Дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. Уулзалтаар Монгол Улсад элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа төдийгүй урьдчилан сэргийлэх боломжтой хавдруудаар нас барж байна гэдгийг тодотгов.
Харин дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл хорт хавдрууд болох хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс, уушги, умайн хүзүүний хавдар ихэнхдээ генийн шалтгаантай байдаг. Манай улсад нас баралтын шалтгаан өндөр байгаа нь амьдралын хэв маяг, дархлаажуулалт, эрт илрүүлэгтэй шууд холбоотой гэж ХӨСҮТ захирал Н.Эрдэнэхүү хэлэв.
Элэгний хавдар үүсгэдэг A гепатитын эсрэг вакциныг 2012 онд товлолт вакцин болгосноор өвчлөл жилд 13 мянгаас хоёр болтлоо буурсан. Бохир гараар дамждаг энэ вирусээр цэцэрлэгийн насны хүүхдүүд хамгийн их өвчилдөг байсан. Дархлаажуулалтад хамруулснаар бид 10 мянган хүүхдийг хавдраас хамгаалсан.Үүнтэй ижил хүний папиллома вирусийн эсрэг вакцинд 9–15 насны охидын 90 хувийг хамруулснаар умайн хүзүүний хавдраас бүрэн сэргийлэх боломжтой.
Ингэснээр дараагийн арван жилд А гепатит вирусийн хэмжээнд үр дүн үзүүлнэ гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэллээ. Сүүлийн үед олон нийтийн дунд “папиллома вирусийн вакциныг том тариураар хийж байна” гэх ташаа ойлголт тархаад буй. Үнэн хэрэгтээ 0.5 мл-ийн зориулалтын, өөрөө эвдэрдэг, дахин ашиглах боломжгүй, олон улсын стандартад нийцсэн тариур хэрэглэж байгааг албаныхан тодотгов.
АНУ-д дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг сургуульд суралцахыг хориглодог. Манайд ч ийм алхам хийх цаг нь болсон гэдгийг санууллаа.