаас өмнөхөн С.Баяр Ерөнхий сайдын сэнтийд тухалсан.

"Баялгаа хав дарчихаад бухал сахисан нохой шиг" хэмээн Оросууд Монголчуудыг элэглэснийг энэ үед мань эрхэм чуулганы индэр дээрээс "Ордуудаа ашиглацгаая" хэмээх мессежтэй хамтатган хүргэсэн билээ. Түүнийг энэ үгээ хэлэхтэй зэрэгцэн "С.Баярын танхимд хэн, хэн багтах бол" гэсэн асуулт ба таамаг яриа Төрийн ордноор нэг "тэнэсэн"-ийн эцэст МАХН+Иргэний зориг нам+Үндэсний шинэ нам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх засаглал бүрдсэн юм. Ардчилсан намынхантай нэгдье, хавсаръя гэсэн ч цаадуул нь "Бид хүчтэй сөрөг хүчин байна" гэж гөжүүдлээд буруу хараад хэвтчихсэн. Гэлээ ч улс төрийн үүрэг, хариуцлагыг аль нэг намтай хамт үүрэх тактик баримталсан С.Баяр халаасан дахь хоёр жижиг намаа чамлаагүй.

Тэд УИХ-ын 2008 оны сонгууль дуусч, дараагийн Засгийн газар бүрдтэл нэг кабинет болон ажилласан юм.

"МАХН дахь улс төр, эдийн засгийн нөлөө бүхий бүлэглэлүүдийн энд С.Баярын фракцийнхан хүрэхгүй байсан. Учир нь тэдэнд мөнгө, олигтой эрх мэдэл байгаагүй. Тиймээс С.Баяр нар М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхныг түшиж, тулдаг.

Харилцан бие биенээ дэмждэг" гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөсөн хэвээр. Одоогоос есөн жилийн өмнө эхэлсэн С.Баяр, М.Энхболд нарын нөхөрлөл нэг нь Ерөнхий сайд болж, нөгөө нь Ерөнхий сайдын сэнтийгээ чөлөөлж өгснөөр өндөрлөөгүй юм. Нам доторх хагарал, тэмцэл, засгийн хямралаас сэргийлэх С.Баярын политиктой ч энэ нь холбоотой. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д олонх болсон МАХН-ынхан дангаараа Засгийн газраа бүрдүүлбэл болох л байсан.

Гэвч С.Баярын политикт хамтарсан Засгийн газар байгуулах нь хамгаас оновчтой тусгал байв. Тиймээс ч тал, талаас ирсэн дайралтуудыг тэрээр тэвчин Ардчилсан намынхныг кабинетдаа багтаасан. Нэг нам дангаараа засгийн эрх барьж, стандарт бус шийдвэр гаргадгийг сануулсаар тэр хүчтэй сөрөг хүчин болох ёстой байсан Ардчилсан намыг өөртөө нэгтгэсэн хэрэг. С.Баярын политик ийнхүү парламент дахь хэрэлддэг, уралцдаг, ширээ цохидог, туньдаг, хурал хаядаг, ганцаарчилсан тоглолт хийдэг гаж үзэгдлийг хэрэндээ л зөөлрүүлсэн юм. Товчхондоо, УИХ-д царцаж, хөшсөн хөлдүү уур амьсгалыг наашлуулав. УИХ-ын гишүүд ямааны тухай яриа өрнүүлж байхад С.Баяр ба түүний танхимынхан баялгаа ашиглах тухай хөндөж байсан нь хамтарсан Засгийн газрын имижийг нийгэмд улам тодотгож байлаа. "Бухал сахисан нохой", "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг" хэмээх Орос, Герман зүйр үгсээр хойд хөршийнхөн түүнийг хөөргөсөөр байлаа. Азаар, С.Баяр виски уудаг ч Японы Сангийн сайд агсан шиг хэвлэлийнхэнтэй согтуудаа нүүр тулж тавьтиргүйтээгүй.

С.Берлускони шиг авлигын хэрэгт холбогдож, булайгаа дэлгээгүй. Мөн хамтарсан Засгийн газрыг Бирмийнх шиг цэргийн дарангуйллын маягаар ажиллуулаагүй. Харин ч Ардчилсан намынхан уурлаж, хурал хаях нь багассан шүү.

"Баярын жавхаа"
Хоёр ч УИХ, гурван ч Засгийн газрын нүүр үзсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг үзэглэснээр Монголын хөгжил урагшаа нэг шат ахив.

Гадаад, дотоодын ашиг сонирхлын бүлэглэлүүдийн сонирхол дор зургаан жил гацсан Оюутолгойн гэрээг "ангал"-аас татаж гаргаснаараа хамтарсан Засгийн газар түүхэн гавьяатай. Монгол Улс нэг овоогоос ашиг хүртэж байсан бол одоо нэмж, нэг толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулагчид эхний ээлжинд 250 сая ам.доллар өгнө.

