gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Томас Нобле: Ямар ч хүн туулж үл болом аймшигт зүйлийг монгол хүүхдүүд туулахыг харсан

А.Номин
Хүний түүх
2 цаг 39 минутын өмнө
146
Twitter logo
 
Кристина Нобле хэмээх нэр өдгөө монголчуудад хэдийнэ танил болсон гэхэд буруудахгүй болов уу. 1997 онд Монголд ирээд, хүүхдийн сангаа байгуулж, хэцүү амьдрал туулж буй олон хүүхдэд баяр баясал, итгэл найдвар, гэрэлт ирээдүйг бэлэглэсэн нэгэн. Түүний байгуулсан Кристина Ноблийн Хүүхдийн Сан одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон хүүхдийн итгэл найдвар болсоор буй. Түүний гэрэлт ажлыг үргэлжлүүлж буй зээ хүү Томас Ноблетой ярилцсанаа хүргэж байна.

Томас Нобле Монгол дахь Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС)-д хүүхэд насны мөрөөдөл, эсвэл алсын хараандаа хөтлөгдөж ирээгүй. Түүнийг хөтлөн авчирсан зүйл бол эмээгийнх нь хүсэлт байлаа.

“Том, эмээдээ туслаач” гэх дуудлагаар тэрбээр Монголд ирж, КНХС-г удирдах болсон. Тус сангийн захирал гэнэт ажлаа орхисон учраас дараагийн хүнийг олох хүртэл Томас уг албан тушаалыг хашсан юм. Ердөө гурван сар түр ажиллана гэсэн төлөвлөгөө нь долоон жил үргэлжилж, амьдралыг нь өөрчилсөн аялал болсныг Томас онцлов.
Түүний хувьд Их Британид 10 гаруй жилийн турш өөрийн бизнесийг эрхэлсэн. Өөрийнхөө мэргэжлийн чиглэлээс тэс өөр салбарт хөл тавьсан тэрбээр “Цаг хугацаа өнгөрөх тусам би хүүхдүүд, энэ ажлын утга учир, үзэл санаанд улам татагдах болсон” гэв.

Мэдээж түүний үзэл бодлыг ингэж өөрчилсөн хамгийн том хүчин зүйл бол түүний эмээ, Кристина Нобле юм.

Кристинагийн бага нас жирийн хүний тууламгүй хүнд хэцүү цаг үеэр дүүрэн байсан. Өлсгөлөн, ганцаардал, сэтгэлийн шарх, өвдөлт...энэ бүгдийг бяцхан зүрхэндээ тээсээр Ирландын Дублин хотын хамгийн ядуу хороололд өсөж торнисон. Эцэг нь үргэлж архи ууна, агсам тавина. Гэсэн ч ээж нь байсан учраас түүнд нөмөр нөөлөгтэй, амьдралыг арай гэгээлгээр харах тэр нэг оч байсаар байв.

Харамсалтай нь түүнийг 11 настайд ээж нь тэнгэрийн оронд дэвшсэн тул дүү нартаа “бяцхан” ээж нь болохоос өөр сонголт байсангүй. Эцгийнх нь архинд донтсон байдал улам газар авч, аргагүйн эрхэнд дүү нартайгаа асрамжийн газарт очсон. Гэсэн ч түүний амьдралын нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй байв.

Кристина 16 насандаа гудамжинд гарч, цэцэрлэгт хүрээлэнд хоног төөрүүлэх болсон. Өлсөхийн эрхэнд модны навч түүж иднэ, бут сөөг бараадан унтана. “Амьдралынхаа хамгийн хэцүү энэ үеүдэд Кристина “Надад туслах хүн яагаад байдагүй юм бол? Бүх хүн надад туслах албагүй. Ердөө ганцхан хүн байхад л болно” гэж боддог байсан” хэмээн Томас ярив.
Цаг хугацаа, өдөр хоног өнгөрсөн ч Кристинаг гэх хүн нэг ч байсангүй. Гэхдээ тэрбээр энэ бүх зовлон зүдгүүрээ өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх зүйл бус, харин ч өөр шиг нь амьдрал туулж буй бусад хүүхдүүдэд туслах үнэт зарчмаа болгож чадсан гайхалтай эмэгтэй.

Кристина 1988 онд Вьетнамд очихдоо олон өнчин хүүхдийг хараад “Тэдэнд туслах тэр нэг хүн нь өөрөө байхаар” шийдсэн аж. Түүний энэ шийдвэр Вьетнамд, дараа нь Монголд КНХС-г байгуулах үндэс болсон юм.

ХООЛОО ХЭРХЭН ОЛОХ ВЭ ГЭЖ САНАА ЗОВДОГ АМЬДРАЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХ ЁСГҮЙ

Томас 2013 онд Монголд ирэхэд Кристина Ноблийн Хүүхдийн Сан хэдийнэ хөл дээрээ боссон, үйл ажиллагаа нь тогтворжсон байсан аж. Бизнесийн салбарын хүн учраас зарим нэг бүтцийн өөрчлөлт л хийсэн. Тэрбээр Кристинагийн амьдралын гол зарчим, хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, ядууралтай тэмцэх хүсэл, хайр халамж, үнэнч байдал нь ажилтан бүрд шингэсэн байдгийг онцлон дурдаж байлаа.  

Гэнэтийн юм шиг долоон жилийн хугацаанд тэрбээр хүүхдүүдийн инээд хөөр, тэдний гаргасан амжилт бүтээл гээд асар олон зүйлээр бахархсан гэлээ. Гагцхүү эдгээрээс хамгийн чухлыг нь онцол гэвэл, “урт хугацаанд гарсан томоохон өөрчлөлтүүд” гэв. 

