Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт өгчээ.
Засгийн газраас наймдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан юм.
Эдгээрийг судлан, Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс дараах дүгнэлтийг гаргажээ.
Ингэхдээ өргөн мэдүүлсэн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд тусгагдсан “Төсвийн тусгай шаардлага”-д нийцсэн эсэх, 12.1, 12.3 дугаар зүйлд тусгагдсан “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах үзүүлэлтийг тусгана” болон “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн агуулга”-тай нийцсэн эсэх, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсөв боловсруулах үзэл баримтлалд нийцтэй эсэхэд анхаарчээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцсэн эсэх талаар
Өөрчлөлт оруулах үндэслэл. Улсын Их Хурал 2024 оны 6 сарын 05-ны өдөр “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Харин 2024 оны 8 сарын 30-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн зарим тусгай шаардлагыг өөрчилсөн нь тус хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.1.2-т “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлахад төсвийн тусгай шаардлагуудыг баримтална” гэсний дагуу өргөн мэдүүлсэн төсөл нь тусгай шаардлагуудыг хангасан талаар дурдагджээ.
Алт, төмрийн хүдэр зэрэг бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийн талаар болон 2026, 2027 онуудын тэнцвэржүүлсэн үнийн төсөөллийн талаар дурдаагүй.
Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг тооцохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3.а-д заасны дагуу “… Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 20, 19, 18 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараах гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” мөн хуулийн 11.1.3.б-д заасны дагуу “… гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн тооцоонд алтны тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах жилүүдийн дундаж үнийг тусгахдаа эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан статистикт тусгасан үнийн дунджаар тооцох” бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.
Өргөн мэдүүлсэн төсөлд 2025 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7,491.7 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 129 ам.доллар байхаар төсөөлжээ. Харин алт, төмрийн хүдэр зэрэг бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийн талаар болон 2026, 2027 онуудын тэнцвэржүүлсэн үнийн төсөөллийн талаар дурдаагүй байна.
Нэгдсэн төсвийн суурь тэнцэл ашигтай байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх” гэж заасан. Өргөн мэдүүлсэн төсөлд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2025-2027 онуудад ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзжээ.
Хэрэв ДНБ-ний өсөлт 2025 онд 8 хувьд хүрэхгүйн улмаас тэнцвэржүүлсэн орлого буурах, гадаад зээлийн хүүгийн төлбөр нэмэгдвэл нэгдсэн төсвийн суурь тэнцэл эерэг гарах нөхцөл бүрдэхгүй байж болзошгүй. Тухайлбал Төсвийн Тогтвортой байдлын Зөвлөлөөс 2024 оны 3 сарын 15-ны өдөр гаргасан макро эдийн засгийн төсөөлөлд эдийн засгийн өсөлтийг
- 2024 онд 5.4-7.1 хувь,
- 2025 онд 5.9-6.7 хувь байхаар таамагласан нь 2024 оны гүйцэтгэлээр баталгаажихаар байна.
Эх сурвалж: ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