Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” өнөөдөр /2025.04.17/ боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдсэн.
Санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон.
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгджээ. Үүнээс
- 57.8 хувийг компанийн бонд,
- 22.7 хувийг хувьцаа,
- 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас,
- 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн.
Энэ нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ. Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих нь энэ хурлын зорилго.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлов.
Банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэхээр богино хугацаанд, бага үнийн дүнтэй бонд гаргавал барьцаа, батлан даалт шаардахгүй.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэхээр тодорхой ажил хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжинэ гэв.
УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар ч танилцууллаа.
Манай улсад анхны компанийн бонд 2001 онд гарсан. Үүнээс хойш бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилт нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгджээ. Энэ нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов.
Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэхээр богино хугацаанд, бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгажээ.
Арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдэх бололцоог ч бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: parliament.mn