Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 17-нд боллоо. Хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 90.81 хувийн ирцтэйгээр оролцон дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэв.
Хурлаар танилцуулж, хэлэлцсэн асуудал:
Голомт банк ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан танилцуулга;
2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
2024 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулах;
2024 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2025 оны цалингийн төсөв;
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
Банкны зарласан энгийн хувьцааны тоо ширхгийг нэмэгдүүлэх, нэмж гаргах энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийн тухай;
Голомт банкны дүрмийг өөрчлөн батлах тухай;
Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тухай;
Хөндлөнгийн аудитын дүгнэлт
Голомт банк ХК-ийн 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд Кэй Пи Эм Жи Аудит ХХК хөндлөнгийн аудит хийсэн. Хараат бус аудиторын 2025 оны 3-р сарын 28-ны тайланд, “Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болсон тайлант жилийн санхүүгийн гүйцэтгэл болон мөнгөн гүйлгээг СТОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна” гэж дүгнэжээ.
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол
Голомт банкны 2024 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00/01 тоот тогтоол батлагдаж, нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны 04 сард багтаан хууль журмын дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох бөгөөд одоогоор Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байна.
Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж,хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах шийдвэрийг гаргалаа.
Хурлын шийдвэр:
Голомт банк ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлав.
Голомт банкны ТУЗ-ийн 2025 оны цалингийн төсвийг хуралд танилцуулсан төсвийн дагуу батлав.