Ямар ч хүн туулж үл болом аймшигт зүйлийг монгол хүүхдүүд туулж байгааг би нүдээрээ харсан.

“Монгол эргээд ирэхэд хүүхдүүдийг нас биед хүрч, аз жаргалтай, бие даасан, өөрийн гэр бүлээ авч явж буйг харах үнэхээр гайхалтай байсан. Энэ л жинхэнэ амжилт, тогтвортой өөрчлөлт.

Бидний эцсийн зорилго бол аз жаргалтай, амжилттай, сэтгэл санааны хувьд төлөвшсөн, бие даасан, насанд хүрсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.

Манай төвд ирсэн хүүхдүүдийн үр хойч хайр халамжаар дүүрэн орчинд өсөж торних нийгмийг бид бүтээх ёстой. Дараагийн хоолоо яаж олох вэ гэж санаа зовдог, эцэг эх нь архи ууж, зодох вий гэж айдаг амьдрал цаашид үргэлжлэхгүй ёсгүй” гэсэн юм.
Бахархам зүйл олон ч хүүхдийн эрхийг хамгаалах салбарт ажиллахдаа зүрх эмтрэм олон дүр зургийг харсан нь Томасын хувьд хүндхэн сорилтуудын нэг байв. “Ямар ч хүн туулж үл болом аймшигт зүйлийг монгол хүүхдүүд туулж байгааг би нүдээрээ харсан. Манай төвд очоод хүүхдүүдийг харвал ихэнх нь баяр хөөртэй байгаа харагдана.

Гэсэн ч тэдний нүд, инээмсэглэлийн цаана хүчирхийлэл, айдас, өвдөлт нуугдаж байдаг. Тэдэнд тусалъя гэвэл бид сэтгэл зүйн хувьд хүчтэй байх ёстой” хэмээн Томас ярилаа.

Түүнээс “Энэ бүгдэд сэтгэлийн бэлтгэлтэй байсан уу?” гэж асуухад тэрбээр “Ерөнхийдөө Монгол дахь эмээгийнхээ ажлын талаар мэддэг байсан. Эмээ минь ч хүндхэн амьдралыг туулсан. Кристина гудамжинд амьдарч байх хугацаандаа дөрвөн залууд хүчирхийлүүлж, жирэмсэн ч болж байсан удаатай. Түүний туулсан амьдрал амар байгаагүй. Гэсэн ч тэр хүмүүст туслахаа хэзээ ч зогсоогоогүй.

Ээжийг хичээлээ тараад гэртээ ирэхэд эмээ орон гэргүй хүнийг гэртээ авчран, хоол өгч, орон дээр нь унтуулчихсан байдаг тухай ээж минь надад ярьж байсан. Манай гэр бүлийн гол зарчим бусдын оронд өөрийгөө тавьж үзэх юм” гэв.

Түүний энэ хариулт Кристина Нобле амьдралын хүнд үеийг даван туулсан ч, өөртэй нь адил зовлонг дахин хэн нэгэн, ялангуяа хүүхэд битгий амсаасай гэсэн сэтгэл тээж ирснийг, тэр сэтгэл нь зөвхөн түүний үйл хэрэгт бус гэр бүлийн гишүүд, сангийн хамт олонд нь ч үлгэрлэн нөлөөлснийг илтгэж байлаа.  

ХЭН НЭГЭНД ТУС ХҮРГЭХИЙГ ХҮСДЭГ БОЛ ОДОО ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЦАГ НЬ

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн онцлох ажлаас дурдвал урлагаар дамжуулан хүүхдүүдийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих. 2023 онд КНХС Монголд анх удаа олон улсын залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн чуулга уулзалтыг зохион байгуулж, бодлогын түвшинд нөлөөлж, сэтгэл зүйчдийн шинэ үеийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан.

"Магадгүй одоо ч Монголд шинэ байгаа сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байна. 2020 онд Монгол дахь Үйл ажиллагааны захирлын албан тушаалаа өгснөөс хойш манай сангийн үйл ажиллагаа улам л дэвшиж, ахиц гарсаар ирсэн.

    2015 онд Их Британиас чадварлаг сэтгэл зүйч авчирч, гурван сарын хугацаанд хүүхдүүдтэй ажиллуулсан. Тэгэхэд ер нь энэ ажлын "үр"-ийг суулгасан гэж болно. Өнөөдөр манай баг хамт олон тэр ажлыг улам өргөжүүлж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа нь маш бахархууштай.

    Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахад тусалж, дэмжсэн монголчуудад талархснаа илэрхийлмээр байна. Манай сан нээгдсэн цагаасаа эхлэн санхүүжилтээ бусад улсаас авч байсан. Харин одоо цаг үе өөрчлөгдөж, Барууны орнуудад нөхцөл байдал хүнд байгаа учраас тэд дотооддоо илүү туслахыг хүсэж байна. Монголчуудад хандаж хэлэхэд, хэрэв та хэн нэгэнд тус хүргэхийг хүсдэг бол одоо хамгийн тохиромжтой цаг нь юм шүү. 

    Мөнгөн тусламж эсвэл өөрийн сайн чаддаг зүйлээ манай төвийн хүүхдүүдэд зааж, мэдлэгээ хуваалцах гэх мэт хүнд тус хүргэж болох олон арга бий" гэв.

    Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн үйл ажиллагаатай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Гэрэл зургуудыг Б.Даваа

    Гэрэл зургуудыг Б.Даваа

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан