Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв урьдчилан сэргийлэх нэрээр хүний эрхийн мэдрэмжгүй хуульд нийцээгүй сэрэмжлүүлэг гаргасаар удлаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэрийн дор хохирогчийг буруутгах хандлагыг удаа дараа гаргасаар байгааг холбогдох албад анхаарч ажиллах цаг иржээ.
Хоёр хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд гарсан гал түймрийн улмаас гурван балчир охин амиа алдаж, олон нийтийг цочроосон үйл явдал болсон. Охидын аав, эгч нь нийтийн цэвэрлэгээнд дайчлагдаж, ээж нь ажилтай байх хойгуур эл харамсалтай хэрэг болсон гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Ээж аав нь сэтгэл санааны гүн цочролд орсон нь тодорхой. Гэтэл энэ үйл явдлын дараа ЦЕГ-аас олон нийтийн сүлжээнд “Хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүй бүү үлдээ” гэх сэрэмжлүүлгийг гал дунд аврал эрэн буй уйлж буй хүүхдийн зурагтай байрлуулав.
“Хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүй бүү үлдээ” гэх сэрэмжлүүлгийг гал дунд аврал эрэн буй уйлж буй хүүхдийн зурагтай байрлуулав.
Энэ нь хохирогчдыг буруутгасан өнгө аястай төдийгүй төрийн байгууллагаас зохион байгуулсан их цэвэрлэгээ нэртэй коммунист, захиргаадалтын шинжтэй ажиллагааг бус хохирч үлдсэн ар гэрт нь бурууг тохож буйтай агаар нэг юм.
Тухайн үед цэцэрлэгийн ажилчид ч нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан учраас ажиллаагүй, хүүхэд хүлээн аваагүй тул гурван охин гэртээ үлдсэн байсан гэдгийг ч үл хайхран төрийн байгууллагыг цагаатгасан өнгө аясыг агуулжээ.
Цагдаагийн байгууллага нь нийгэмд хууль сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн хүнлэг энэрэнгүй зарчмыг уландаа гишгэж, хамгийн түрүүнд иргэдийг буюу хохирсон хүнийг буруутгасан, төрийн байгууллагыг хамгаалсан мэдээллийг олон нийтэд түгээж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёстойг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.1-д тодорхой заасан ч үүнийг мөрдөхгүй байна.
Ийм эмгэнэлтэй тохиолдолд төрийн байгууллага хохирогчдыг буруутгахаас илүү нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ижил төстэй хэрэг дахин гарахаас хэрхэн сэргийлэх вэ гэдэгт анхаарах учиртай. Сэрэмжлүүлэхдээ хэн нэгнийг буруутгадаггүй байх ёстой.
Хохирогчийг буруутгасан өнгө аястай энэ сэрэмжлүүлэг цагдаагийн байгууллагын хувьд анхных биш.
Цагдаагийн ерөнхий газар энэ хэрэгт болон өмнөх олон тохиолдолд ч хүний эрхийн мэдрэмжгүй хандаж ирэв. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сард гэр бүлийн зургаан хүн амиа алдсаны дараа угаарын хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж өгсөн. Мөн л иргэдийн буруугаас угаарын хийд хорддог гэх хандлагатай байсан. Гэр бүлээ алдсан цэргийн алба хаагч болон тухайн гэр бүлийн хувийн мэдээллийг тараасан нь ч ёс суртахуунгүй алхам байв.
Зөвлөмж гаргахдаа хүний эрх, хуулийг дээдэлж ажиллахыг та бүхнээс хүсье.