Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт өнөөдөр болов.
Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлаас урагш 13 км зайд Тээвэр логистикийн шинэ төв байгуулна. Энэ төвийн суурин дээр шинээр барих төмөр замыг сэтгүүлчдэд танилцуулав. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Та бид өнөөдөр энд шинэ түүхийн хуудсыг нээлээ. Зун богино тул бид нэг зуныг алдвал бүтэн жил алдсантай адил. Бид өвөл нь сайн төлөвлөж, зун бүтээн байгуулалтаа хурдтай хийх шаардлага гардаг. Иймд бүтээн байгуулалтын ажлыг аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй.
Олон жил гацсан ажлуудыг эхлүүлнэ. Ирэх сарын 14-нд бид Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийг холбох ажлаа эхлүүлнэ. Дараа нь Шивээхүрэн, Бичигт, Ханги Мандал боомтуудыг холбох томоохон ажлууд бий.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ. Хамгийн сүүлд болсон Засгийн газрын хуралдаанаар графикийг нь баталлаа. Ирэх долоо хоногт бид Эгийн голын станцад ажиллана.
Нийслэлд Туулын хурдны зам болон холбоос хоёр тойрог замыг барьж эхэлнэ. Өнөөдөр бид Хүннү хотыг “амилуулах” ажлын гэрч болов. Энэ нь стратегийн ач холбогдолтой төмөр зам. Бид наашаа ирэх замдаа Багахангай дүүргээс энэ хүртэлх замын нөхцөлтэй танилцлаа.
“Монголын төмөр зам”-ын баг энэ замыг дөрвөн сарын дотор барина. Төв аймагт өнгөрсөн 30 жилд оруулсан нийт хөрөнгө оруулалттай тэнцэх санхүүжилтийг ирэх гурван жилд Хүннү хотод оруулна. Ингэснээр энэ хот эдийн засгийн таталцлыг үүсгэж чадна.
Бид холбогдож чадвал мөнгөтэй болж, мөнгөтэй болбол бүтээн байгуулж, бүтээн байгуулснаар амьдралын чанараа дээшлүүлж чадна. Ингэж чадвал тусгаар тогтнолоо ч хамгаалж чадна.
ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР 2 ЦАГ ГАЦДАГИЙГ 44 МИНУТ БОЛГОН БУУРУУЛНА
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Дэлгэрсайхан: Бид дэд бүтцээ өөрсдөө тавьдаг цаг ирлээ. Өнгөрсөн хугацаанд манай төмөр замчид, барилгачид 1000 км урт төмөр зам тавьсан. Энэ төмөр замыг богино хугацаанд барих үүргийг Засгийн газар өглөө. Бид өдөр шөнөгүй ажиллах болно.
Замын дэлгэмэл урт нь 150 км. Бидний зогсож буй энэ газарт Тээвэр логистикийн төвийг барина. Энэ төвийг барих 400 га газрыг Хүннү хотын захирагч М.Батбаяр, хотын дарга Х.Нямбаатар нар удахгүй олгож эхэлнэ.
Нийслэлчүүд өдөр бүр төмөр замын гарам дээр 144 минут гацдаг, хүлээдэг. Энэ хугацаа ирэх аравдугаар сараас хойш 40 минут болно.
Өнөөдөр эхлүүлэх төмөр зам тээвэр логистикийн салбарт хамгийн том хөрөнгө оруулалт болно. Зураг төслийг “Монголын төмөр зам” компани хийлээ. Төмөр замын голын даац 25 тонн. Тээвэр логистикийн төвд хувийн хэвшлийхэн өөрсдийн агуулахыг барих боломжийг мөн олгоно.

