ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд боловсруулахад салбарын яамд, мэргэшсэн холбоод, ТББ-уудын саналыг авч нэгтгэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт бид УИХ-ын гишүүдтэй сонгогдсон бүс бүсээр нь уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдөр бид жагсаалтаар сонгогдсон гишүүд, тэр дундаа мэргэжлийн экспертүүдийн саналыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах чиглэлээр ажиллаж байна.
Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан буюу хэрэгжилтийг хэмжих бололцоотой хөтөлбөр болно гэж ойлгож болно. Талууд гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Жишээлбэл, Үйл ажиллагааны хөтөлбөрийг таван бүлэгт хувааж байгаагийн нэг нь жишээлбэл, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр. Үүнд, бүсүүдэд хийхээр төлөвлөсөн ажлууд болон Засгийн газрын тэргүүлэх чиглэл болсон 15 мега төслүүдийг оруулсан.
Хоёрдугаар бүлэгт Хүний хөгжлийн бодлогыг авч үзсэн. Үүнд, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлтэй байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гуравдугаар бүлэгт, энэ хуулийн хэрэгжилтээс шалтгаалж орон сууцжуулах бодлого, эрүүл мэнд, боловсролын бодлого хэрхэн хэрэгжих талаар салбарын дундын уялдааг зохицуулж ажиллана. Дөрөвдүгээрт, Хүртээмжтэй эдийн засгийг бий болгох. Тавдугаарт, Бүтээмжтэй цомхон төр гэсэн таван агуулгад Засгийн газар төвлөрч ажиллана.