Дараа нь уурхайг түшиглэн үйлдвэр, хот байгуулна. Энэ бол "Зууны бүтээн байгуулалт-Эрдэнэт"-ийн дараа бичигдэх түүхэн үйл явц. Гэхдээ Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин том.

Хэдхэн хүн энэ гэрээг гутаахыг хичнээн оролдлоо ч хамтарсан Засгийн газар түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Хэрэв хамтарсан Засгийн газрыг байгуулаагүй бол гагц МАХН Оюутолгойн гэрээг батлуулах нь битгий хэл урагшлуулж ч чадахгүй байсан нь үнэн. Уул уурхайн салбараа удтал дуншсаны эцэст амь оруулсан Монголчууд Хөгжлийн банктай болно. Японы хөрөнгө оруулалтаар байгуулах тус банк хөгжилд хөг нэмэх нь дамжиггүй. Хөгжлийн банк хэмээх энэ үг хамтарсан Засгийн газрын түүхийг цоо шинээр бичнэ. Монголын ураныг оросууд сонирхож байгаа гэх ч Дорноговь дахь ураны ордууд Француудынх, Дорнодынх Оросын, харин Дундговийнх япон, өмнөд Солонгосчуудын мэдэлд хэдийн оржээ.

Францын "Арева" групп ураны салбарт манай улстай хамтран ажиллах болсон.

АНУ-ын Конгрессоос энэ сард мэдээлснээр, Засгийн газрын зардал өсч, татварын орлого буурснаас тус улсын төсвийн алдагдал 1.4 их наяд ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхээр Америкийн санхүүгийн зах зээлд 1920-1930-аад оны үед болж байсан хямрал дахин нүүрлэв. Санхүүгийн томоохон корпорациуд ар, араасаа дампуурч, пирамид-луйврын хэрэгтэн ч илчлэгдлээ. Соц үед Кремль найтаахад Монгол ханиад хүрдэг байсан бол шинэ зуунд үгүй. Далайн чандад "галт уул" дэлбэрэхэд Монгол чичрэх болсон.

АНУ-ын моргейжийн зах зээлийн хямрал Монголыг ийн айлгалаа. Гэвч хамтарсан Засгийн газар Монголчуудыг энэхүү айдсаас ангижруулснаараа дахин гавъяа байгуулав. Сингапурт ажиглагдсан эдийн засгийн сэргэлт Монголд ч ажиглагдаж, арилжааны банкууд банкротоос ангид үлдэж чадлаа. Гэхдээ "Анод"-ыг эс тооцвол шүү дээ.

С.Баярын цээжинд багтсан хямралыг гэтлэх төлөвлөгөө ийнхүү амжилттай хэрэгжлээ. Маск хэдий моодонд орж байгаа ч Монголчууд, тэр тусмаа арилжааны банкууд хямралаас сэргийлэх "маск" хэрэглэх шаардлагагүй болжээ. Сайн мэдээ дуулгахад, суурь инфляцийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг оронтой тоонд шилжсэн нь ёстой "ок" гэхээс өөр яах билээ.

"Дэлхийн зах зээл дээр буудайн үнэ хоёр дахин нэмэгдлээ" хэмээн Bloomberg мэдээлэв. Цас, шуурганд дарамтлуулаад байсан “Атрын III аян"-ыг хэрэгжүүлэгч тариаланчид үүнийг сонсоод баярлах биз. Уг аяныг санаачилж, Сөүлд эмчлүүлээд ирмэгцээ тариалангийн бүс нутгийг зорьж, "Тариа налсан ч тариаланчдын сэтгэл босоо байна шүү" хэмээн С.Баяр цаг агаарыг сөрөх мэт дулаан үг унагасан нь түүнд бас л нэмэх оноо авчирсан.

Эсэргүүцэл, элдэвлэл дор хэрэгжиж эхэлсэн "Атрын III аян"-ы үр шимээр олон айл өрх орлогоо нэмэгдүүлж, Монголчууд Хятад биш, Монголын хөрсөнд ургасан ногоогоор хүнс хийх болов. "Атрын III аян"-Эрүүл хүнс=Орлоготой Монгол хүн. Энэ бүхэн хамтарсан Засгийн газрынхны өөр нэгэн түүхэн алхам юм.

Долдугаар сарын 1. Монголын түүхэнд хараар бичигдсэн тэр өдөр, үдэш, шөнийн хэрэг явдлыг эргэн дурсахад монгол хүн бүр эмзэглэж, бухимддаг байсан. Байсан хэмээхийн учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, олон айлыг дахин элэг бүтэн болгосны учир цагийн байдал наашаа эргэсэн юм.

Гэвч энэ нь зөвхөн Ц.Элбэгдоржийн баатарлаг гавъяа биш, түүнд хөшүүрэг болж, дэм үзүүлсэн хамтарсан Засгийн газрыг ч түүхэнд тэмдэглэх учиртай. Эйн Рэндийн хэлсэнчлэн "Зөвшилцөл бол фашизм" гэдэг үг С.Баярын шийдлээр эсрэг утгад шилжиж, хамтарсан Засгийн газрын далбаан дор намууд зөвшилцөж, ойлголцсоноор Өршөөлийн хууль батлагдсан.

