gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Батчимэг: Сүүлийн 5 жилд цахилгаан дугуй, скүүтерийн осолд 10-19 насны 551 хүүхэд өртсөн байна

Э.Энхмаа
Нийгэм
Өчигдөр
47
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 13 минут
2025.05.27

"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" төрийн ордонд өнөөдөр /2025.05.27/ үргэлжилж байна.

Б.БАТЗОРИГ: 744 ИРГЭН МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЕРЭЭС ОНХОЛДОЖ ГЭМТСЭН

ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, 2022 онд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослын 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532, 2025 оны эхний дөрвөн сард 98 буюу сүүлийн 4 жилд энэ төрлийн нийт 985 осол гэмтэл бүртгэгдлээ.

2025 онд гарсаар 4-р сард нийт 70 тохиолдол бүртгэгдсэн байна. Зуны саруудад энэ төрлийн осол гэмтэл зуны саруудад ихсэх хандлагатай бөгөөд осолд орсон иргэдийн 67 хувь нь эрэгтэйчүүд. Насны бүлгээр авч үзвэл энэ төрлийн ослын 39 хувь хувь нь хамгийн өндөр хувийг 10-19 насныхан эзэлж байна.  

744 иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтерээс онхолдсон, 65 иргэн энэ төрлийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байна. Осолд орсон иргэдийн хамгийн олон буюу 222 иргэн толгойн гэмтэл авч байна. 

Цахилгаан дугуй унаж яваад онхолдсон, мопед суудлын машинтай мөргөлдсөн, явган зорчигч сурронд мөргөлдсөн, цахилгаан дугуйтай явж байгаад машинд мөргүүлсэн гэх мэт ослоор 2024, 2025 онд 17-50 насны эрэгтэй, эмэгтэй таван хүн нас баржээ.

ТЦА-ны албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат, Монгол Улсад сүүлийн гурван жилд цахилгаан дугуй, скүүтер импортоор олноор оруулж ирж байна. 2024 оноос хойш мотоцикл, мопед 9075, унадаг дугуй, мопед 4700, суррон 3050-ийг оруулж ирсэн. 

Улсын хэмжээнд 2025 онд энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой 23 осол бүртгэгдсэнээс 7 нь скүүтер,  16 нь сурроны осол бүртгэгдсэн.

Суррон, мопедын хурдны тохиргоог 50 км/цаг хүртэл тохируулсныг бууруулж, 5-10 км/цаг-аар хязгаарлах саналыг ТЦА-наас тавьсан. Замын хөдөлгөөний тухай хуульд 16 нас хүрсэн хүн мопед, 18 нас хүрсэн бол мотоцикл унана гэж заасан. 

Зориулалтын зогсоолтой болгож, хаа хамаагүй иргэдийн явган зам дээр орхидог байдлыг зохицуулалтад оруулж, хариуцлага тооцдог болно. ТЦА болон олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, замын зорчих хэсэгт эдгээр тээврийн хэрэгслийг хаяад явж байгааг зохицуулж, түр саатуулах арга хэмжээ авна. 16, 18 насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр унааг унаж байгааг зохицуулна. Эдгээрийг хэрэглэх боломжоор хангасан эцэг эх болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч ААН-үүдэд хариуцлага тооцно. Явган замаар явуулахгүй байх хяналт шалгалтыг тавина. Зориулалтын суудалгүй, давхарлаж яваад байгаад хяналт тавина. Үүн дээр иргэд, ТББ-уудын оролцоо маш чухал байна гэв. 

  10 цаг 14 минут
2025.05.27

  10 цаг 59 минут
2025.05.27

Т.СОДБИЛЭГ: НЭГ МАШИНЫ ЗАЙД 10 СКҮҮТЕР ЯВАХ БОЛОМЖТОЙ БАЙДАГ

“Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал”  сэдвээр “Жет шеринг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг илтгэл тавилаа.

Тэрбээр, Манай компани 2022 онд үйл ажиллагаа эхэлж анхны жилд 226864 түрээс явагдсан бол 2024 онд 958275 удаа түрээсэлсэн байна. Энэ тооноос харвал Улаанбаатар хотод скүүтер түрээсийн үйлчилгээ жил ирэх тусам хүрээгээ тэлж, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж байна.

Монгол Улсын нийт хүн амын 68 орчим хувь нь хот, суруиан газарт амьдарч байна. Улаанбаатар хотын хүн амын тоо сүүлийн 15 жилд нийслэлийн хүн амын тоо 40 гаруй хувиар өссөн нь тээврийн хэрэгслийн ачааллыг эрс нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэж байна.

Хотжилт эрчимжиж, замын түгжрэл нэмэгдсэн үед бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ өсөж, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон талын асуудлыг шийдвэрлэх нь энэ тээврийн хэрэгслийн үүрэг юм. Цахилгаан скүүтер, мопед, унадаг дугуй нь зөвхөн монгол биш дэлхий даяар чухал сэдэв болоод байна.

Бичил тээврийн хэрэгсэл гэж 1 болон 2 хүн тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгслийг хэлнэ. Үүнд, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, унадаг дугуй, ховербоард зэрэг тээврийн хэрэгсэл орох бөгөөд хотын төв болон орон сууц хоорондын богино зайх туулах, мөн хол амьдардаг иргэдэд нийтийн тээврийн эцсийн цэг хүрэх замын хурдан туулах зориулалттай. Эсвэл шөнийн ээлжийн ажилтнууд ихээхэн сонгож хэрэглэдэг.

Нэг машины явах зайд 10 скүүтер явах боломжтой байдаг. Эдгээр тээврийн хэрэгсэл нь идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралыг дэмждэг. Бичил тээврийн хэрэгслийн тусгай зам, зурвас байхгүйгээс ослын тоо нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатай. Хувийн бичил тээврийн хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэн осол гарч байна. Цаашид дугуй болон скүүтерийн замтай болох шаардлагатай гэв. 

  11 цаг 14 минут
2025.05.27

  12 цаг 05 минут
2025.05.27

Замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуус шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байна. Гэвч 2019-2024 оны эхний 7 сарын байдлаар цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерээс үүдэлтэй нийт 600-гаад осол гэмтэл бүртгэгдсэн ба өнгөрсөн 2 жилд энэ төрлийн осол гэмтэл 4-5 дахин нэмэгдсэн байна.

10-19 насны хүүхэд, залуус энэ төрлийн осол, гэмтэл маш их өртөж, нийт 551 тохиолдол буюу 94 хувь нь Улаанбаатарт, 33 буюу 5.6 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдээд байна. Энэ байдлаас авч үзэхэд бичил цахилгаан тээврийн хэрэглээ нь тулгамдсан асуудлуудын нэг боллоо.

Ажлын хэсгээс ХЗДХЯ, ЗТХЯ, ЭМЯ, ТЦА, ЗХУТ, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай дээрх бичил тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн удирдлагуудтай уулзалтуудыг зохион байгуулж, мэдээлэл солилцож, мэргэжлийн судлаачдын багийг ажиллуулан холбогдох судалгааг хийлгэсэн.

Европын холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой хууль, эрхзүйн орчныг харьцуулан судалж, эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстон, Болгар, Казахстан зэрэг улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд тулгуурлан харьцуулж авч үзлээ. Ингэхэд манай улсын цахилгаан дугуй, скүүтерийн ангилал тодорхой биш, уг тээврийн хэрэгслийг жолоодогчийн үүрэг, хариуцлагын зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Хуулийн төслийг 2025 оны 3-р сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан