Лхагва гарагт ОХУ-ын цэргүүд Украины хил орчим дахь Вовчанск хот руу нэвтэрч эхэлснээр Ерөнхийлөгч Володимир Зеленський гадаад айлчлалуудаа хойшлуулжээ.
Украины Ерөнхийлөгч энэ долоо хоногт Испани, Португал улсуудад төрийн айлчлал хийх хуваарьтай байсан аж.
Хилээс таван километрийн зайд орших тус хотыг эзлэх нь өнгөрсөн баасан гаргаас хойш Украины зүүн бүс рүү эрчимтэй дайрч буй ОХУ-д том давуу тал болох юм. Тус хот дахь 8000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украин улсад айлчилсан бөгөөд тэрбээр тус улсад туслах зорилготой нэмэлт хоёр тэрбум ам.долларын тусламж өгөхөөр болсноо мэдэгдсэн.
АНУ өнгөрсөн сард Украинд 61 тэрбум ам.доллар бүхий зэвсгийн тусламж үзүүлэх хуулийг баталсан. Уг хуулийн төслийг Конгресс дахь Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байсан тул хэдэн сарын турш зогсонги байдалд байсан юм.
Эх сурвалж: Reuters