gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ховор ургамал харийнхны хэтэвчийг зузаалж байна

Нийгэм
2009-08-28
0
Twitter logo

Манай орны ихэнх нутагт дэлхийд нэн ховордоод байгаа эмийн ургамал ургадаг. Нийт 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 300 орчим нэн ховордоод буй дэлхийн зах зээлд өндөр үнээр борлогддог эмийн ургамал байгааг эрдэмтэд тогтоосон.

Гэтэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар ховордсон эмийн ургамлыг түүх иргэд олшроод байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн иргэдэд цөөн төгрөг өгөөд ховор ургамлуудыг тэдний гараар устгадаг сүлжээ бий болжээ.

Засгийн газраас 1995 онд нэн ховордоод байгаа ургамлыг хамгаалах хууль баталж байсан. Гэтэл одоог хүртэл дээрх хууль цаасан дээр л байгаагаас амьдрал дээр хэрэгжихгүй өдий хүрч байна. Тухайлбал, иргэдийн амьжиргааны түвшин тааруу байгааг далимдуулан дэлхийд ховордоод байгаа эмийн ургамлыг иргэдээс худалдан аваад хилээр гаргадаг гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, ховор ургамлыг бүртгэж хяналт тавьдаг байгууллага байддаггүй. Үүнийг харийнхан овжин ашиглаж, дэлхий нийтэд эрэлт хэрэгцээтэй байгаа ургамал тэдний мөнгө олох өгөөш болж байна гэсэн үг юм.

Ховор ургамал манай улсын 16 аймгийн нутаг дэвсгэрт ургадаг. Хөвсгөлийн тайга ховор ургамлаар баялаг. Алтан хундага, ганцэцэг алтанзул, цөлийн аргамжин цэцэг, навчин багалзуур, алтан гагнуур, чага мөөг, улаан, цагаан гоёо, вансэмбэрүү зэрэг олон ургамал устаж, нэн ховордоод байгааг байгаль хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг ургамал судлаач Н.Жанчивдорж хэлж байлаа. Түүнийг ховор ургамал судалж явахад, эгэл годил хэмээх ховордсон өвсийг нутгийн иргэд гадаадын иргэдэд борлуулах гэж машины тэвшээр дүүрэн ачиж явсан иргэдтэй таарсан аж. Мөн вансэмбэрүү цэцгийг үндэстэй нь огтолж аваад явж байсан хүмүүс байжээ.

Үүнээс харахад, хөдөө орон нутагт ховор ургамал түүж байгааг огт хянахгүй байгаа нь харагдаж байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүдээс тодруулхад "Өнгөрсөн онд ховордоод байгаа ургамал хилээр гаргах гэсэн тохиолдол цөөн илэрсэн. 79 кг цагаан гоёо гаргах гэж явсан этгээдүүд баригдаж байсан.

Харин он гарсаар ийм тохиолдол цөөрсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цагаан болон улаан гоёо, чага мөөгийг 170 кг-ийг гаргах гэж завдсан этгээдүүд баригдсан. Ер нь сүүлийн үед ийм хэрэг огт гарахгүй байгаа" гэсэн тайлбар өглөө.

Хил гаалиар дэлхийд нэн ховордоод байгаа эмийн ургамал хараа хяналтгүй гарч байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр дэлхийд эрэлт хэрэгцээтэй эмийн ургамал зөвхөн манай улсад ургадаг гэдгийг эрдэмтэд өнгөрсөн жилийн чуулганаар баталж байсан. Уг чуулганаар ховор ургамлыг ашиглаж чадвал улсын төсөвт ихээхэн хөрөнгө оруулалт хийх боломжтойг онцолж хэлсэн.

Гэтэл холбогдох газрууд одоог хүртэл ажлаа хийхгүй, хэрэгжихгүй хуулийн завсараар нэн ховор ургамал хилээр гарч, гадаадын иргэдийн хэтэвчийг зузаалсаар байна.

Э.Хүрэлбаатар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан