Мэргэжил сонголт бол бидний амьдралын хамгийн том, чухал шийдвэрүүдийн нэг. Энэ үед гэр бүл, найз нөхдийн зөвлөгөө чухал ч яг мэргэжлийн хүмүүс өөрийн алдаа, туршлагаасаа хуваалцвал бүр ч хэрэгтэй гэж боддог сурагч цөөнгүй байх.
Тэгвэл Мобиком Корпораци ХХК ахлах ангийн сурагчдын энэхүү хэрэгцээг ойлгон Менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн нь амжилттай үргэлжилж байна.
"Smart Education IV" төслийн хүрээнд хэрэгжиж буй энэ хөтөлбөр 10-11 дүгээр ангийн сурагчдад ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож буй.
Хөтөлбөрийн хугацаанд
- Өөртөө итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
- Мэргэжил сонголтондоо эргэлзэж байна?
- Гадаадад сурахад юун дээр анхаарах ёстой вэ?
- Ажлын байр, мэргэжлийн ирээдүйн боломжууд ямар вэ? гэх мэт олон асуултыг сурагчдын зүгээс менторуудад тавьж байв.
Тус хөтөлбөрт хамрагдсан сурагчид болон менторуудын сэтгэгдлийг хүргэж байна.
Хөтөлбөрийн ментор Г.Төмөрзаяа: Энэхүү менторшип хөтөлбөр нь сурагчдад мэдээлэл өгөхөөс гадна өөрсдийгөө таньж, зорилгоо тодорхойлох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх боломжийг олгож буй. Бодит туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонссоноор ирээдүйгээ илүү бодитой төлөвлөж, хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлоход нь түлхэц болсон гэж бодож байна.
Сурагчдын үзэл бодлыг сонсож, тэдний хүсэл сонирхол, зорилгыг ойлгох нь хамгийн чухал гэж үзсэн. Ингэснээр тэд өөрсдийгөө илүү илэрхийлж, тодорхойгүй байдал, мэдэхийг хүссэн зүйлсээ хуваалцаж чаддаг болсон. Мөн сурагчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэм болох гэж хичээсэн. Тиймээс тэдний давуу талуудыг тодруулж, чадвараа хөгжүүлэх арга замуудыг санал болгох дээр анхаарч ажилласан.
Мэргэжлээ өөрийн үнэт зүйл, сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгох хэрэгтэй.
Мэргэжлээ нийгмийн хүлээлтээр эсвэл гэр бүлийнхний зөвлөснөөр сонгох хандлагатай байгаа нь сурагчдын дунд нийтлэг байсан.
Тиймээс мэргэжил сонголт зөвхөн нэг удаагийн шийдвэр биш, харин өөрийн сонирхол, ур чадвар, үнэ цэнд суурилсан тасралтгүй хөгжих үйл явц гэдгийг ойлгуулахыг зорьлоо.
-Хөтөлбөрийн үр дүнд сурагчдад ямар ахиц дэвшил гарав?
-Хөтөлбөрийн үр дүнд сурагчид давуу болон сул талуудаа илүү бодитой харж, хөгжүүлэх чиглэлээ ойлгож эхэлсэн гэж харж байна. Ирээдүйн мэргэжил, сурах чиглэлээ бодитоор төлөвлөж, алхам алхмаар хэрэгжүүлэх талаар ойлголттой болсон. Мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах чадвар дээшилсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлээ өөрийн үнэт зүйл, сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгох хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлсэн.
Мөн суралцах арга барилаа хэрхэн сайжруулах, цагийн менежментээ зөв хийх талаар мэдээлэлтэй болж чадсан.
Сэлэнгэ аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Р.Сондор “Төгсөх ангид орохоос өмнө мэргэжил сонголт, их сургуулийн элсэлтийн талаар зөвлөгөө авах нь чухал. 11 дүгээр ангид байхдаа ийм хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаа нь цагаа олсон боломж гэж бодож байна.
Манай ментор маш нээлттэй ханддаг, ямар ч асуулт асуусан чин сэтгэлээсээ хариулдаг нь их таалагддаг. Мөн танихгүй хүүхдүүдтэй нэг баг болж ажилласнаар бусадтай харилцах, арга эвээ олох ур чадвар надад нэмэгдсэн. Өөрийн зан чанар, сонирхолдоо илүү их анхаарч, мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой болоход тусалсан. Түүнчлэн цагийн менежментийн талаар ч их зүйл сурсан” гэлээ.
Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн сурагч Т.Хүсэл-Эрдэнэ “Би энэ хөтөлбөрийн талаар сургалтаар дамжуулан олж мэдсэн. Төгсөх ангийн сурагч учраас мэргэжил сонголтод маань хэрэгтэй гэж бодоод оролцсон. Өмнө нь мэргэжлээ тодорхойлсон байсан ч нарийн судлаагүй байсан учраас эргэлзэж байлаа.
Ментортойгоо уулзсанаар сонгосон мэргэжлийнхээ талаар илүү сайн ойлголттой болж, цаашдын зорилгоо тодорхойлох боломжтой болсон. Жирийн хичээл дээр үздэг зүйлсээс арай илүү шинэ, сонирхолтой арга барилтай байдгаараа энэ хөтөлбөр надад маш их таалагдаж байна. Анх удаа ийм ментортой хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас их сонирхолтой, хэрэгтэй санагдаж байна” гэв.