Их Британид анх удаа сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй анхны хүүхдээ тээж төрүүлжээ.
Хүүхдийн ээж, 36 настай Грейс Дэвидсоны сав төрөлхийн хэвийн биш байсан ба 2023 онд эгчийнхээ савыг суулгуулсан нь тухайн үед Их Британид хийсэн цорын ганц амжилттай хийгдсэн энэ төрлийн мэс засал болж байв.
Дэлхийд ийм төрлийн 135 орчим хагалгаа хийж 65 орчим хүүхэд мэндэлжээ
Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2025 оны хоёрдугаар сард Грейс анхны хүүхдээ төрүүлжээ. Тэрбээр саваа хандивласан эгчийнхээ Эми нэрийг охиндоо хайрлажээ.
Хоёр кг жинтэй охиноо тэврээд Эми "Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай байсан, учир нь би түүнийг тээгээд, төрүүлнэ гэж өмнө нь бүрэн дүүрэн төсөөлж чадахгүй байсан" гэжээ.
Лондонгийн хойд хэсэгт амьдардаг боловч Шотландаас гаралтай Грейс болон түүний нөхөр 37 настай Ангус нар дахиад хүүхэдтэй болно гэж найдаж байгаа гэв. Хосууд эхэндээ хүүхэдтэй болсон талаар нууцлахыг хүсэж байсан ч нялх Эмиг эсэн мэнд торнисны дараа ВВС-д ярьжээ.
Түүний эгч Эми болон түүний нөхөр хоёр аль хэдийн хоёр хүүхэдтэй болсон, цаашид дахин хүүхэдтэй болохыг хүсээгүй тул Грэйст саваа хандивлахаар болжээ.
Мэс заслын багийнхан Грейст анх хагалгаа хийснээс хойш нас барсан доноруудыг ашиглан дахин гурван хүнд сав шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тэд эмнэлзүйн туршилтын нэг хэсэг болгон нийт 15 туршилт хийхээр зорьж байна.
Грейс нь ховор тохиолддог өвчин болох Майер-Рокитанский-Кюстер-Хаузерын (MRKH) хам шинжтэй, умай дутуу хөгжсөн боловч өндгөвчний үйл ажиллагаатай төржээ. 2018 онд ВВС түүнтэй анх ярихдаа ээж нь саваа донор болгоно гэж байсан ч энэ нь тохиромжгүй болсон юм. Харин Грейсийн эгч Эми Пурдиг болон түүний нөхөр хоёр аль хэдийн хоёр хүүхэдтэй болсон, цаашид дахин хүүхэдтэй болохыг хүсээгүй тул Грэйст саваа хандивлахаар болжээ.
Грейс түүнд тээгч эх хөлслөх эсвэл хүүхэд үрчлэн авах сонголт байсан ч өөрөө хүүхдээ тээх нь илүү чухал санагдсан гэжээ.
Сав шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд анхны хүүхэд 2014 онд Шведэд төрж байв. Түүнээс хойш АНУ, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Турк зэрэг арав гаруй оронд ийм төрлийн 135 орчим хагалгаа хийж 65 орчим хүүхэд мэндэлжээ.
Анх 2019 оны сүүлээр хийхээр төлөвлөж байсан эгч дүү нарын эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бүтэлгүйтэж, дараа нь Ковид тахлын үеэр хэдэн жилийн турш эргэлзээтэй хэвээр байсан ч эцэст нь 2023 оны 2-р сард 30 гаруй эмчээс бүрдсэн баг Эмигийн умайг авч Грейст шилжүүлэн суулгахад 17 цаг зарцуулжээ. Хагалгаанаас хойш хоёр долоо хоногийн дараа Грейсийн сарын тэмдэг анхны сарын тэмдэг ирсэн бол IVF-ийн (мэс заслаар үр тогтоох) анхны оролдлогоор мөн жирэмсэн болжээ.
Эх сурвалж: BBC