gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

PLAYTIME наадам олон улсын жишигт нийцсэн шинэ технологи нэвтрүүлнэ

Б.Азбаяр
Соёл урлаг
2025-06-10
7
Twitter logo

Азийн тэргүүлэх ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох  зорилготой “Playtime Festival 2025” наадам долдугаар сарын 3,4,5,6-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд  зохион байгуулагдах юм. Энэ жилийн фестиваль олон улсын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж, Азийн хөгжмийн аялал жуулчлалын тэргүүлэх бүс болох зорилгодоо улам бүр ойртож байна.

Тус фестиваль 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ онд 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100,000 үзэгчид хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болохоор тооцоолсон байна.

Энэ жилийн наадмын онцлогийн талаар "Playtime" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж хэлэхдээ "Шинээр чухал хоёр технологийг нэвтрүүлж буйгаараа онцлог. Энэ нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи юм. Ингэснээр бол маш олон давуу талууд бол бий болж буй. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангаж байгаа юм. 

Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх маш чухал алхам болно. 

Бугуйвчаараа төлбөр төлөх нь урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа гээхгүй байх зэрэг аюулгүй байдлыг хангаж байгаа юм. 

Өөр нэгэн онцлог нь бие засах газрыг шинэчилж, боловсон ариун цэврийн байгууламжтай болж буй. Хөнгөнөөр бие засах бол эрэгтэй, эмэгтэй шээлтүүр ашиглах боломжтой. Харин хүндээр бие засах бол өөр хэсэгт очих байрлаар зохион байгуулна. Ингэснээр мөн л урт дараалалд удаан хүлээж зогсохгүй гэсэн үг. 

Үүнээс гадна усанд орох шүршүүрийн тоог нэмсэн. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь давуу тал. Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км замыг туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж буй. Ингээд жинхэнэ утгаар нь кемпинг фестивалийг мэдэрцгээе ээ гэсэн бодлоготойгоор энэ жил ажиллаж байгаа юм. 

Playtime фестивалд ирсэн хүн бүрд урьд өмнө нь авч байгаагүй хөгжмийн мэдрэмжийг өгөх болно" гэв. 

Наадмын стратегийн түншлэгчид

“PLAYTIME FESTIVAL 2025”  НААДМЫН ШИНЭЧЛЭЛТ БА ХӨГЖИЛ

Олон улсын дуугаралтын стандарт

Наадмын тайз, дуугаралтын чанарт шинэчлэлт хийх зорилгоор Нидерланд улсын мэргэжлийн дууны инженерийг багтаа нэгтгэн, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлжээ.
Олон улсын тасалбар идэвхжүүлэлтийн систем

Үзэгчдийн аюулгүй, түргэн нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалтын системийг нэвтрүүлж байна. Энэхүү систем нь хуурамч тасалбарын эрсдэлийг бууруулж, үзэгчдийн мэдээллийн нууцлалыг найдвартай хамгаална.
“Cashless” төлбөрийн орчин үеийн систем

Үзэгч бүр NFC технологит бугуйвч ашиглан бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг бэлэн мөнгөөр бус хялбар, аюулгүй хийх боломжтой болно.

Наадмын ивээн тэтгэгчидCashless системийн давуу талууд:

  • Түргэн, хялбар гүйлгээ
  • Зарцуулалтын хяналттай систем
  • Үлдэгдэл буцаан олголтын шийдэлтэй байх бөгөөд орчин үеийн фестивалийн соёлд нийцсэн хэрэглээний шинэ жишиг болно.
  • Дэд бүтцийн шинэчлэл, тогтвортой орчны шийдэл

Фестивалийн талбайн дэд бүтэц шинэчлэгдэн засмал зам тавигдан, цахилгаан эрчим хүчний дэд станцтай холболт хийснээр хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, байгальд ээлтэй, тогтвортой дэд бүтцийг бий болгож байна. Энэ нь Playtime Festival-ийг тогтвортой хөгжлийг дэмжигч, байгальд ээлтэй наадмын үлгэр жишээ загвар болгон хөгжүүлэх зорилгын чухал хэсэг юм.

“PLAYTIME FESTIVAL” ХЭР ТОМ НААДАМ БЭ?

“Playtime Festival” нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.  2027 онд Азийн тэргүүлэх топ 5 фестивалийн нэг болох зорилго тавьжээ.

Зөвхөн 2024 оны “Playtime Festival”-ыг 72 мянган хүн үзсэн бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

АЗИДАА ТЭРГҮҮЛЭХ ХӨГЖМИЙН ХӨТӨЛБӨР

Playtime Festival-ийн үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулсан байна. Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм.

“Playtime Festival 2025” оны headliners буюу голлох уран бүтээлчдийг дурдвал амьд хөгжмийн хувьд  post-metal урсгалаар тоглодог Францын алдарт Alcest, post-hardcore урсгалаараа алдартай Япон улсын envy, Өмнөд Солонгосын post-rock Jambinai, post-hardcore урсгалаараа алдартай АНУ-ын YHWH Nailgun, мөн орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа анхаарал татаж буй Balming Tiger, Megumi Acorda, Selica Gel, VVAS зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ellen Allien, Klangkuenstler, Jennifer Cardini нар уран бүтээлээ хүргэнэ.

Наадмын ивээн тэтгэгчид

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ PLAYTIME FESTIVAL

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг Плэйтайм наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг. Наадмын хог хаягдал ангилагдан дахин боловсруулагдаж, нэг удаа биш олон удаа ашиглагдах Reusable cup наадмын нэгэн соёл болж хэвшээд байна. Дээрх үзэл санаагаа улам бататган шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмж, Монгол орныхоо экосистемийг дэмжих, тэтгэхийн зэрэгцээ үзэгчдэдээ танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.

Playtime Festival нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн Tent Camping-тай болж байгаа юм байна.

Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин Camper Van-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.

МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙГ ТҮГЭЭГЧ НААДАМ

Playtime Festival нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль билээ. Энэхүү PT+ буюу хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд 2025 оны тасалбарыг 20 хувь хөнгөлөлттэй үнээр 07 дугаар сарын 03-ыг хүртэл авах боломжтой.

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан