Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр
- "Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор хуулийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын ийн эрх зүйн тогтвортой орчныг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс татварын, хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлнэ.
- Уул уурхайн биржийн тухай хуулийг дахин өргөн мэдүүлнэ
- Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэхээр хувийн хэвшил болон төрийн хэм хэмжээг тогтоохоор хэлэлцлээ.
Tавантолгой ордын "Бортээг"-ийн уурхайд ЭТТ ХК, Админерал зэрэг МТАС түншлэлийн компаниудтай 2021 онд байгуулсан гэрээг хүчингүй болголоо.
Төгрөг нуур, Ухаа худаг, Овоо толгой ч бай бүгд л Монгол орны баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс үүнд ард түмэн эзэн байх, Баялгийн сангаараа дамжуулж эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Хэн эзэмшсэн нь огт хамаагүй. Хуулийн дагуу авах ёстой нуур, худаг, овоо, овоолгоо ч авна. Хэлэлцээрүүдийг хийнэ. Нийт 39 стратегийн орд бий. Бид ирээдүйд өр биш өв үлдээхийн тулд анхаарч ажиллана.
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Тавантолгой ордын "Бортээг"-ийн уурхайд ЭТТ ХК, Админерал зэрэг МТАС түншлэлийн компаниудтай 2021 онд байгуулсан гэрээг хүчингүй болголоо. Хоёрдугаарт Төгрөг нуурын ордтой л зууралдаж буй мэт сошиалаар бичээд байна.
Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснийг АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн. УЕПГ-ын шийдвэрээр цагдаатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг илрүүлэх юм. Монголын баялгаар муур хулгана шиг тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Энэ бол хэнийг ч ялгаварлахгүй хэрэгжих учиртай. Тиймээс Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм" гэсэн юм.