Хоккейн 2025 оны "Division III” ДАШТ Мексик улсад өнгөрсөн сарын 27 -ны өдөр эхэлсэн.
Энэ тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдөв. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, Г.Отгонбаяр нараар удирдуулсан баг Филиппиний шигшээг 13:7, Сингапурыг 11:1 харьцаатай ялжээ.
БНАСАУ-ын шигшээд 7:3 харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар тэмцээнийг зохион байгуулагч Мексик улсын шигшээ багтай тун өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтын эцэст 7:6 харьцаатай ялагдал хүлээлээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Хонконгийн шигшээ багт 7:3 харьцаатай ялагдал хүлээв. Сүүлийн тоглолтод #22 дугаартай довтлогч ОУХМ Э.Энх-Амгалан, #11 дугаартай довтлогч М.Чинзолбоо нар тэмцээний шилдэг тоглогчоор шалгарчээ.
Улсынхаа нэрийг дэлхийд сурталчлан таниулж, амжилттай өрсөлдөн, гуравдугаар дивизионы ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарлаа. Мөн Монголын хоккейчид тоглолтын шилдгээр шалгарсан онцгой тэмцээн өндөрлөлөө гэж Монголын үндэсний олимпын хороо мэдээлэв.
Гэрэл зургийг Ж. Адилбиш