Эндээс нийслэл рүү, Төв аймаг болон Дундговь руу салдаг дөрвөн замын уулзвар хүртэл 8 км зам тавина. Мөн Төв аймгаас нийслэл рүү явдаг 22 км зам нэг энээ байгааг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөнө. Хүнд даацны замтай болсноор Тээвэр логистикийн төвөөс ачаа бараагаа зөөх ААН-үүдийн ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Энэ төмөр замын анхны төсөвт өртөг 840 орчим тэрбум төгрөг байна. Гурван жилийн өмнө Богдхан төмөр замын өртөг өөр байв. Үүний 100 орчим тэрбум төгрөг нь “Монголын төмөр зам”-д байсан мөнгө. Энэ эх үүсвэрээр урьдчилгаа төлж, зарим ажлаа эхлүүлсэн. Үлдсэн санхүүжилтийг Хөгжлийн банк хариуцна.
Тус банк системийн 5 банктай хамтран гүүрэн зээл олгоно. Дараа нь, оны эцсээр Хөгжлийн банк зээл төлнө. Тэр хүртэл тус банк бонд гаргах хангалттай хугацаа бий.
Ганцмод-Гашуунсухайт боомтуудын хилийг холбосноор манай нүүрсний экспорт өснө. Тэр хэрээр төмөр замын орлого өсөж, зээлээ төлнө.
Нэг км урт, баганан суурьтай гүүр барина. Гэвч манай улсад гүүр барьдаг долоон компани бий. Ер нь гүүр барихад л цаг алддаг.
Энэ төмөр замын доод бүтцийг 2500 дотоодын ажилтан хийнэ. Дээд бүтцээ мөн өөрсдөө хийх тул зардал бага. гаднаас 20 мянган тонн рэйлс худалдаж авна. Бусдыг бүгдийг нь дотроосоо хангана.
Геодезийн, геологийн хайгуулын ажлууд дууссан, усны худгуудаа гаргачихсан. Зам барьж эхлэх бэлтгэлээ хангасан гэсэн үг. Далан барихад хамгийн гол зүйл нь ус. Энэ тамар зам уулын хяр барьсан байршилтай гэдгээрээ онцлог. Замд нь ямар нэг обьект байхгүй тул газар чөлөөлөх шаардлага гарахгүй.
Замын трассыг гаргаж, газраа тусгай хэрэгцээнд авсан байв. Гүнзгий газраа 32 метр ухмал хийнэ. Үүнд зам барилгын биш уул уурхайн компанийг татан оруулна. Тэдний техникийн хүчин чадал өөр, хөрс хуулаад сурчихсан улс. Хоёр сарын дотор дуусгана гэсэн гэрээ байгуулна.
Нэг км урт, баганан суурьтай гүүр барина. Гэвч манай улсад гүүр барьдаг долоон компани л бий. Ер нь гүүр барихад л цаг алддаг. Замын хөгжлийн төв төмөр зам барих явцад хяналт тавин ажиллана.
“Монголын төмөр зам”, “Таван толгой төмөр зам” компаниудыг нийлүүлсэн. Дэд бүтцийг нь нийлүүлсэн гэсэн үг юм. Иймд МТЗ-д энэ төмөр зам дээр явуулах зүтгүүр, вагон хангалттай бий. 16 шинэ зүтгүүртэй. Гурван жилийн өмнө авсан дөрвөн зүтгүүр, тээврийн вагон бий тул хангалттай.
Бид ирэх сарын 23-нд нийслэлийн бүх тээврийн компанийг оролцуулан зөвлөгөөн хийнэ. Энд шинэ агуулахаа барих таван сарын хугацааг тэдгээр ААН-д өгч байна. Учир нь ирэх аравдугаар сараас эхлэн нийслэл рүү хүнс, бараа, чингэлэг тээврийг оруулахгүй, нааш нь явуулна. Үүн дээр Засгийн газар хатуу зогсоно. ААН-үүдэд сонголт байхгүй.
3000 МЕТРИЙН ГҮНД ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ХАЙГУУЛЫГ ХИЙНЭ
Хотын дарга Х.Нямбаатар: Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Дэлгэрсайхан улс төрийн манлайлал үзүүлэн, энэ төслийг эхлүүллээ. Бүх сайд түүн шиг байж, том ажлуудаа явуулаасай.
Улаанбаатарт огт ашигладаггүй атлаа тэсэрч дэлбэрэх аюултай Толгойт өртөөнд буулгадаг. Энэ төмөр замыг барьснаар цаашид энд буулгаад, эндээс хэрэглэх газар руу нь тээвэрлэдэг болно. Мөн энэ төмөр зам нийслэлийн төвлөрлийг бууруулахад хувь нэмэр оруулна. Хүннү хотын цахилгаан хангамжийг бид шийдсэн.
3000 метрийн гүнд газрын гүний дулааны хайгуулыг хийнэ, наймдугаар сард өрөмдөнө.
Удахгүй цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын сонгон шалгаруулалтыг зарлана. Магистраль шугам сүлжээний ажил дууссан. Салбар шугам сүлжээний зургийн тендер зарласан.
Мөн шинээр байгуулах Хүннү хотын авто замын зураг төслийг боловсруулах тендерийг зарлахаар бэлдэж байна.
Газрын гүний дулаанаар хотын дулааныг шийдэх боломжтой гэсэн мэдээлэл бий. Иймд 3000 метрийн гүнд газрын гүний дулааны хайгуулыг хийнэ, наймдугаар сард өрөмдөнө. Сэргэлэн сум орчмын газрын гүнд хавтанцрын заагаар газрын гүний дулаан байх магадлал өндөр юм байна. Энэ төсөл амжилтад хүрвэл Хүннү хот эко хот болно. Өөрөөр хэлбэл нүүрс түлэхгүй.
Хүннү хотыг байгуулахдаа өмнөх алдаануудаа давтахгүй. Ирэх онд хотын авто замуудыг барьж эхэлнэ.
Тээвэр логистикийн төвд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийг төслийн сонгон шалгаруулалтаар сонгоно. Дуудлага худалдаа зарлахгүй. Газрыг үнэ төлбөргүйгээр энэ онд багтаан олгоно. Ирэх даваа гарагт 17.00 цагт Тээвэр логистикийн холбооны төлөөлөлтэй би уулзана. Энэ урилгыг дахин зарлая.
Мөн Хүннү хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр 300 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тендер зарлана. Нар, салхи, батарей хосолсон байна. Хувийн хэвшил хөрөнгөө гарган гүйцэтгэнэ.
Төмөр замыг барьж дууссаны дараа Дундговь аймаг руу чиглэх авто зам тавина. Мөн шинэ нисэх буудлын хажуугаар Сонгинохайрхан хүртэл шинэ авто зам барина. Төмөр зам ашиглалтад орсноор хот дундуур төмөр замаар хүн тээвэр, транзит болон нүүрс тээвэр л үргэлжилнэ. Бусдыг нь шинэ төмөр замаар зөөнө.
ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа:
-Хөгжлийн банкны дүрмийн санг Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгөөр нэмсэн. Бид өр авлагаа нэлээн цэгцэлсэн. Банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан тул бид шинэ эх үүсвэр татах боломж бүрдлээ. Дотоод, гадаадын зах зээлд үнэт цаас гаргана. Өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн авлага барагдууллаа. Цаана нь 700-800 тэрбум төгрөгийн муу авлага бий. Үүнийг багцлан хоёр дахь зах зээлд худалдана.
Энэ төмөр замын санхүүжилтийг бид 100 хувь гаргахгүй. Дотоодын таван банктай хамтарна. Төслийн нийт өртөг 1.3 их наяд төгрөг байна гэв.
Шинэ төмөр зам дагуу 115 ширхэг нүхэн гарцыг мал, амьтанд зориулан гаргана. Газар шорооны ажил нь 2.5 сая куб метр бөгөөд наймдугаар сарын 25-нд төмөр замыг барьж дуусгах юм байна.