2024 онд уур амьсгалын технологийн хөрөнгө оруулалтын дүн дэлхийн хэмжээнд 40 хувиар буурсныг “BloombergNEF” тооцоолсон байна. Энэ нь нүүрстөрөгчийг бууруулах, нүүрстөрөгчгүйжүүлэх чиглэлийн шинэ төслүүд, технологиудын ахиц гарахад хүндрэл учирч магадгүй дохио болж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн салбар дахь хувьцааны хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан нь ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын сонирхол хиймэл оюун руу шилжсэнтэй холбоотой байна. Стартапуудыг санхүүжүүлэх капитал хязгааргүй биш учраас хиймэл оюуны тэсрэлтийн нөлөө бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад мэдрэгдэж байгааг “BloombergNEF”-ийн шинжээч Марк Дэйли тайлбарлажээ.
Цөмийн нэгдэх урвалын технологийн “Pacific Fusion” компани 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.
Өнгөрсөн онд 51 тэрбум ам.долларын 1200 хэлцэл хийгдсэн нь 2023 онд бараг 84 тэрбум ам.доллар орж байсантай харьцуулахад нэлээн багассан үзүүлэлт болж байгаа аж. Ингэснээр уур амьсгалын чиг баримжаатай компаниудын нээлттэй болон хаалттай хүрээний санхүүжилт, венчур хөрөнгө оруулалтын дүн гурав дахь жилдээ дараалан агшиж байна.
Хувьцааны хөрөнгө оруулалт буурахад БНХАУ-ын зах зээл хамгийн том нөлөө үзүүлжээ. Тус улсын нарны энерги болон эрчим хүч хуримтлуурын салбарт үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдсэнээс гадна хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тариф асуудалд нэрмээс болсон байна.
Цэвэр эрчим хүчний стартапууд дундаас гэвэл цөмийн эрчим хүчний компаниуд хамгийн өндөр санхүүжилт татжээ. Дата төвүүдийн хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт нэмэгдсэн нь үүнтэй холбоотой аж. Тухайлбал: цөмийн нэгдэх урвалын технологийн “Pacific Fusion” компани 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн онд уур амьсгалын технологийн салбарт зөвхөн нүүрстөрөгч болон байгаль хамгааллын компаниудын санхүүжилт өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэдийгээр санхүүжилтийн төлөв байдал суларсан ч дэлхийн эрчим хүчний шилжилтийн нийт санхүүжилт өнгөрсөн онд анх удаа хоёр их наяд ам.долларын босго давсан байна. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь 2023 оноос бараг 11 хувиар удааширсан үзүүлэлт болж байгаа юм.
Б.Бат-Очир