gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн банк санхүүжилтийнхээ 10 хувийг ногоон, тогтвортой хөгжилд зориулан олгоно

Бизнес
2025-05-16
12
Twitter logo

“Хөгжил ба шинэчлэл” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк өнөөдөр (2025.05.16) зохион байгуулав.

Тус банк эрх зүйн орчноо сайжруулж, засаглал, менежментээ олон улсын стандартад нийцүүлэх бодлогын шинэчлэл хийхээр зорьж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Эл форумд УИХ, Засгийн газар, гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, эрдэмтэн судлаачид, үндэсний үйлдвэрлэгчид, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцож, шинэчлэлийн ач холбогдол, хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм.  

Энэхүү форумыг нээх үеэрээ Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Эдийн засаг, хөгжлийн яам Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд банкны санхүүгийн чадавхыг дээшлүүлэх болон хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулан ажилласнаар тодорхой ахиц дэвшлүүд эхнээсээ гарсан.

Тухайлбал, Хөгжлийн банкны баланст бүртгэлтэй 420 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, 550 тэрбум төгрөгийн ирээдүйд үүсэх баталгаанаас чөлөөлүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг асуудлыг судлан танилцуулж, бүрэн шийдвэрлүүлээд байна.  

Дан ганц санхүүгийн чадавхыг дээшлүүлснээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй тул Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг бусад орны хөгжлийн банкны адил олон улсын сайн жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, олон нийтийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлүүлээд байна” хэмээв. 

Мөн тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Хөгжлийн банк нь УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод, улс төрийн хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн Хөгжлийн банкны засаглалын тогтолцоо сайжирч, үйл ажиллагаа нь сэргэж, банкнаас төслийн санхүүжилт олгохдоо мэргэжлийн судалгаа тооцоонд үндэслэсэн, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн суурь дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргадаг болно” хэмээн тодотгосон юм.  

Эл форумын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Нарантуяа “Хөгжлийн банк: Монгол Улсын хөгжил ба шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Хөгжлийн банк хөгжлийн төсөл, хөтөлбөр, экспортыг дэмжих санхүүжилтийг хослуулан олгоно” хэмээн онцолсон.   

Монгол Улсын Хөгжлийн банк 2011-2022 онд 4.36 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлж, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Санхүүжилтийн 33 хувийг Засгийн газрын санаачилсан төсөл, хөтөлбөр, 22 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байгаа бол 45 хувийг нь хувийн хэвшлийг дэмжихэд зориулан олгосон байна. 

Санхүүжилтийг бодлогын чиглэлээр нь харвал:  

    47% нь импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх  

    24% нь нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил,  

    17% нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд том түлхэц болох санхүүжилт хийсэн байна.

Эдгээр санхүүжилтийн үр дүнд эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн.

Тухайлбал, Хөгжлийн банкнаас эрчим хүчний дөрвөн том төслийг санхүүжүүлснээр цахилгаан үйлдвэрлэл 312 МВт, дулааны эрчим хүч үйлдвэрлэл 348 МВт-аар нэмэгдсэн бол цементийн дөрвөн том үйлдвэр босож, дотоодын хэрэгцээний 80 хувийг хангаж байна. 

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Нарантуяа “Хөгжлийн банк байгуулагдсан зорилгынхоо хүрээнд эдийн засаг, нийгэмд үүргээ амжилттай хэрэгжүүлж, бодитой хувь нэмрээ оруулж ирсэн.

Гэвч олон хүчин зүйлийн улмаас анхны зорьсон үр дүндээ хараахан хүрээгүй, санхүүгийн үзүүлэлтүүд муудсан. Чанаргүй, муу зээлтэй холбоотой мэдээллийг ил болгосонтой зэрэгцээд хэвийн явж байсан 800 гаруй тэрбум төгрөгийн зээл хаагдаж, 114 тэрбум төгрөгийн хүүгийн авлагаа алдсан зэрэг үр нөлөө гарсан. 

Иймд зээлүүдээ хэвийн болгох, чанаргүй зээлүүдээ сайжруулах, засаглалаа яаж  сайжруулах вэ зэрэг олон асуудал манай багийн гол шийдэх асуудал болж ирсэн. Үүний тулд бид нэлээд судалгаа хийсэн. Тиймээс засаглалыг сайжруулж, санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэх зэрэг асуудлаа хуулийн төсөлд тусгасан.  

Хөгжлийн банканд Засгийн газрын хамаарал бага байх хэрэгтэй. Ямар төслийг Монгол Улсын нийгэм эдийн засагт ач холбогдолтой, чухал гэж үзэх, тэр зорилт ямар байхыг Засгийн газар тогтооно.

Харин тухайлсан төслийг сонгож аваад, өгөөжийг нь тооцож, төслийг бүхэлд нь үнэлээд, дэмжих, эсэх санхүүгийн шийдвэрээ Хөгжлийн банк өөрөө гаргана. ТУЗ яаж хяналт тавьж, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарч ажиллах юм.  

Ямар ч төслийг Хөгжлийн банк 100% санхүүжүүлэхгүй, тодорхой дүнг өөрсдөө санхүүжүүлдэг байх замаар хариуцлагыг нэмэгдүүлье гэж байгаа. Нийт багцын 10 хүртэл хувийг ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийг бий болгох салбарт олгох бодлого барина. Нийгмийн зорилтот салбаруудыг санхүүжүүлж дэмжих, технологид суурилсан, ногоон бизнесийг дэмжихэд санхүүжилт олгоно.  

Хөрөнгө оруулалтын сан буюу мэргэшсэн сангуудыг удирдах баг бүрдсэн. Бид бүх төслийг өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх биш, олон улсын байгууллагууд болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллая гэж байгаа.  

Хөгжлийн банкны босгож буй гадаад эх үүсвэрүүд дандаа ханшийн алдагдал хүлээх эрсдэл байгаа. Ялангуяа хөгжлийн том төслүүдийг санхүүжүүлж байгаагийн хувьд ханшийн тэгшитгэл дээр тухайлсан механизм хэрэгтэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан