gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Амарбаясгалан: Сайд нар аа, жаахан ухамсартай бай л даа

Б.Нямдарь
Улс төр
2025-05-15
97
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 01 минут
2025.05.15

Улсын их хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы ирц нийт 126 гишүүнээс 82 гишүүн буюу 65,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцэх асуудал:

  • Хуулийн төслүүдийг эцэслэн батална. Тодруулбал, Гаалийн албан татвар болон Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг батална.
  •  “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлэг

  10 цаг 19 минут
2025.05.15

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.

Төслийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр танилцуулахдаа "2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал зэргийн нөлөөгөөр дэлхий дахинд тодорхой бус байдал КОВИД-19 цар тахлын үед тохиолдож байсантай ижил түвшинд хүрч нэмэгдээд байна. Улмаар манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна" гэв.

Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөлд нийт 300 төсөл арга хэмжээг 17 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс 

  • улсын төсвөөр ₮3,5 их наяд, 
  • орон нутгийн ₮1,5 их наяд, 
  • гадаадын санхүүжилтээр ₮4,5 их наяд, 
  • төр хувийн хэвшлийн түншлэлээр ₮4,4 их наядаар санхүүжүүлнэ гэлээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлнэ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “ХҮН ТӨВТЭЙ” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦОГЦЛООХ”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулна.

Баялгийн санг арвижуулж (геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг) цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Нэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ. 

Бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгож, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно. 

Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжинэ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, хүнс, худалдаа, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлж, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах замаар бүсийн онцлог, давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д тус тус хүргэнэ.

Хоёр. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгана. 

Дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулна.

“Эрүүл Монгол хүн”-ийг хөгжүүлж, хавдар, зүрх судасны өвчлөлийн эмчилгээний шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг хиймэл оюун ашиглан боловсронгуй болгож, ЭМД-ын сангаас санхүүжиж буй тусламж, үйлчилгээний давхардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Хүн төвтэй нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хөгжлийн цогц үйлчилгээний төвийг аймгуудад байгуулж, зорилтот өрх, хүнийг хөгжүүлэх, чадавхжуулах, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ. 

Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн ур чадварт сургах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах бодлого баримталж, мэдээлэл, харилцаа, технологийн ололтод суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх төвд нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, өргөжүүлнэ. 

Нийгмийн баталгааг хангаж, Чингис хаан Үндэсний баялгийн сангаар (Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан) дамжуулан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулна. Эдгээр орон сууцны хөтөлбөрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлж, ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болгоно.  

Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд дээрх зорилт, арга хэмжээний үр дүнд ажиллах хүчний оролцооны түвшнийг  63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбийг 52-т тус тус хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна.

Гурав. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно.

“Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөө”-г цогцлооно.

Шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоор дэмжиж, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ДНБ-ний 0.5 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлнэ.

Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр ДНБ-д хиймэл оюуны хувь нэмрийг бодитойгоор өсгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангана.

Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дамжин өнгөрөх худалдаа, тээвэр, логистик, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлж, хил холболтын төмөр зам, боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

Нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлж, банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, гадаадын банкны салбар, нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Эдийн засгийн бодлогын хүрээнд дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, инфляцыг 7.0 хувьд байлгаж, хүлээн авах жуулчдын тоог 1.6 саяд хүргэнэ.

Дөрөв. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд  хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно. 

Дэвшилтэт технологи, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, авлигагүй, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно.

“Хүний эрхийн хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, улсын батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол,  аюулгүй байдлыг бататгаж, гадаад харилцааны “нэг цонхны” бодлого баримтлан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтална.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулж, үр ашиггүй, давхардсан үйлчилгээг халж, цахим шийдлийг нэвтрүүлэх замаар зардлыг бууруулж, зорилтот хүн, хуулийн этгээдэд про-актив хэлбэрээр хүргэхээр дахин инженерчилнэ.

“Төлөвлөлт-Төсөвлөлт-Хяналт үнэлгээ”-ний платформыг хөгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн сан, тогтолцоо, процесс, санхүүжилтийн орчныг сайжруулна.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, хиймэл оюун, орчин үеийн техник, технологид суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлж, цэргийн аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлж, батлан хамгаалах бие даасан байдлыг хангаж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтийг 103-т, авлигын индексийг 112-т, шүүхийн индексийг 57-д, шударга байдлын үнэлгээг 77-д тус тус хүргэнэ.  

Дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам. долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэв.

  10 цаг 47 минут
2025.05.15

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Пүрэвдорж:

Төсвийн төсөөлөл гээд янзын гоё зүйл ярьж байгаа биз. Ингэдэг юм. Тэгээд тодотгол хийсээр тэр сайхан зүйл нь үгүй болдог. Эцэст нь гадаад, дотоод томилолт, нисдэг тэргээр бууж суугаад л, сайд нар нь алгаа ташуулж баярласан уулзалт хуралд л зарцуулагдаад дуусдаг. "Эрдэнэс тавантолгой" ХК дээр чинь хамгийн том хулгай яваад байна. Тэнд өөрсдөө нүүрснээс хулгай хийж байна. Дунд шатны хулгайг цэгцлэхгүй бол лаг, мундаг төсөл яриад байх боломжгүй.

  11 цаг 42 минут
2025.05.15

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Засаглал сайжирч байж иргэдийн боломжийг хулгайлаад байгаа авлига, ядуурал буурч, тэгш хүртээмжтэй эдийн засаг өснө. Үүнд маргах зүйл байхгүй. Бид ухаантай зүйл ярьж байх зуур зам тээврийн осол, агаарын бохирдлоор ард иргэдээ алдаж байна.

  11 цаг 53 минут
2025.05.15

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тул энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өглөө.

Тэрбээр "Монгол Улсад 3,5 сая иргэн байгаагаас 997 мянган өрхийн 167 мянга нь хүүхэдтэй өрх юм. Жилд 14-15 мянган гэр бүл шинээр батлуулдаг бол 4000-5000 орчим нь гэрлэлтээ цуцлуулдгаас дийлэнх нь буюу 3000 орчим нь 10-аас дээш жил хамт амьдарсан байна. Гэр бүлийг тогтвортой байлгах нь төрийн үүрэг, бодлогоор хэрэгжинэ. Нийгмийн даатгал тэр дундаа хамтын тэтгэврийг хэрэгжүүлсэн нь сайшаалтай" гэв.

Мөн зам тээврийн ослоор иргэд бэртэж, амиа алдаж байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Жилд 25 мянга орчим хүн зам тээврийн осолд өртөж байгаагаас 5000 нь хүүхэд болон 51 хүүхэд амиа алдсан. Осол нь хууль зүйн яам буюу цагдаад бүртгэгдээд, зам нь зам тээврийн яаманд, жолооны эрх буюу курс нь Боловсролын яамд харьяалагдаад салбар дундын асуудал болж орхигдоод байна гэлээ.

  12 цаг 14 минут
2025.05.15

Сайд нарыг чуулганы танхимд орж ирэхгүй, гишүүдийн асуултад хариулахгүй байгааг шүүмжилж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Сайд нар аа, жаахан ухамсартай бай л даа. Чуулганы хуралдаанд заваараа орж ирж хариулт өгөөд байгаа шүү. Энэ бол гишүүдийн шүүмжлээд буй, шаардлага тавьж, шахалт үзүүлж буй нэг зүйл. Хүн хүндэтгэлтэй хандвал хэн ч эргээд хүндэтгэнэ. Хүндэтгээд асуудлыг нь ойлгоод байхад давраад байх юм. Хэн ч араа шүдээ үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө хэлэлцэж байхад сайд нар суухыг шаардсан шүү дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан