gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дэлгэрсайхан: Мөрөн, Ховд, Чойбалсанд нисэх онгоцны буудал барина

Б.Азбаяр
Нийгэм
2025-05-23
10
Twitter logo

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхэн 100 жилийн ой тохиож байна. 

Мөн Монгол үндэсний иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ойн баярын хурал үргэлжилж буй бөгөөд энэ үеэр салбарын сайд нээж үг хэлсэн.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулаад, "Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа нийт хамт олонд, тухайлбал Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компанийн хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсад иргэний нисэхийн салбарын суурь 1925 оны 5 сарын 23-нд тавигдсан гэж үздэг. Тухайн үед "Ю-13" хэмээх онгоц Монголын тэнгэрт анх хөөрснөөр иргэний нисэхийн түүх эхэлсэн. Түүнээс хойш 100 жилийн хугацаанд бид олон ахиц дэвшлийг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нийт 8 агаарын хөлөгтэй, 1300 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 онд тус компани 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь энэ салбарын хувьд томоохон амжилт болсон.

Мөн МИАТ компани олон улсын чиглэлд нислэг үйлдэж, үйл ажиллагаагаа тэлж байна. Жишээ нь, тун удахгүй АНУ руу анхны шууд нислэгээ хийх гэж байгаа нь томоохон дэвшил юм. Үүний сацуу олон улсын нисэхийн хяналтын байгууллагаас дөрвөн одтой буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь бидний хүчин чармайлтын үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Цаашдын хөгжлийн хүрээнд төрөөс иргэний агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн компаниуд ч мөн идэвхтэй оролцож, шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Жишээ нь, Хүннү Эйр компани Бразил улсад үйлдвэрлэгдсэн Embraer-195 загварын, 136 хүний суудалтай шинэ онгоцоо Монголд оруулж ирлээ. Энэ нь зөвхөн төрийн бус, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог харуулж байна.

Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих үүднээс Засгийн газраас онцгой анхаарч, бүс нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Жишээлбэл:

  • Өмнөговь аймагт гурван шинэ буудлын зурвасыг өргөтгөж, том оврын онгоц хүлээн авах боломж бүрдүүлж байна. Зургаадугаар сарын 10-наас эхлэн ашиглалтад орох төлөвтэй.
  • Мөн Мөрөн, Ховд, Чойбалсан хотуудад нисэх онгоцны буудал барих ажил төлөвлөгдсөн. 
  • Хэнтий аймгийн Өндөрхаан дахь онгоцны буудлыг 3 улсын ангилалтайгаар ашиглалтад оруулсан.

Цаашдаа ч хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа. Иргэдийн цаг хугацааг хэмнэх, ая тухтай үйлчилгээг хүргэхэд онцгойлон анхаарч байна.

Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж, зорчигчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж байна. 2024 онд манай улсад 1.8 сая орчим жуулчин ирсэн бол энэ тоог цаашид улам нэмэгдүүлэх зорилго тавьж байна. Даланзадгад, Мөрөн зэрэг хотуудыг олон улсын нислэг хүлээн авах хүчин чадалтай болгох ажлыг хийснээр, гадаадын жуулчид тухайн бүс нутгуудад шууд газардаж, аяллаа эхлүүлэх боломж бүрдэх юм.

Ийм байдлаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй" гэсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан