Жилийн 365 хоног өнгөрч, шинэ он гарахад хэдхэн цаг үлджээ. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрд өөр өөрийн өнгө аяс, заяа тавилангаар үйл явдал өрнөсөн, өрнөсөөр ч буй…
Өнгөрч буй онд болсон онцлох үйл явдлыг гэрэл зурагт буулгасан чадварлаг гэрэл зурагчдын бүтээлүүдийг New York Times хүргэжээ.
Үхэл амьдралын зааг, баяр гуниг, байгалийн гамшиг, өрсөлдөөн, ялалт ялагдал гээд өнгөрсөн агшнуудыг дэнслэх, цаашлаад өөрсдийнхөө талаар ч эргэцүүлэх боломжийг энэхүү гэрэл зургууд ойлгуулах мэт...
Саяхан болсон онгоцны хоёр осол олон хүнд нэгийг бодогдууллаа. Тиймээс хэзээ ч хаалга тогшин орж ирж магадгүй “үхэл”, одоо л хайрлаж, уучлахгүй юм бол нэгэнт явж мэдэх эрхэм нэгэн, олон хүний, хүүхдүүдийн амийг авч одсон, одсоор ч буй дайн дажин, харахад сэтгэл өвтгөм ч танд байгаа эрх чөлөө, амар амгаланг сануулах мэт төрөл бүрийн өгүүлэмжтэй гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэж байна.