БНХАУ-ын “BYD” зэрэг компани өнгөрсөн онд 13.4 сая автомашин борлуулжээ
БНХАУ-ын үйлдвэрлэгчид өнгөрсөн онд автомашины борлуулалтаараа анх удаа АНУ-ыг гүйцлээ. Ингэснээр олон улсын автомашины зах зээлийн гол тоглогчдын байр суурь солигдож байна.
“BYD” зэрэг компани өнгөрсөн онд 13.4 сая тээврийн хэрэгсэл борлуулсан бол “Ford Motor” болон “Chevrolet” зэрэг АНУ-ын брэнд 11.9 сая автомашин борлуулсныг “Jato Dynamics”-ийн судалгаа харууллаа. Харин Японы автомашин үйлдвэрлэгчид хамгийн сайн үзүүлэлттэй буюу тайлант хугацаанд 23.6 сая орчим автомашин зах зээлд нийлүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн Ойрх Дорнод, Евроази, Африкийн зах зээлд эзлэх хувь хэмжээ өссөөр байгаа аж. Мөн “SAIC Motor” болон “Zhejiang Geely Holding Group” зэрэг компани Европ, Австралийн зах зээлд нэвтрээд байгаа юм.
Автомашины зах зээлд он удаан жил байр сууриа хадгалсан тэргүүлэгч компаниуд бүтээгдэхүүний үнийг өндөр түвшинд хэвээр хадгалах зэрэг хайхрамжгүй стратегиасаа болж худалдан авагчдаа хямд, боломжийн үнэ санал болгож буй хятад брэндүүдэд алдахад хүргэж байна гэж “Jato Dynamics”-ийн шинжээч дүгнэсэн байна.