Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн дөрөвдүгээр сарын 20-ны мэдээгээр үлийн цагаан оготнотой нүхний тоо Хөвсгөлийн Цагаан-Уул, Булганы Могод, Хэнтийн Галшарт 100-аас их, Завхан, Булган, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймгуудын зарим нутгаар 20-100, бусад нутгаар 0-20 байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээлэв.
Монгол орны бэлчээрийг эрдэмтэд “нэн эмзэг” хэмээн тодорхойлдог. Ган, зуд зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна үлийн цагаан оготно бэлчээрийг үлэмж доройтуулдаг хор хөнөөлтэй.
Өвсийг үндэстэй нь зулгааж иддэг энэ мэрэгч амьтнаас болж бэлчээр талхлагдах, цаашлаад цөлжилт хурдацтай явагдах аюултай юм.