Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар 2023 оны арванхоёрдугаар сард баталсан. Хуулийн зорилго нь товчхондоо түгжрэлийг сааруулж иргэдэд саадгүй зорчих боломжийг олгох, гэр хорооллыг орон сууцжуулж, авто зогсоолтын ашиглалтыг сайжруулах.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн НИТХ энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар аравдугаар сарын 23-ны өдөр захирамж гаргаж энэ сарын 8-ны өдрөөс импортоор оруулж ирж буй автомашинуудад Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй болов.
Яг ч олгохгүй биш, таван шалгуур үзүүлэлтээр дугаар өгч буй юм байна. Энэ дундаас “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх” гэдэг шалгуур жолооч нарын дургүйцлийг хүргэж буй аж.
Өөрөөр хэлбэл, цоо шинэ эсвэл он залуу автомашин л худалдаж авсан хүнд улсын дугаар өгнө гэж. “Үгүй тэгвэл баячууд л автомашин унах юм биш үү, бидэнд тийм үнэтэй машин авах мөнгө алга” гэж унтууцаж байна. Мөн он залуу, үйлдвэрлээд удаагүй автомашин авч буй нь дараалал “дайрч” дугаар авч болно гэсэн нь бүр ч бухимдахад хүргэжээ.
Зүгээр л замаа өргөсгөж, дээгүүр, доогуур сүлжилдээд зөрчихдөг гүүр, гарам, туннель бариад түгжрэлээ шийдчихэж болох байсан ч үр дүнгүй, үргэлж иргэдийнхээ өмчтэй байх, автомашин унах язгуур эрхэд халдаж, хясан боогдуулсаар өнөөдрийг хүрчхээд эцэстээ хөрөнгө, чинээний хэмжээгээр дахин хязгаарлаж, хүний эрхэд халдлаа гэж иргэд уурлаж Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр хандав.
Нөгөө талд, НИТХ-аас баталсан тогтоолд зөв, зүйтэй заалт ч бас байна. Тухайлбал, автомашиныхаа торгуулийг төлөөгүй, оношилгоонд оруулаагүй, даатгалд хамруулаагүй жолоочид улсын дугаар өгөхгүй гэжээ.
Он залуу, үйлдвэрлээд удаагүй автомашин авч буй нь дараалал “дайрч” дугаар авч болно гэсэн нь бүр ч бухимдахад хүргэжээ.
“Торгуулиа төл” гэж хуульчилж, дараа нь нэг удаа тэглээд өгье, тэгээд бүгдээрээ цоо шинээр эхэлье гэж аргадаж үзсэн. Тэгсэн ч торгуультай автомашины тоо хэвээрээ л байсан. Дараа нь торгуулийн чинь 50 хувийг “хямдруулъя” үлдсэнийг нь та төлчих гэсэн. Тэгсэн ч торгуулиа төлсөн хувь хэмжээнд шальтай өөрчлөлт гараагүй. Ингээд аргадаж гуйгаад ч, 50:50 хувьдъя гэсэн ч чихгүй толгойлсоор байгаа хариуцлагаас зугтагсдад дугаар өгөхгүй, өгсөн дугаараа хурааж аваад өөр хэрэгтэй, торгуулдаггүй, торгууллаа гэхэд хугацаанд нь төлдөг хариуцлагатайд нь өгье гэдэг саналыг олон нийтээс дэвшүүлж байна.
Автомашиныг нь “төр” унаж яваад торгуулчихсан мэт аашилдаг хүмүүст улсын дугаар өгөхгүй байх нь зөв. Замгүй, зайгүй, гэтэл үүндээ багтахгүй их автомашинтай. Энэ түгжрэлийн нэг шалтгаан байж болно. Нөгөө талд дүрэм зөрчдөг, улаан гэрлээр дайрч ордог, нэгдүгээр эгнээнд аваараа асаагаад амар, тайван зогсчихдог, хоёр зураас давж шахаж орж “Сүртэй юм бэ” гэж хэнэг ч үгүй загнадаг дүрэм зөрчигчид ч түгжрэлийн өөр нэг шалтгаан мөн. Тиймээс торгууль төлөх хугацаа өгөөд, заасан хугацаанд төлөөгүй бол улсын дугаарыг нь хураан авч хэрэгтэй нэгэнд нь өгч болмоор л юм.
Гэхдээ энэ зөвхөн торгуулиа төлдөггүй жолооч нарт хамааралтай санал. Бүхэлдээ үргэлж хаана, бооно, хоригдоно, цагдана гэдэг харин шийдэл биш юм. Би 37 размерын гутал өмсдөг байтал “Үгүй, та 35-ыг өмс, үгүй бол хөл нүцгэн гүй” гэх сонголтгүй шийдвэр тулгаж болохгүй.
Улс орон хөгжиж, иргэн нь унах унаа, унтах байр сууцтай байх нь зүйн хэрэг. Үүнийг зохион байгуулж ажиллаж чадаагүй алдаа, төр, засгийнхны буруу шийдвэрийн горыг иргэд үүрэх ёсгүй. Гэвч тэгээд яах вэ?