Улсын драмын эрдмийн театрын хамт олон монголын ард түмэн, эрх мэдэлтнүүдэд гэмийг нь ухааруулахаар нэгэн шинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Б.Галааридын зохиол "Шар тэнгисийн тарчлаан" жүжиг Ардын жүжигчин найруулагч Б.Мөнхдоржийн найруулгаар тавигдана.
Жүжгийн хөгжмийн зохиолчоор СТА Б.Мөнхболд ажиллаж, гол дүрүүдэд Г.Алтаншагай, СТАГ.Урнаа, Б.Нармандах, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар зэрэг жүжигчид оролцон тогложээ. Жүжгийн дууг МУГЖ Ч.Түвшинтөгс дуулж олны хүртээл болгосон. Жүжгийн гол санаа нь Монголчууд байгаль дэлхий, газар шороогоо одоо л хамгаалж хайрлахгүй бол нэлэнхүйдээ цөлжиж, уух усгүй болж, ямар зовлон учирч болохыг дүрслэн өгүүлсэн зохиолын үйл явдал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт, домгийн баатрууд, энэ цагийнхан, ирээдүй үеийнхэн гэсэн гурван үеийн төлөөлөлтэйгээр өрнөнө.
Өнгө мөнгөнд шунасан энэ цагийнхны нүгэл уул усны эздийг зөрчилдөхөд хүргэж, зөрчил тэмцэл бодит ба хийсвэр хоёр ертөнцөд зэрэг өрнөж улмаар хүмүүсийг өмөөрч хамгаалах талынхан ялагдаж, уул, ус, ургамал ногооны эзэд өөр өөрийн мэдлийн баялгаа хурааж авснаар ирээдүйн монголчууд тэнгис мэт хязгааргүй цэлийх элсэн цөлд уух усгүй хоцорно.
Тэдний амьдралын утга учир нь ус болох бөгөөд ус тойрсон хурц содон үйл явдал, гүн гүнзгий зөрчил жүжигт гарна.
Аяга усгүй хатахын цагт
Авдар авдар алтаар яана
Амьдрах нутаггүй цөлжихийн цагт
Тэвэр тэвэр эрдэнээр яана энэчлэнгийн дуу хөгжим, бүжиг нэлээдгүй хувийг эзлэх энэ жүжгийн зохиол бүхэлдээ байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцахын учир утгыг уран сайхны аргаар гаргасан болно.
Урд өмнө нь ямар ч тайз дэлгэцийн бүтээлд гарч байгаагүй шинэлэг санааг гаргаж ирснээрээ өвөрмөц. Улсын драмын театрын хамт олон шинэ бүтээл болгондоо УИХ-ын эрхэм гишүүд төрийн өндөрлөгүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьдагч тэднээс хэн ч ирж үздэггүй гэнэ. Харин МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Парисын дарь эхийн сүм" жүжгийн нээлтэд ирсэнд театрын хамт олон баярласан гэнэ. "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийг УИХ-ын 76 гишүүнд заавал үзүүлэхийг уран бүтээлчид нь хүсэж байгаа гэнэ. Энэ талаарх арга хэмжээг улсын драмын эрдмийн театрын хамт олон зохион байгуулах аж.
Тэд энэхүү жүжгээрээ "УИХ-ын гишүүд болон эрх дархтанууд минь Монгол Улсад одоо хэдэн гол горхи үлдэж байгааг мэдэж л байна уу. Манай нутаг дэвсгэр дээр 10000 гол горхи урсдаг байсан бол хамгийн сүүлийн тооллогоор 4000 гол, горхи үлдсэн байна. Усаа хамгаалахгүй бол уух ус ч үгүй, уул уурхай ч үгүй үлдэх нь байна. Усгүй болчихвол юун алт, зэс. Ихэс дээдэс минь эх орноо хайрлах бодлогоо хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ. Дээдсүүд уул, уурхай алт мөнгөөр тоглож байгаа бол жирийн иргэд бид ч хэрэглээний усандаа хэмнэлттэй хандаж чаддаг бил үү. Орон сууцанд амьдардаг иргэн нэг удаа шүдээ угаахдаа таван литр ус зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Солонгосчууд шиг шилэн аяганд усаа хийж тавьж байгаад шүдээ угаавал хэчнээн литр ус хэмнэж чадах бол. Монголчууд бид одоо л ухаарч алдаагаа засахгүй бол байгаль дэлхий бидэнд хэрхэн хатуурхах вэ" гээд л их л олон санааг ой тойнд нь ортол хэлж өгнө гэнэ.
Эрх мэдэлтнүүд, жирийн иргэд гээд олон хүнийг харин ч нэг тарчлаах нь дээ.