gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Сонгуулийн зардал бүрдүүлэлт, тайлагналыг нарийвчлан хянах шаардлагатай"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2024-11-08
4
Twitter logo

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран өнөөдөр (2024.11.07) “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна.

Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов.

Мөн 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн. 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн. Энэ нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм.

Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав. Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: parliament.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан