gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Их өгөгдөлтэй болсноор цаг үеэ олсон зөв шийдвэр гаргадаг болно”

Б.Азбаяр
Технологи
2024-12-04
7
Twitter logo
Б.Азбаяр
7
Twitter logo
Технологи
2024-12-04

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өгөгдөл нь мэдээлэл, факт, тоо эсвэл дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг бөгөөд тэдгээрийг компьютерт хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон хувиргадаг. Жишээлбэл, тоо, текст, зураг, дуу болон бусад хэлбэрийн мэдээллийг өгөгдөл гэж нэрлэж болно. Өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулж ашиглах хүчин чадал нь дэлхийн эдийн засагт үсрэнгүй хөгжлийн хаалгыг нээж байна.

Олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,

  • Дэлхийн эдийн засгийн форум үеэр судлаачид “2030 онд өгөгдөл нь дэлхийн эдийн засагт 3 триллон ам.долларын эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой” хэмээн дурджээ.
  • Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD) “Нээлттэй өгөгдлийн санаачилгууд нь тухайн улс орны нийгэм, эдийн засагт 10-50 дахин өндөр үр ашгийг авчирч байгаа” талаар онцлов.
  • Мөн McKinsey-ын судалгаагаар “Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг байгууллагаас 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байгаа”-г дурдсан байна.

Тэгвэл манай улс их өгөгдөлтэй болоход ямар түвшинд явааг, ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзийгөөс тодрууллаа.

Тэрбээр “Их өгөгдөлд (англ. Big Data) оруулсан нэг доллар болгон 34 доллар болж үр өгөөжөө өгдөг гэж байгаа юм. Дэлхийн улс орнууд өгөгдлийн ач холбогдолыг олон жилийн өмнөөс ойлгоод, энэ чиглэлд ажиллаж байна.

Үүний нэг нь тренд болоод буй хиймэл оюун ухаан (Machine Learning- компьютерийг тодорхой үйлдлүүдийг хүний оролцоогүйгээр, өгөгдөл дээр үндэслэн өөрөө суралцаж, сайжруулан хийх чадвартай болгоход чиглэгддэг технологи) юм. Олон шат дараатай энэ ажлын хамгийн эхний буюу бараг эхний гэх хэлний загварыг л хэрэглээ болгож, нийтээрээ ойлгож байна.

Хэрэв бид их өгөгдлийг ашиглаад хиймэл оюун ухааныг хэрэглэх түвшинд хүрвэл, зөвхөн төр ч гэлгүй иргэн, хувийн хэвшил, цаашлаад дэлхий нийтээрээ үр шимийг нь хүртэх маш олон давуу талтай.

Гэвч, бид энэ олон улс их өгөгдөл гэх хэмжээнд хүрч чадаагүй байна. Яагаад гэвэл, их өгөгдөл цуглуулах нэгдсэн стратеги, бодлого бидэнд хаягдаад явж байсан.

Гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд цахим шилжилт эрчимтэй хийсний ачаар 152 төрөлжсөн мэдээллийн санг төр үүсгээд буй.

Эдгээр мэдээллийн санг хооронд нь нэгтгэх буюу интеграцчилах үүргийг Засгийн газраас үүрэгдсэн. Энэ ажлыг манай Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хийх ёстой юм.

Ингэхдээ, хамгийн эхэнд энэ олон датаг нэгтгэхийн тулд дотор нь байгаа эмзэг төрлийн мэдээллийг хүн таних боломжгүй болгож байгаад их өгөгдлийг боловсруулах юм.

Ингэж их өгөгдөлтэй болсноор яах вэ гэхээр, төрийн шийдвэр гаргалтад эерэг нөлөөлж, ажлын давхардал үүсэхгүй, ажлуудаа судалгаанд үндэслэн хийж, давхардалгүй ажиллах боломж бүрдэнэ. Ажлын бүтээмжээ илүү сайжруулах тал дээр бүтцээ ч өөрчилнө.

Тэгэхээр шийдвэр гаргалтууд оновчтой болно.

Иргэд, “Төр ямар ч судалгаагүй шийдвэр гаргаад байна” гэдэг. Төрийн байгууллага, агентлагууд шийдвэр гаргалтад ашиглах гэж судалгаа хийж, мэдээлэл цуглуулдаг ч хэрэглээ болж чадахгүй байна.

Учир нь, энэ их мэдээллийг нэгтгэж, хооронд нь нийцүүлэн ажиллахад бололцоог нь хангахгүй байгаад асуудал байгаа юм. Тэгвэл эдгээрийн зангилааг тайлж, их өгөгдөлтэй болсноор цаг үеэ олсон зөв шийдвэр гаргадаг ухаалаг үндэстэн болно.

Тэгэхээр төрд байгаа мэдээллийг иргэдээс дахиж авдаггүй болох нь чухал юм.

Одоогоор, цаасыг цахимжуулаад олон төрлийн технологиудыг ашиглаад байгаа боловч эдгээр мэдээлэл хоорондоо интеграцлагдаагүйгээс дата зөрөөд байна.

Нэг яамны, нэг барилга дотор байгаа хоёр байгууллагын мэдээлэл хүртэл зөрдөг. Өчигдөр нэгээс нь бүртгэлийн үйлчилгээ аваад, маргааш нөгөө байгууллагын хаалгад очтол, бүртгээгүй байна гээд дахиад л бүртгэл хийнэ. Бид төрөөс ийм л үйлчилгээ авч байна.

Жишээ нь, и-монголиа руу ортол эхнэргүй, олон хүүхэдтэй гэх зэрэг зөрүүтэй мэдээллүүд гарч ирж байсан даа. Энэ бол мэдээлэл интеграцлагдах хэрэгтэй байгаагийн жишээ юм.

Бид, хүрэх гээд байгаа үр дүнг таван шат гэвэл ердөө эхний 1, 2 дахь шатандаа л байна.

Интеграцлагдсаны дараа дата майнинг гэдэг нэг асуудал яригдана. Дата майнинг хийсний дарааг, хиймэл оюун ухааны алинд нь хэрэглэх вэ, ямар шийдвэр гаргалт ашиглах вэ, ямар дашбоардод хэрэглэх вэ гэдгийг шийдэх юм.

Сая дурдсан шийдвэр гаргалт гэдэг нь зөвхөн төрийн талаас биш иргэн төрийг удирдах боломжтой болохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их өгөгдлийг ашиглаад төр юу хийж байна вэ гэдийг иргэд хянах боломж бүрдэнэ” гэв.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд буй 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор батлаад буй.

Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд шинэчлэлийн бодлого боловсруулах, институт хоорондыг уялдуулах, манлайлах, өгөгдлийг үүсгэх, шинжлэх, нэгтгэх гэх мэт процессийг хөгжүүлэх, түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү хурлын хүрээнд төрийн болон олон улсын байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүдийн өгөгдлийн засаглалын талаарх ойлголтыг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан цаашид идэвхтэй хамтран ажиллах бүх боломж, гарцыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан