Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том ордын нэг Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын хувьд яах аргагүй түүхэн үйл явдал билээ.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр болон бусад албаныхан оролцож байна.
Өнөөдөр ганц бус гурван гэрээнд гарын үсэг зурах юм. Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн, Урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээнд тус бүр гарын үсэг зурна.
Оюутолгойн орд ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсыг төлөөлж гурван төрлийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг гарын үсэг зурах эрх олгосон. Харин хөрөнгө оруулагчдын талаас Рио Тинто Интернэшнл Холдингс компанийн Зэс, очир, Эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брэд Клэйтон, Айвенхоу майнз Монголий компанийн ерөнхий захирал К.Маршал, Айвонхоу майнз лимитед компанийн ТУЗ-ын дэд дарга П.Мередит нар гарын үсэг зурна.
Харин хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол Улсын төлөөлж Эрдэнэс МЖЛ компанийн гүйцэтгэх захирал Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж Айвенхоу-Оюутолгой-БВАЙ лимитед компанийн эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Фониани, Оюутолгой-Нидерланд-БВ компанийн ТУЗ-ийн дэд дарга П.Мередит, Айвенхоу майнз Монголий компанийн ерөнхий захирал К.Маршал нар гарын үсэг зурна.
Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Айвенхоу Майнз компанийн ерөнхий захиарл К.Маршал нар гарын үсэг зурна.
Яг одоо гарын үсэг зурах ёслолын ажиллагааг МҮОНРТ-ээр Монгол орон даяар шууд дамжуулж байна.
Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тус орд нь 25,4 сая тонн зэс, 1028 тонн алт, 5144 тонн мөнгө, 81600 тонн молебдиний нөөц агуулсан, 2,7 тэрбум тонн хүдрийг улсын нөөцийн санд бүртгүүлсэн хэмээсэн байдаг