Тайваны гайхамшиг буюу үсрэнгүй хөгжлийн нууцаас…
Эх газраас зүүн өмнө зүгт Номхон далайн эрэг дагуу сунаж тогтсон жижигхэн арал бол Тайван. Хагас зууны өмнө ядуу буурай байсан энэ улсын ид шидийн гэмээр үсрэнгүй хөгжлийн нууц нь юу байв.
Тайваны арал нийт 36000 км кв газар нутагтай, 23 сая хүн амтай, газар нутгийнх нь гуравны хоёрыг уул нуруу эзэлдэг тул дэлхийн хамгийн их нягтаршил бүхий улс орнуудын нэг. Гэсэн хэдий ч гайхалтай хөгжсөн дэд бүтэц, зам тээвэр, сайтар төлөвлөсөн газар зохион байгуулалт нь хотын иргэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлсний зэрэгцээ хөдөө орон нутгийн иргэд нь ч газар тариалан эрхлэн хангалуун сайхан амьдарч байна.
Тайваны нийслэл Тайрэй хот нь хоёр сая таван зуун мянган хүн амтай. Тэнгэр баганадсан олон барилгатай бөгөөд хамгийн өндөр нь болох Дэлхийн санхүүгийн төвийн 101 давхар цамхаг Тайваны хөгжлийн билэг тэмдэг болон сүндэрлэдэг. Нутаг дэвсгэр багатай болохоор газрыг сайтар ашиглах бодлоготой. Метро нь гэхэд л газраас доошоо 2-3 давхар байдаг. Хотын зохион байгуулалт нь ерөнхийдөө Японы хотуудыг санагдуулам цэвэр цэмцгэр. Тайван иргэдийн амьдралын хэв маяг ч Япончуудтай төстэй бөгөөд тавиад жилийг Японы колоничлолд өнгөрүүлсэн нь тэдний амьдралын хэв маяг, соёл, ёс заншилд ийнхүү нөлөөлжээ.
Дэлхийн 2-р дайны дараа гэхэд Тайван жилд 1,6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 196 ам.доллар байлаа. Харин өнөөдөр Тайван Азийн дөрвөн Бар улсын нэг хэмээгдэж 2008 оны байдлаар 424,1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 18,306 ам.долларт хүрчээ. Тайваны эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэлхий дахиныг гайхашруулсан бөгөөд “Тайваны гайхамшиг” гэдэг нэр томъёо ч хүртэл бий болжээ. ОУВС болон Дэлхийн Банкнаас Тайваны эдийн засгийг судалсны үр дүнд дээд түвшний буюу өндөр орлого бүхий эдийн засаг гэсэн ангилалд багтаагаад байгаа юм. Энэ улсын хөгжлийн замнал, туршлага нь хөгжиж буй орнуудад үлгэр дууриал, загвар болох боломжтой хэмээн сүүлийн үеийн судлаачид, эдийн засагчид үзэж байна.
“Газар нутаг багатай, байгалийн баялаггүй манайд хүн гэдэг ганц л баялаг байлаа. Ингээд Засгийн газраас хүнээ хөгжүүлэхийг гол зорилт болгож боловсролд ихээхэн анхаарсан. Тиймээс манай улсын хөгжлийн түлхүүр бол боловсрол юм.” гэж Тайванчууд ярьдаг.
Тайваны хөгжлийн бас нэгэн нууц нь техник технологийн өндөр хөгжил юм. 1980 оноос хойш Засгийн газраас мэдээллийн технологийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, өнөөдөр Тайван компьютер болон электроникийн үйлдвэрлэлээрэй дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж чадсан. Тайван шинжлэх ухаан, технологийн гурван том парктай. Хамгийн том нь Шинжүгийн парк. Төрийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, мэдээллийн технологийн үйлдвэрлэл хөгжих орчныг энд жинхэнэ утгаар нь бий болгосон байна. Тайванчууд хоёр гурван жилийн дараа дэлхийн зах зээлд гарах бүтээгдэхүүнийг өнөөдөр ч хийчихсэн байдаг тухай мэргэжлийн хүмүүс гайхан ярьж байна. Мэдлэг оюуны эрин үед Тайванчууд хурдтай, эрчимтэй нэгдэж хамтран ажиллах уриатай. Тайваны ард түмний хөдөлмөрч, уйгагүй зан чанар тэдэнд сайхан ирээдүйг нь бий болгосон. Тэднээс сурч мэдэх зүйл монголчууд бидэнд их бий. Тайваны төр засгаас боловсролын салбарт явуулж буй бодлогын хүрээнд орчин үеийн, өндөр хөгжилтэй Тайванд сурч боловсрон Монгол эх орноо хөгжүүлэх боломж залуучуудын маань өмнө өдрөөс өдөрт нээгдсээр байна.
Тайваны Засгийн газрын боловсролыг дэмжих бодлого
Тайван боловсролын чанар, боловсролын системийн өнөөгийн хөгжил, хүн амын боловсролын түвшингээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Тайванд боловсрол эзэмшигчид олон улсын түвшин тогтоох шалгалтад өндөр оноо авч байгаа нь гол үзүүлэлт юм. Энэ нь боловсрол, эдийн засаг, техник технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх орнуудын нэг болох зорилт тавин ажиллаж байгаа Тайваны боловсролыг дэмжих төрийн бодлогын үр дүн юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг бодит жишээ нь 2006 оноос Тайваны Засгийн газраас 10 жилийн дотор нэгээс доошгүй сургуулийг дэлхийн нэр хүндтэй 100 сургуулийн жагсаалтанд багтаах, 5 жилд 10 буюу түүнээс дээш факультетийг Азийн тэргүүлэх эгнээд аваачих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний 10 жил буюу 2006-2016 онд 1,06 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна дэлхийн шилдэг сургууль болох төсөлд жил бүр 91-181 сая ам.долларыг, харин Азийн шилдэг факультет болох төсөлд жил бүр 121-197 сая ам.долларыг гаргахаар тус тус төлөвлөжээ. 2008 онд Тайваны Засгийн газарын шалгуурт тэнцсэн 28 их дээд сургууль дээрх төслөөс санхүүжилт авсан бөгөөд хамгийн их санхүүжилт буюу 3.8 сая ам долларыг Фензиа Их Сургууль авчээ. Сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь сургалтын чанар болон, оюутнуудын суралцах дэлхийн стандартад нийцсэн тохилог орчинг бүрдүүлэхэд ихээхэн тус дэм болж байна. Мөн Тайваны Засгийн газар их, дээд сургуулиудын орчин нөхцлийг сайжруулахаас гадна оюутнуудыг чанартай боловсрол эзэмших, суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад орны оюутнуудад олгодог тэтгэлгийнхээ хэмжээг ч эрс нэмэгдүүлээд байна.
2004-2008 онд Тайванд суралцаж буй гадаад оюутнуудын тоо бараг 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж оюутны тоо хамгийн их буюу 218%-р өсчээ. 2008 оны байдлаар нийт 19,496 гадаад оюутан суралцаж байна. Зэрэг хамгаалах хөтөлбөрт суралцагчдын 47% буюу 2,970 нь баклавар, 38% буюу 2,357 нь мастер, 15% буюу 931 нь докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Тайванд суралцахын давуу талууд
Монголын залуус гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон өнөө үед Азийн бар гэгдэх өндөр хөгжилтэй дөрвөн орны нэг Тайванд суралцаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших боломж байна. Америк болон барууны нэр хүндтэй их дээд сургууль, колледжид суралцах хүсэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгарч буй залуусын хувьд Тайван улсад адил түвшний сургуулиудад боломжийн үнээр суралцах зам нээлттэй байна.
1. Дэлхийн түвшний чанартай боловсрол эзэмших боломж
Дээр хэлсэнчлэн Засгийн газраас боловсролын шинэчлэлийн бодлогыг эрчимтэй явуулснаар Тайван нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий дээд боловсрол олгодог улс орон болоод байгаа бөгөөд сургалтын чанарыг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудын стандартад нийцүүлж байхын тулд улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг аж. Тайван улс техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч бөгөөд био-технологи, электроник, ойжуулалт, газар тариалан, мал аж ахуй болон химийн нарийн мэргэжлүүд зэрэг бүхий л мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнууд дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцдаг.
2. Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Тайваны Боловсролын Яамнаас ихээхэн хэмжээний санхүүжилт бүхий “Тайваны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийг гадаад оюутнуудад зориулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд дээд боловсрол, нарийн мэргэжлийн, хэлний сургалтууд болон солилцооны хөтөлбөр гээд бүхий л түвшний сургалтууд хамрагддаг.
3. Харьцангуй хямд сургалтын төлбөр, тав тухтай амьдрах орчин
Тайванд амьдралын чанар чансаа сайтай бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад сургалтын төлбөр харьцангуй хямд байгаа нь хөгжиж буй орнуудын оюутан залууст таатай боломж юм. Засгийн Газраас хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын үр дүнд Тайванд суралцаж буй гадаад оюутнууд бусад орнуудад төлдөгтэй адил “гадаад оюутны нэмэгдүүлсэн төлбөр” төлдөггүй нь Тайванд суралцахын гол давуу тал юм. Жишээлэхэд АНУ-ын баклаварын түвшний сургалтын жилийн нийт зардал багаар бодоход 15,000 орчим ам.доллар байдаг бол Тайванд адил түвшний сургалтын жилийн нийт зардал дунджаар 5,000 ам.долларт багтана. Сургалтын төлбөр хямд хэдий ч оюутнууд Америк болон баруун Европын орнуудадтай адил түвшний тав тухтай орчинд, дэлхийн түвшний чанартай боловсрол эзэмшиж байна.
4. Англи хэлний ээлтэй орчин
Тайванд суралцсанаар олон орны оюутнуудтай танилцан нөхөрлөж Англи хэлээр өдөр тутам харилцах боломжтой. Англи хэл Тайван улсын хоёр дахь албан ёсны хэл бөгөөд сүүлийн жилүүдэд Англи хэлний боловсролыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд АНУ болон барууны орнуудаас багш нарыг олноор урьж ажиллуулж байна. Ихэнх их дээд сургуулиуд Англи хэл сургалтын хөтөлбөртэй, хичээлүүдийг мөн англи хэл дээр заадаг
5. Найрсаг зочломтгой байдал, өвөрмөц түүх соёлтой танилцах боломж
Тайваны ард түмэн найрсаг зочломтгой ард түмэн гэдгээрээ дэлхийд танигдсан. Нэгэн үе Португали, Герман, Япон улсуудын нөлөөнд байсан нь Тайваны соёлд ихээхэн нөлөөлжээ. Тайванд ирснээр олон орны соёл ёс заншил хоорондоо уусан зохицсон өөр хаа ч байхгүй өвөрмөц соёлын орчинг мэдэрдэг. Түүнчлэн дэлхийд гайхагдсан түүх соёлын дурсгал болох Тайваны үндэсний музей болон эртний сүм дуганууд орчин үеийн хот сууринтай хослон орших нь гайхамшигтай. Нутаг дэвсгэрийн дийлэнх нь дулаан орны өтгөн ой бүхий өндөр уулсаар бүрхэгдсэн Тайваны байгаль үнэхээр сэтгэл татам үзэсгэлэнтэй.
Энд дурдагдаагүй Тайваны өөр олон олон гайхамшгийг залуус Тайванд суралцахаар ирснээрээ олж мэдэх болно. Тайванд суралцахын хажуугаар дэлхийн хөгжлийн нэгээхэн хэсгийг таниж мэдэх таатай боломжийг гадаадад суралцах хүсэлтэй залууст олгох зорилгоор Глобал Удирдагч Сан Тайваны Минчуаны Их сургуультай хамтын ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь ард иргэдээ боловсролтой болгох явдал гэдгийг техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үе бидэнд сануулж байна. Ийм боломжийг манай улс болон бусад хөгжиж буй орнуудад Тайваны боловсрол олгож байна.
Ийнхүү дэлхийн боловсролыг Тайванд эзэмшиж, дэлхийн хөгжлийг эх орондоо авчрах сайхан боломж Монголын ирээдүй болсон залуусын маань өмнө нээлттэй байна.
Минчуаны Их сургуулийн тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг www.mcu.edu.tw/iee вэб сайтнаас Монгол хэл дээр авах боломжтой.