gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хаврын цагт шинэ мах хэрэглэх нь учиртай

Бизнес
2025-05-12
9
Twitter logo

Урин цаг наашилж яваа ч хаврын улиралд хүн, амьтны биеийн илч, ерөнхий тамир сулардаг. Ингэхийн учир нь өвлийн турш байгалийн гэрэл богиносдог бөгөөд хүн хоол хүнсээр нөхөх ёстой эрдэс бодис, тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжгүй болдогтой холбоотой юм. Энэ үед энергийн солилцоо удааширч, биеийн дотоод нөөц шавхагдах нөхцөл бүрддэг.

Тиймээс л хавар ихэнх хүний биед сульдах, амархан ядрах, хууч өвчин сэдрэх, нойргүйдэх,  арьс хуурайших, сэтгэл санаа тавгүйрхэх шинж тэмдэг илэрдэг байна. Иймд байгаль дэлхий өнгөө засан сэргэхтэй зэрэгцэн биеийн илчээ тэтгэх шинэ мах, ногоо, шимтэй хүнсийг хэрэглэх нь юу юунаас эрхэм билээ.

Мод гөлөглөж, газар гэсэх үеэр аль болох ШИНЭ ХҮНС сонго

АНУ-ын “NIH, 2017 - Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаа”-наас харвал өвөл, хаврын улиралд хүний биеийн төмрийн нөөц огцом буурч, цус багадалттай болох эрсдэл нэмэгддэг болохыг ажиглажээ. Улмаар судалгаанд оролцогчдын шинэ махны хэрэглээг 8 долоо хоногийн турш нэмэгдүүлэхэд ядаргаа, булчингийн сулрал, анхаарал төвлөрөл муудах зэрэг шинж тэмдэг даруй 40 хувиар буурсан нь санамсаргүй биш юм.  Учир нь төмөр дутагдлын цус багадалт, архаг ядаргаа зэрэг нь уургийн алдагдалтай хамааралтай байдаг. Харин шинэ махан дахь уураг хүний биед шингэц сайтай төдийгүй хөлдөөж хадгалсан махтай харьцуулахад 2-3 дахин илүү тэжээллэг чанартай аж.

Шинэ маханд уураг, төмөр, цайр, B бүлгийн амин дэмүүд илүү баялаг агуулагддаг. Эдгээр шим тэжээл нь хаврын улиралд үүсдэг ядаргаа, төмөр дутагдлын цус багадалт, булчингийн сулрал зэрэг шинж тэмдгийг арилгах гол түлхүүр болдог. (FAO, Protein and Energy Metabolism Study, 2022)

Эх сурвалж: https://fdc.nal.usda.gov/

“ШИНЭ МАХ – Малыг гаргаснаас хойш 24-48 цагийн дотор бэлтгэсэн, хөлдөөгөөгүй буюу стандартын дагуу эрүүл ахуйн нөхцөлд худалдаалж байгаа махыг хэлнэ. Өнгө, үнэр, бүтцийн хувьд хурц үнэргүй, гараар хүрэхэд уян хатан байна.”

Тохируулбал эм, Хэтрүүлбэл хор

ДЭМБ-аас хүний идвэл зохистой махны хэрэглээг улс, орны хоол хүнсний онцлогоос шалтгаалан долоо хоногт 300-600 грамм хэмээн зөвлөдөг. Энэ нь өдөрт дунджаар 70 орчим грамм юм. Үүнээс хэтрүүлэн зооглох нь зүрх судасны өвчлөл, таргалалт, хавдар үүсгэх эрсдэлтэй тухай анхааруулдаг. Тэгэхээр өдөрт идэх зохистой хэмжээний махнаас хүн хангалттай уураг, шимт бодис, амин дэм авахын тулд шинэ махыг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай.

“Махыг цельсийн -18 градусаас доошгүй хэмд, маш сайн савлагаатай тохиолдолд 6 сараас 1 жил орчим хадгалж болдог. Гэвч удаан хугацаанд хөлдөөж хадгалснаар махны эс доторх ус хөлдөж тэлэх, цаашлаад тухайн эсэд агуулагдах амин дэм, уураг гадагшилдаг. Энэ үед хөлдөөсөн мах хоосон нүүрс ус болон хувирдаг байна.”

Таван хошуу малын дотроос үхрийн мах нь өөх тос хамгийн бага төдийгүй булчинлаг бүтэцтэй, уургийн өндөр агууламжтай юм. Хонины махтай харьцуулахад үхрийн мах нь 2 дахин уураглаг бөгөөд өөх тосны хувьд мөн 2 дахин бага байдаг онцлогтой. Тиймээс жин нэмэхгүйгээр махнаас авах шаардлагатай эрдэс бодис болох төмөр, цайр, магни болоод уургаа нөхөхийг хүсвэл шинэ үхрийн махыг хаврын цагт заавал хүнсэндээ сонгохыг зөвлөе.

Эртнээс монгол түмэн хаврын хавсаргатай, хуурай цаг ууртай үеүдэд шинэ мах, уураглаг хүнс, тослог, шимтэй хүнс голцуу хэрэглэсээр ирсэн. Байгаль улирлын байдал, биеийн хэмд тохируулан хооллодог хүнсний соёлыг сэргээн санаж, хаврын цагт дулаан хувцаслахыг эрхэмлээрэй.

Primeat брэндийн шинэ махыг Primeat нэрийн дэлгүүрүүдээс хүлээж авах боломжтой:

  • Уулын И-март салбар, 2-р давхарт
  • Номин Ривер гарден салбар, B1 давхарт
  • Жетро Тара центр салбар, 1 давхарт
  • Саруул зах, 1 давхарт.
  • Их Наяд зах, B1 давхарт.
  • MCS Co space office, Primeat butcher shop.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан