#CS2 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгддэг major тэмцээн анх удаа Ази тивд болно. Азийн бүсэд Монголын хүчирхэг багууд багтаж байна.
Valve-аас CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгддэг major тэмцээнийг жилд нэгээс хоёр удаа зохиодог. 2024 оны хоёр дахь major анх удаа Ази тивд, тэр дундаа Хятад Улсын Шанхай хотод болно.
Уг тэмцээний Ази-Номхон далайн бүсийн урьдчилсан шатны эрхийн төлөөх нээлттэй сонгон шалгаруулалт наймдугаар сарын 25-аас эхэлнэ. Тэмцээний урьдчилсан хоёр шатанд Монголын гурван баг урилгаар тоглоно.
Тэмцээний тухай
1.2 сая ам.долларын шагналын сантай "Perfect World Shanghai Major 2024" энэ оны 11-р сарын 30-аас 12-р сарын 15-ны хооронд болно. Дэлхийн шилдэг 24 баг Хятадын Шанхай хотод чуулах уг тэмцээнд Ази-Номхон далайн бүсээс гурван баг оролцоно.
Ази-Номхон далайн бүсийн гурван төлөөллийг тодруулах "Asia-Pacific RMR" тэмцээн 11-р сарын 11-14-ний хооронд Хятадын Шанхай хотноо болно. Нийт найман баг тоглох тэмцээнд Монголын "The MongolZ", монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest", Хятадын "Lynn Vision Gaming" багууд бүсийн чансаагаар шууд урилгаар оролцоно.
Харин үлдсэн таван эрхийг Номхон далай, Хятад, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод гэсэн таван бүсээс тус бүр нэг багт өгнө. Монгол улсын хувьд Зүүн Азийн урьдчилсан шатны бүсэд багтаж байна.
Зүүн Азийн урьдчилсан шатанд мөн нийт найман баг онлайнаар тоглох бөгөөд тоглолтууд наймдугаар сарын 28-30-ны хооронд болно. Зүүн Азийн урьдчилсан шатанд Монголын "Chinggis Warriors", "ATOX Esports", Оросын "GR Gaming" багууд бүсийн чансаагаар уригдсан бол үлдсэн таван багийг нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулна. Нээлттэй сонгон шалгаруулалт наймдугаар сарын 25-26-ны хооронд онлайнаар болно.
Монгол багуудын тухай
Нээлттэй сонгон шалгаруулалтад Монголын "The Huns Esports", "IHC Esports", "The QUBE Esports", "Nomads", "Clutch Gaming" зэрэг багууд өрсөлдөж Зүүн Өмнөд Азийн урьдчилсан шат руу орох бүрэн боломжтой. Харин Зүүн Азийн урьдчилсан шатанд тэднийг Chinggis Warriors, ATOX Esports багууд хүлээж байгаа бөгөөд зөвхөн нэг нь л The MongolZ-ын хамт Asia-Pacific RMR-т тоглоно.
Монгол багуудаас The MongolZ "PGL Major Copenhagen 2024" тэмцээнд Бразилын "paiN Gaming"-т хожигдон 9-11-р байр, "BLAST.tv Paris Major 2023" тэмцээнд Оросын "Monte"-д хожигдон 20-22-р байр эзэлж байв. Түүнээс өмнө "IHC Esports" нэрээр "Intel Extreme Masters Rio Major 2022" тэмцээнд "OG"-д хожигдон 20-22-р байр, "PGL Major Antwerp 2022"-т Бразилын "Imperial Esports"-д хожигдон 20-22-р байр тус тус эзэлж байв.
Өмнөх аваргуудын тухай
Энэ оны гуравдугаар сард болсон "PGL Major Copenhagen 2024" тэмцээнд Украины "Natus Vincere" баг түрүүлж хоёр дахь удаа major-ын аварга болсон. Тэд өмнө "PGL Major Stockholm 2021"-т түрүүлэхэд одоогийн бүрэлдэхүүнд багтаж буй Валерий "b1t" Ваховский тоглож байв.
Энэ жил дэлхийн чансааг тогтмол өнгөлж буй "Team Spirit", "G2 Esports", "BLAST.tv Paris Major 2023"-ын аварга "Team Vitality", "PGL Major Antwerp 2022"-ын аварга "FaZe Clan" болон "StarLadder Berlin Major 2019", "Intel Extreme Masters XIII - Katowice Major 2019", "FACEIT Major: London 2018" гурван major-т дараалан аваргалсан "Astralis" зэрэг багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болно.