gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний үнийг 30 ХУВИАР НЭМЭХ шийдвэр гараагүй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-08-28
47
Twitter logo

Энэ сарын 21-нд Тэргүүн шадар сайд Т.Доржханд эрчим хүчний үнийг ирэх арваннэгдүгээр сард нэмэх тухай мэдэгдсэн. Тэрээр Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороог ахалж байна. Энэ хороог Засгийн газраас томилон байгуулжээ.

Манай улсын эрчим хүчний салбарын нийт алдагдал энэ оны байдлаар 274 ТЭРБУМ төгрөгт хүрсэн. Олон жилийн турш хуримтлагдсан энэ алдагдлыг төрөөс татаас олгох замаар шийдэх боломжгүй тул энэ салбарыг либералчлах буюу хувийн хэвшлийн оролцоотой болгох, үнэ чөлөөлөх, хувийн хэвшлийг татан оролцуулах зоригтой шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Харин эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэх шийдвэр гараагүй, ийм хувилбар ч яригдаагүй гэж Эрчим хүчний яамны хэвлэлийн ажилтан хэллээ. Т.Доржханд гишүүнээр ахлуулсан дэд хороог Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээр хангаж, хамтран ажиллаж байгаа юм.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо ХҮН нам эрчим хүчний хараат бус байдалтай болж, эрх зүйн орчныг өөрчлөх амлалт өгсөн. Тодруулбал,

Бодлого, хууль эрх зүйн орчныг шинэчилнэ.

  • Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегийг боловсруулж, эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний стратеги бодлогыг тодорхой, ойлгомжтой болгоно.
  • Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, шинэ технологийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно.
  • Эрчим хүчний хуулийг шинэчлэн найруулахтай уялдуулан Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлсэн үйл ажиллагааг урамшуулах, дэмжих тогтолцоог бий болгоно.
  • Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний зах зээлийн загвар, бүтцийг шинэчилнэ.

  • Зах зээлийн бүтэц, зохицуулалтуудыг хөрөнгө оруулалт, өрсөлдөөнийг дэмжсэн зарчмаар сайжруулна.
  • Эрчим хүчний бөөний зах зээлийг нэвтрүүлнэ. Ингэснээр томоохон хэрэглэгч нь үйлдвэрлэгчээсээ гэрээний үндсэн дээр эрчим хүч шууд худалдаж авах боломжийг бүрдүүлнэ.
  • "Нэг худалдан авагчтай загвар”-ын үйл ажиллагааг ил тод болгож, Диспетчерийн үндэсний төвтэй хийх гэрээний зохицуулалтыг илүү тодорхой болгох замаар оролцогч компаниудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
  • Эрчим хүчний мэргэжлийн байгууллагуудын зохицуулалт, төлөвлөлт, хяналттай холбоотой мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах боломжийг бүрдүүлнэ.
  • Эрчим хүчний чиглэлийн төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ. Тухайлбал, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, төсвийн болон төрийн өмчит компанийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглана.

  • Улаанбаатар хотын дулааны хангамжид зориулж одоогийн Дулааны цахилгаан станц-2 байршил дээр шинэ дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
  • Тавантолгойн цахилгаан станцын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хувилбарыг сонгон олон нийтэд нээлттэй компанийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.
  • Цахилгаан системийн тогтвортой байдал, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор бага, дунд чадлын усан цахилгаан станцын мөн усан цэнэгт цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Эрчим хүчний системийн аюулгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бага, дунд чадлын Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, эрчим хүч хуримтлуурыг аймаг, сумдад байгуулах бодлого баримтална.
  • Цахилгаан эрчим хүчний хангамжийг цэвэр эрчим хүчээр шийдвэрлэх зорилгоор нийт 200МВт-ын хүчин чадалтай нар болон салхин цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна.
  • Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого баримтална.
  • Дунд оврын дулааны цахилгаан станцуудыг улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тархаан байрлуулах бодлого баримтална.
  • Үйлдвэр, уурхайнууд дэргэдээ 5МВт хүртэл чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр байгуулбал илүү гарсан эрчим хүчийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан тарифаар нэгдсэн сүлжээнд худалдан авах нэмэлт өөрчлөлт оруулна.