Гавъяаг хуваалцаж болдог бол тийм эрх С.Баярын Засгийн газарт бий. Хэлмэгдсэн ардыг хорихын хүйтэн өрөөнөөс гаргалцахад тулах хүч нь гүйцэтгэх засаглал байсныг хэн үгүйсгэх билээ.

Ц.Нямдоржийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн газар байгуулж, аминдаа халгаатай эрсдэл үүрсэн С.Баяр ба түүний танхимын түүхэнд байгуулсан хам-гийн том гавьяа нь Н.Энхбаярын савраас МАХН төдийгүй Монголыг аварсан явдал юм. "Авлига Монголыг муухай харагдуулж байна" л гэдэг.

Гэвч ийм үзэгдлийг бий болгосон эзэн нь Н.Энхбаяр байсан гэдгийг дунд сургуулийн сурагч ч ойлгох болсон. Авлига, дарангуйлал хоёроор зэвсэглэсэн нь экс Ерөнхийлөгчийг тийм муухай харагдуулахад хүргэжээ. Ямартай ч Монголчууд Н.Энхбаярт "Баяртай" гээд хэлчихсэн. Харин энхбаяризмаас ангижруулж өгсөнд нь олон хүн С.Баярт "Баярлалаа" гэж байгаа биз.

Ямартай ч С.Баяр Н.Энхбаяр шиг "Их өрөө тэглэлээ", "Tөpөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аварлаа", "Би гадаад явлаа" гэж онгирсонгүй.

МАХН-ын шинэчлэл ба Н.Багабанди
С.Баяр намынхаа шинэчлэлийн операцид залуусыг, тэдэн дээр Н.Багабандийг нэгтгэж чадсан. Тэд АНУ-ын Ардчилсан нам болон төрийн бус байгууллагуудтай хамтран шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж буй. Улс төрд үзмэр болох шахсан хүмүүс биш, залуусаар МАХН-ын имижийг шинэчилж чадлаа тэр.

Хянуур, нямбай, алхаагаа ч цэнэдэг экс Ерөнхийлөгч Н.Багабандийг намын үйл хэрэгт оройлон оролцуулж чадсан нь С.Баяр гэдэг хувь улстөрчийн нам дотроо байгуулсан гавьяаг нэгээр нэмлээ.

С.Баяр ба МАХН-ынхан шинэчлэлдээ анхаарч байх зуур Ардчилсан намд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэг блок болж байх шиг байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхийн өмнө болон дараахан "Ардчилсан намынхан Н.Алтанхуягийг намын даргаас авч хаях нь гэдэг мессеж цацагдсан. Энэ нь ч оргүй яриа биш бололтой.

Улс төр, бизнес, эрх мэдлийн гурвалжин тус намд нэгэнт үүссэн учраас Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтан гадас" фракцийнхныг зайлуулах гэж үзнэ. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын нэг нь Ардчилсан намын дарга болох гэх нь дамжиггүй. МАХН-д шинэчлэл, Ардчилсан намд "Алтан гадасаа" дарах тулаан зэрэгцэн эхлэх гэж байна. Тэгэхээр МАХН болон Ардчилсан нам дахь бүлэглэлүүдийн аль нэг нь тодорч, даварч чадахааргүй боллоо.

Улс төрд түүхэн шалгарал явагдаж эхлэх нь энэ. МАХН болон Ардчилсан нам дахь бүлэглэлүүд Н.Энхбаярыг унагаж, түүхэн үйл хэрэгт хамт оролцсон шигээ дахин амь нэгтэй байж чадахгүй. Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас зайлуулсан шигээ элдэвтэй аргыг байн байн сэдээд байх нь өрөвч, өмөөрөмтгий ард түмэнд таалагдахгүй. Тэд үүнийгээ сайн мэднэ.

Ийнхүү түүхэн үүргээ гүйцэтгэсэн хамтарсан Засгийн газар одоо алдаж эхэллээ. Энэ нь Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндтэй холбоотой. Тэрээр дээр дурдсан түүхэн алхмуудаа хийх гэж шүд зуун тэвчсэн. Гэвч тэвчээрт хэмжээ хязгаар бий.

Бодит байдлаас дүгнэхэд, С.Баяр улс төрийн үйл хэрэгт тийм ч удаан шазуур зуун оролцож чадахгүй байх. Тиймээс үүргээ гүйцэтгэж Монголын түүхэнд олон үйл явдлыг хамтарсан Засгийн газрын нэрээр үлдээсэн танд баярлалаа. Та түүхэн үүргээ хэдийн биелүүлсэн. Одоо төгсгөе.

"Хөдөлгөөн бүхэн зогсох ёстой газраа л зогсох ёстой" гэдэг шиг улстөр, эрх мэдэлд цагаа олж жолоогоо татах хэрэгтэй.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан