УИХ-ын ТББХ өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандаж хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхарын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Монгол Улс ямар түвшинд явааг олон улсын байгууллагууд үнэлж байна. Жишээлбэл, хэвлэлийн эрх чөлөөний индексээр АН-ын засаглалын үед буюу 2015 онд 54-р байрт байсан бол одоо 109-рт орсон. Авлигын индексээр 2015 онд 72-рт байрт байсан бол одоо 121-р байрт орсон. Энэ бол шударга ёс, авлигатай холбоотой чухал үзүүлэлт л дээ.
230 мянга орчим төрийн албан хаагчийн 20 мянга орчим нь дарга сэтэртэй байна. Та дарга нарын тоог цөөлөх үү? АН-ын засаглалын үед есхөн яамтай, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаа оруулаад 11 сайдтай үйл ажиллагаа явуулж, реформын шинжтэй олон том бодлогыг хэрэгжүүлсэн.
Ж.Баярмаа: Монгол Улс сонгуультай авторитар дэглэмд орсон. Энийг ер ярихгүй байна, гэтэл энэ маш ноцтой зүйл шүү дээ
47 сая хүн амтай Аргентин улс есөн яамтай. Та төрийн албыг цомхон болгох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, төрд байгаа хөрөнгүүдийг зарж үрэх дорвитой өөрчлөлтүүдийг хийх үү?
V-Dem институтийн судалгаагаар харамсалтай нэг дүн гарсан нь Монгол Улс сонгуультай авторитар дэглэмд орсон. Энийг ер ярихгүй байна, гэтэл энэ маш ноцтой зүйл шүү дээ. Дүр эсгэсэн сонгууль хийдэг, бусад талаараа авах юмгүй гэсэн үг шүү дээ.
Сонгууль нэг юм болдог ч шударга бус, хэвлэлийн эрх чөлөө, шүүх засаглал бүрэн хараат бус гэх мэтээр маш их асуудал байна. Монгол Улс сонгуультай авторитар буюу бараг дарангуйллын дэглэмд орсон байдлыг юу гэж үзэж байна вэ? гэж Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуув.
Г.Занданшатар, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын ардчиллыг төгөлдөршүүлэхэд чиглэсэн. Нэг нам хэт давамгайлсан биш, олон намын тогтолцоотой, жендерийн тэгш байдлыг хангасан сонгуулийн тогтолцоог өнгөрсөн парламент баталсан. Үүний үр дүнд гарсан нэг жишээ дурдахад, жендерийн эрх тэгш байдлын индекс сайжирсан. УИХ дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дээд тал нь 17 хувьтай байсан бол 35 хувьд хүрч, ард түмний төлөөлөх чадвар сайжирсан.
Өмч хувьчлал хийх зэргээр төрийн өмчит компаниудын тоог хоёр дахин бууруулна. Төрийн албыг цомхон чадварлаг болгоход технологийн дэвшлийг ашиглана.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Хэлэлцэгч парламент байсан бол одоо мэтгэлцээний парламент руу орох юм шиг байна. Өнгөрсөн хугацаанд АН болон бусад гишүүдийнхээ байр суурийг хүндэтгэлтэй сонсож, заримдаа тэвчиж сонссон гэхэд болно. Гэхдээ бид асуудалд хандахдаа судалгаанд суурилж, бүрэн нотолгоотой ярьж байхгүй бол нийгэмд буруу ойлголт, мэдээлэл өгөх сөрөг талтайг анхааруулмаар байна.
С.Зулпхар: Улс орнуудын засаглалын индексийг тогтоодог “Freedom house” байгууллагын судалгаагаар Монгол Улс чөлөөт, ардчилсан хэвээр байна. Ингэж төөрөгдүүлж огт болохгүй. Хариуцлагатай байна шүү, нөхөд минь
Баярмаа гишүүн сая Монгол Улс сонгуулийн авторитар дэглэмд шилжлээ гэсэн судалгааны үр дүн гарлаа гэж ярьж байна. Яг ямар эх сурвалжаас иш татсанаа нотлохгүй бол нийгэмд буруу ойлголт өгнө. Авторатизм гэдэг бол дэглэм. Бид ардчилсан дэглэмтэй улсад амьдарч байгаа.
1990-ээд оны дунд үеэс хойш улс орнууд засаглалын ямар түвшинд байгааг тогтоодог олон улсын том судалгааны байгууллагууд ажилладаг. Би сая “Freedom house” гэж 1990 оноос хойш улс орнуудын засаглалын индексийг тогтоож байгаа олон улсын маш том судалгааны байгууллагын вэб сайтаас мэдээлэл харлаа. Өнөөдрийн байдлаар буюу 2025 оны байдлаар Монгол Улс чөлөөт, ардчилсан гэх ангилалтай хэвээр байна. Ялангуяа улс төрийн эрх, эрх чөлөөг 40 оноогоор үнэлэхэд манай улс 36 оноотой байна. Иргэний эрхийн үнэлгээ 60 байхаас 48-тай, бүхэлд нь авч үзэхэд 100 байхаас 84 гэсэн үнэлгээ гарч байна. Тэгэхээр ингэж төөрөгдүүлж огт болохгүй. Хариуцлагатай байна шүү, нөхөд минь.
Судлаачид байхгүй юм шиг, аливаа асуудлыг мэддэг хүн байхгүй юм шиг ярьж ерөөсөө болохгүй. Мэргэшсэн парламентын түвшинд ажиллая. Би 10 сарын хугацаанд олон зүйлийг тэвчсэн. Цаашид өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр, цэвэр мэтгэлцээний зарчмаар ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлье.
Гэхдээ манай нийгэмд асуудал бий. Баярмаа гишүүний ярьсан хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр бодитой ярих ёстой гэдгийг зориуд хэлье гэв.