Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нэг хэрэг. Харин түүнийгээ “хуулбарлагчдаас” хамгаалж, хэрэглэгчдээ хохироохгүйн төлөө ажиллана гэдэг өөр хэрэг.
Тэгвэл “Бид чанарын хамгаалалтанд ямагт анхдагч байж ирлээ” хэмээн “Жэм интернэшнл”-ийнхэн ам бардам өгүүлж байна.
2004 онд бүтээгдэхүүний чанарын хамгаалалтын цоо шинэ технологи болох үнэт цаасны өндөр нууцлал бүхий Голаграммын нууцлал, 2006 онд Монголд анх удаа дэлхийн бөглөөний хаан гэгддэг Италийн "Guala Closures" группийн "Гуала" доозлогчтой бөглөө, 2007 онд мөн дэвшилтэт шинэ технологийн нууцлалтай, дахин ашиглагдах боломжгүй үнэт цаасны өндөр нууцлалын “Азаа үз 21” Голаграммын нууцлалыг тус тус бүтээгдэхүүндээ амжилттай нэвтрүүлж байсан юм. Чухамдаа “Жэм”-ийн бүтээгдэхүүнээс л “хамгаалалт” гэж юу байдгийг Монголчууд суралцаж байлаа.
Үнэхээр энэ удаад ч тэд анхдагч гэсэн нэрээ хадгалах хамгаалалтын технологийн “хувьсгал”-ыг хийжээ. Энэ бол багагүй хугацаанд “таавар” мэт байсан 3S технологи юм.
Энэ жил эдийн засаг хямарлаа гээд тэд хамгаалалтын технологид “мөнгө үрэхээ” зогсоосонгүй. Хэрэглэгчдээ ямагт дээдэлдэг тус компанийхан харин ч илүү өндөр өртөгтэй, илүү хамгаалалттай, илүү нууцлалтай хамгаалалтын системийг сонгожээ.
Дэлхийд бөглөөний технологиороо тэргүүлэгч, шинийг нэвтрүүлэгч Италийн "Guala Closures" компанийн 2009 оны хамгийн сүүлийн үеийн технологи болох "3S"-ийн тайлал нь SUPER, SAFE, SECURE гэсэн үгнүүдийн товчлол ажээ.
“3S” технологийн бөглөөг бүтээгдэхүүндээ ашигласанаар гарах ач холбогдлыг тус үйлдвэрийнхэн дараах байдлаар тайлбарлаж байна.
1-рт бүтээгдэхүүнийг хэрэглэгч сонгоход ямар нэгэн эргэлзээ төрөхгүй шууд сонголт хийх бүрэн боломжийг олгож байгаа юм.
2-рт бүтээгдэхүүний чанарт 100 хувийн баталгаа гарган өгч байна.
3-рт бүтээгдэхүүнийг хуурамчаар дууриалган хийхээс бүрэн хамгааллаа.
4-рт хэрэглээний шинэ соёлыг бий болгон хэвшүүлнэ.
5-рт бүтээгдэхүүний хөгжлийг шинэ шатанд гаргалаа.
Энэ дашрамд сонирхуулахад, "ЖЕМ Интернэшнл" ХХК-ийн арван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Арван жилийнхээ хүрээнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, шинэ систем нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.
Заримаас нь дурьдвал, спиртийн үйлдвэртээ технологийн шинэчлэл хийж Герман улсын "Ойгон шмет" үйлдвэрийн автоматжуулалтын шинэ системийг үйлдвэртээ нэвтрүүлжээ. Ингэснээр өмнө байсан үйлдвэрлэл нь бүрэн автомат системд шилжиж, бүтээгдэхүүний гарц чанар сайжирч, хяналтын системээ боловсронгуй болгосон байна.
Мөн дэлхийн жишигг хүрсэн үйлдвэрлэгчдийн туршлагыг архины үйлдвэртээ нэвтрүүлжээ. "ЖЕМ Хужирт" охин компанийг байгуулж сүүлийн үед иргэдийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болсон "Хужирт" брэндийн байгалийн эрдэст ундны усыг үйлдвэрлэн зах зээл дээр шинээр гаргаад байна.
Энэ мэт арвин амжилттайгаар тус үйлдвэр ажиллаж байна. та бүхэн холбоотой мэдээнээс видеог хүлээн авч үзнэ үү.
М.Жаргал, А.Ариунболд