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх төслүүдийг бодитоор дэмжинэ.

  • Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн үйл ажиллагааг урамшуулах, дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулна.
  • Гэр хороолол, орон сууцны байшингуудын дулаан алдагдлыг хэмжих, дулаалах чиглэлээр улсын хэмжээнд аян өрнүүлж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшил, олон улсын ногоон санхүүгийн эх үүсвэрийг ашиглах чиглэл баримтална.

Эрчим хүчний үнэ тарифыг зардлаа нөхөх түвшинд хүргэж, цаашид үе шаттайгаар чөлөөлөх бодлого баримтална.

  • Цахилгаан, дулааны тарифын хөндлөн татаасыг арилгаж, төлбөрийн шударга хуваарилалтыг бий болгоно.
  • Хэрэглээнд суурилсан тарифын тогтолцоог хөгжүүлж, их хэрэглэх тусам их төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин эрчим хүчний төлбөрийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх бодлогыг дэмжинэ.
  • Дулааны эрчим хүчний төлбөрийг талбайгаар бус тоолуур болон зардал хуваарилах төхөөрөмжийг ашиглаж тооцдог болно.

Эрчим хүчний төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулна.

  • Эрчим хүчний төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулна.
  • Төрийн өмчит компаниудын хөрөнгө, үйл ажиллагаанд аудит хийх, санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ.

Эрчим хүчний хөрөнгө оруулалт, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ.

  • Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжинэ.
  • Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегид туссан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гадаад улс орнууд, олон улсын байгууллагатай хэрхэн богино болон урт хугацаанд хамтран ажиллах чиглэлүүдээ гаргаж, тогтвортой мөрдөж ажиллана.
  • НҮБ-аас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, хүлэмжийн хийг бууруулах чиглэлийн олон улсын уриалга, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана.
  • Хүлэмжийн хийн ялгарлын бууруулсан кредит буюу карбон кредитийн зах зээлийг Монгол Улсад нэвтрүүлэх, ашиглахыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Эрчим хүчний экспортын төслүүдийг хэрэгжүүлнэ.

  • Эрчим хүчний экспортын бодлого, стратегийг бий болгоно.
  • Өнгөрсөн хугацаанд санаачилсан экспортын төслүүдэд үнэлгээ хийж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
  • Экспортын зориулалтай эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой газруудыг урьдчилан тодорхойлж, улсын тусгай хэрэгцээнд авна.
  • Эрчим хүч экспортлох асуудлаар импортлогч улстай Засгийн газар хоорондын тусгайлсан хороог байгуулж ажиллана.

Эрчим хүчний технологи, инновац, судалгааг дэмжинэ.

  • Сэргээгдэх эрчим хүчний туршилт судалгааны аж үйлдвэрийн парк байгуулж, инновац шингээсэн эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • Эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж, судалгааг дэмжинэ.
  • Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай болгох мөн шугам сүлжээний үр ашгийг сайжруулах үүднээс 300 мянган ухаалаг тоолуурыг нэвтрүүлнэ.
  • Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцыг хот, орон нутагт хангалттай тоогоор суурилуулахыг бодлогоор дэмжинэ.
  • Ногоон ба цэнхэр ус төрөгч үйлдвэрлэх, ашиглахтай холбоотой бодлого гаргах, холбогдох суурь судалгаа, туршилтын болон бизнес төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана.
  • Цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой суурь судалгаа, хүний нөөцийг үе шаттай бэлдэх ажлыг тууштай дэмжинэ.
  • Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолт, ашиглалтыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Нүүрснээс цэвэр хийн түлш гарган авч гэр хорооллын халаалтад ашиглах төслийг сэргээж, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
  • Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тоон мэдээлэл, өгөгдлийг ил тод, нээлттэй болгох замаар судалгаа, тооцооллыг дэмжинэ.
  • Эрчим хүчний зохистой хэрэглээний хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулна.
  • Эрчим хүчний хэмнэлттэй нийтийн болон амины орон сууцанд олгох ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтийг дэмжинэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан