Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс орлогоо нотлох, нотлоогүй тохиолдолд огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Ялалтын талбайд буюу Тэнгис кино театрын зүүн талын “Эрх чөлөөний талбай”-д өчигдөр 13 дахь өдрөө боллоо.
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл "Одоогийн Лениний музейг Монгол Ардын намаас шүүхээр заргалдаж авч байлаа. Төрд байхдаа л МАН-тай заргалддаг байсан, одоо ч заргалдаад явж байна. Ардчилал, шударга ёс бол тусгаар тогтнол. Авлигагүй хүн төрд байна гэдэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймдээ ч залуучуудтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байна.
Жагсаалд тогтмол ирж амждаггүй ч гэрээсээ байнга үздэг. Залуучуудын өнөөдрийн тэмцэл Монгол Улсыг аварч байгаа юм шүү. Монголынхоо нүүрийг тахалж буй залуучууддаа баярлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөдлөө бичих нь өөрт нь тун амаргүй байгаа бололтой.
Ерөнхий сайдын сарын цалин 2 сая 700 мянган төгрөг. Ийм цалинтай Ерөнхий сайдын хүү нисдэг тэргээр зугаалж, гадаад руу аялаад байгааг Монголд айлчлан ирсэн Австрийн ерөнхийлөгч хэзээ ч ойлгохгүй. Учир нь тэрээр нийтийн тээврээр явж, цалингаараа амьдардаг хүн.
Манайд "Явна явна гээд ямааны мах барчихлаа" гэдэг үг бий. Айлд ирсэн гийчин явж өгөхгүй, айлын хоол хороогоод суухыг тэгж хэлдэг юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг л тэр болчхоод байна. Ажлаа өгнө гэж хэлээд хэд ч хоночхов доо. Тав хоногт түүний орлого хэд ч нугарчхав. Одоо больсон нь дээр. Тэр хүн өөрөө хувьдаа пи-арын хоёр компанитай.
Төр нь хувьдаа ПР компанитай байхыг ардчилал гэдэггүй юм. Үүнийг "тоталитар" гэдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн ПР компанитай болсон тэр цагаас Монголын ардчилал унтарсан. Залуучууд л үүнийг сэргээж чадна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөдлөө бичих нь өөрт нь тун амаргүй байгаа бололтой. Үзгээ барих нь амаргүй, цаас барих нь амаргүй, өргөдлөө бичих нь бүр амаргүй болжээ, тэр хүнд. Гэтэл Монгол ард түмний хувьд үзэг, цаас холбох шиг амархан зүйл үгүй. Оюун-Эрдэнэ ээ, үзгээ бариад өргөдөл бичих нь амархан шүү" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Сүүлийн өдрүүдэд "таарсан газарт нь бууд, хороо" гэх дайралтууд ирлээ. Шатахууны үнэ нэмэгдсэн нь жагсаалын ард байгаа дөрвөн гишүүн, жагсагч залуучуудын буруу гэх хэсэг бүлэг ч байна. Бүгдээрээ нийлж байгаад шатахууныхаа үнийг өсгөчихсөн юм шиг байна л даа.
"Common enemy" буюу нийтийн дайсныг ийм аргаар бий болгодог юм. Жагсаалд оролцож буй залуусыг нийтээр нь хамруулж байгаа нь үнэхээр аргаа барж, айсан хүний үйлдэл гэж харж байна.
"Гэмт хүн гэлбэлзэнэ" гэдэг үг бий. Бидэнд айгаад байх юу ч байхгүй. Хулгай хийсэнгүй, тендер авч мөнгө угаасангүй. Биднийг "MCS" компанийн хамаарал бүхий жагсагчид гэж үзэж байвал шалга л даа. Цагаа тулахаар тэгж чадахгүй байгаа юм.
Бид нар Ерөнхийн сайдын бэрд 20 сая төгрөгийн цүнх авч өгөөд нисдэг тэргээр аялуулсан юм уу? Сүүлдээ бид нар ч буруутай юм уу гэмээр гайхаж байна. Эцсийн эцэст "Баяраа өөрөө л ойччихсон шүү дээ."
Үзэл санаа халдварладаг. Өнөөдөр та бүхэн үзэл бодолдоо үнэнч байваас цаашид олон хүнд нөлөөлж чадна. 13 дахь өдрөө жагсаж байгаа залуучууддаа баярлалаа. Битгий бууж өгөөрэй. Бид үргэлж хамтдаа шүү. Хамтдаа үр дүнд хүрнэ ээ" гэв.