“Есөн сарын нэгэн боллоо, ерөөсөө бидний баяр даа” хэмээн дуулах чимээ эрдмийн их өргөө бүрийн гадна цангинахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Түүний өмнө эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэж их хотын амьдралд хөл нэмнэ.
Хичээлийн шинэ жилийг угтан үзэсгэлэн худалдааг нийслэлийн 15 байршилд зохион байгуулж байна. Үүнээс Дүнжингарав худалдааны төвийн урд дах асруудыг зорив.
“Тавдугаар ангийн эрэгтэй хүүхдэд таарах форм байна уу? Хуучин формыг нь ганц жил ч өмсүүлчихье гэсэн чинь багадаад таардаггүй ээ” гэж ярьсаар хүүгээ хөтөлсөөр асарт орж ирнэ. Энд хүүхдэдээ формыг нь өмсүүлэн таарч байгаа эсэхийг нь харж буй эцэг эхчүүд цөөнгүй.
Тус асарт “Өүлэн минж ХХК” өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн дүрэмт хувцсыг борлуулж байгаа ажээ. Хүүдээ цамц, хүрэм, өмд зангиа өмсгөж хараад тооцоо хийхэд нийт 125 мянган төгрөг болов.
“Пропен” дэлгүүрийн менежер Б.Энх-Амгалан “Өмнөх жилийн энэ үед нийт борлуулагдах дэвтрийн таван хувь борлуулагдчихсан байдаг бол энэ жил 2-3 хувь нь л борлуулагдсан байна. Үүнээс худалдан авагчид багассан нь анзаарагдсан.
Өнгөрсөн оноос таван хувийн хямд үнээр үйлчилж байна. I-IV ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл ойролцоогоор 80-100 мянган төгрөгийн хооронд болдог. Өнгийн харандаа, фломастер, тосон харандаа гэх мэт олон нэр төрлийн хичээлийн хэрэгсэл бэлдэхийг зааж өгсөн. Анги дэвших бүр хичээлийн хэрэгслийн тоо, төрөл багасдаг” гэлээ.
Дүнжингараваас хөдөлж, Бидний хэлж заншсанаар "Фантам” буюу Их дэлгүүрийн өмнөх талбайд ирэв.
Энд илүү олон үйлдвэр, компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд гаргажээ. Дөрвөн хүүхдээ дагуулж яваа хос олны хөлөөс содон харагдсан тул ярилцав. “Манай том охин долоо, хүү дөрөвдүгээр ангид орно. Удаах хүү маань энэ жил нэгдүгээр ангид орох гэж байна. Бага нь цэцэрлэгт явдаг.
Манай гэр бүлийн хувьд нэг хүний цалин, хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдардаг. Тиймээс хүүхдүүддээ жил бүр шинэ форм, цүнх авч өгч чаддаггүй. Ахынх нь форм дүүд нь арай томдоод байгаа болохоор хоёр жил элэгдэхгүй материалтайг хайж байна.
Гурван хүүхдийн форм авахад санхүү арай л хүрэхгүй байна. Том хоёртоо шинэ цамц авч өгөхөд л 71 мянган төгрөг боллоо. Иж бүрнээр нь авъя гэж зүүдлээд ч хэрэггүй биз. Монголдоо үйлдвэрлэсэн сайн гэхэд л нэг хүүхдийн дүрэмт хувцас 130,000 болж байна. Хорооллын “Алтан төгрөг” худалдааны төвд Хятадаас ирсэн гэх дүрэмт 68,000 төгрөг байсан. Бараг нэг нугалчихсан үнэтэй ч материалд итгэж наашиллаа.
Мөн үүн дээр хичээлийн хэрэгсэл цүнх нэмэгдэнэ. Бага хүүдээ л шинэ цүнх авъя гэхэд хамгийн гайгүй материалтай нь 55 мянга гэсэн. Цүнхээ Хархорин захаас хайж үзье гэж бодсон.
Гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл хэмнэж аваад л 120 мянган төгрөг боллоо. Охин маань дутуу тэмдэглээд үлдээсэн дэвтрээ хуудсыг нь ураад дахин ашиглаж болно гэлээ. Өрөвдмөөр ч юм шиг одоо яалтай билээ” гэж ярив.
Тав дах жилээ хичээлийн хэрэгсэл борлуулж буй Г.Батзориг хэлэхдээ “Өнөөдрөөс хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Эцэг эхчүүд ихэвчлэн нэг дороос хичээлийн хэрэгслийг нь цуглуулдаг. Манайд 30 гаруй нэр төрлийн бараа бий. Хамгийн их борлуулагдаж буй бал гэхэд 500-2000 төгрөгийн хооронд үнэтэй байна” гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд иж бүрэн дүрэмт хувцас дараах үнээр борлуулж байна.
Худалдаа эрхлэгчид дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхтэй ижил үнэтэй буюу үнэ нэмэгдээгүйг хэлж байлаа.
Уг үзэсгэлэн худалдаанд хүүхдийн гутал, бага ангийн хүүхдийн биеийн тамирын хослол, охидын трико, цэцэрлэгийн хүүхдийн унтлагын хувцас гэх мэт хичээлийн жилд хэрэг болох бараа бүтээгдэхүүн өнгө загварын өргөн сонголттой байна.
Сонордуулахад, Боловсролын сайд оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцжээ.
Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголт нэмэхээр зорьж буйгаа өчигдөр онцолсон.
Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулахаар болсон.
Энэ талаар иргэд ямар санал, сэтгэгдэлтэй байгааг тодруулахад,
"Өдөржин агаар нэвтэрдэггүй бариу цамц өмссөнөөс биед эвтэйхэн амьсгалдаг поло цамц нь хүүхдийн эрүүл мэндэд тустай"
"Дэмжиж байна. Учир нь поло цамц угаахад амар, амархан үрчийхгүй мөн хүүхэд чөлөөтэй хөдлөх нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог. Бас сурагчийн захтай цамцтай харьцуулахад үнийн хувьд илүү хямд"
"Манай улсын сургуулиудын анги танхим өвөл үнэхээр хүйтэн байдаг. Тиймээс хүүхдүүд дан полотой сууна гэдэг хүндрэлтэй. Үүнийг цогцоор нь шийдэж байж үр дүн гарна"
"Боловсрол дээшлүүлэхэд хувцас яриад яах вэ. Хүн ямар ч хувцастай сурч болдог юм. Түүний оронд аварга том номоо авдар шиг цүнхэнд хийгээд арав гаруй килограмм жинтэй цүнх үүрч явуулдгийг болих хэрэгтэй" гэцгээв.
М.Лхагвадулам