Монгол Улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиов. Анх 1924 онд ойн сан бүхий газар нутгууддаа түшиглэн мод бэлтгэлийн дөрвөн ангийг байгуулсны нэг нь Хонгорын ам хэмээх газарт байгуулагдсан Ерөөгийн мод бэлтгэлийн анги юм. Энэ дөрөв дотроо Ерөөгийн мод бэлтгэлийн анги хамгийн анх байгуулагдсан, ойн салбарын түүхийн эхлэл гэж үздэг ажээ. Ойн салбарын өнөөгийн байдал, салбарын бодлогын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаатай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд албан томилолттой явахад нь ярилцлаа.
Тэрбээр МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгсөж, “Уур амьсгалын өөрчлөлт ба модны хөндлөн өсөлт” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. 2011 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуульд “Баруун Хэнтийн ялгаатай хэв шинж бүхий ойн түймрийн түүх ба ойн динамик” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үргэлжлүүлэн мэргэжлээрээ Герман улс дахь Дэлхийн түймрийн мониторингийн төвд ажиллаж ойн салбартаа өндөр түвшинд бэлтгэгдэж, мэргэшсэн боловсон хүчин юм.
-Зам харилцаа, дэд бүтэц хөгжөөгүй 100 жилийн тэртээх ойн салбарын түүх энэ Бугант тосгонтой хэрхэн, яаж холбогддог вэ?
-Анх 1924 онд тухайн үеийн нэршлээр Аж ахуйн явдлын яамны Ой, модны хэлтсийн харьяанд Улаанбаатарт ойн 1-р анги, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ходоод хэмээх газарт ойн 2-р анги, Дорнодын Онон харуулд ойн 3-р анги, Хөвсгөлийн Хатгалд ойн 4-р ангийг тус тус байгуулж байсан түүхтэй. Түүний дараахан үеэс Ерөө сумын ойролцоох Хонгорын ам хэмээх газарт мод бэлтгэлийн бригадууд бэлдсэн модоо Ерөө голын усаар урсгаж Дулаанхаанд аваачиж, Дулаанхаанаас авто зам болон төмөр замаар нийслэл рүү тээвэрлэдэг байсан нь ойн салбарын түүхэн эхлэл ажээ.
Нийслэлээс 400 орчим км алслагдсан Бугант тосгон Монгол Улсын хөгжлийн түүхэнд өөрийн хувь нэмэр оруулсан. Ялангуяа ой модны салбарт авч үзвэл, Бугант тосгоны төвөөс 70-аад км зайтай Ерөө сумын төвийн ойролцоох Хонгорын ам гэх газарт анхны Бригад гарч мод бэлдээд, тэндээс Дулаанхаан руу усаар урсган тээвэрлэдэг. Дулаанхаанаас авто зам болон төмөр замаар нийслэл рүү тээвэрлэдэг байсан түүхтэй. Тухайн үед зам харилцаа, дэд бүтэц хөгжөөгүйн дээр Ерөө голын усны түвшин их байсан нь эндээс харагддаг.
1980-аад оны үед Бугант тосгоныг байгуулж, суурьшил бий болсон. Тухайн үед Толгойтын алтны үйлдвэр, Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй гэсэн хоёр үйлдвэр нээгдсэнээр Бугантад авто зам, 24 цагийн цахилгаантай үйлдвэрлэлийн бүс энэ бөглүү сууринд байгуулагдсан.
Алтны үйлдвэр, мод бэлтгэлийн аж ахуйд суурилсан үйлдвэрлэл хөгжиж, Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж Бугант тосгонд амьдарсан. 1990 он гарч зах зээлийн эдийн засагт шилжих үед Монгол оронд олон салбар доройтож, үйлдвэрлэл нурж унасны адил мод бэлтгэх, боловсруулах үйлдвэр задарч, Мод бэлтгэж боловсруулах жижиг компаниуд болж хуваагдсан. Үйлдвэрүүд уналтад орж, эдийн засгийн эргэлт багасаад ирэхэд өмнөх шигээ өргөн хүрээнд ажиллаж чадаагүй юм. Мод бэлтгэлийн аж ахуй юу юугүй нураад уначихаагүй, мод бэлтгэлийн хэд хэдэн жижиг компани болон задарсан. Тэр суурин дээр одоо модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж, орон нутгийн олон зуун хүнийг ажлын байраар хангаж байна.
-Уул уурхай, модны үйлдвэрлэлийг түшиглэн амьдарч байсан энэ тосгоны иргэдийн амьжиргааны эх үүсвэр цаашид юу байх вэ?
-Энэ нутагт Орос-Монголын хамтарсан Толгойтын алтны үйлдвэрийн өндөр хүчин чадалтай техникээр олборлох үндсэн нөөц дууссанаар тэдгээр техник хэрэгслээ 1990 оны дунд үеэс Төв аймгийн Заамар руу шилжүүлсэн. Улмаар мөн л жижиг уурхайнууд, хувиараа алт олборлогчид бий болж олборлолтын уршгаар их хэмжээний талбай, ой мод сүйтгэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас байгаль хамгаалах бодлогын хүрээнд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэгдэж эзэнгүй орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж байна. 2024 оны 10-р сарын байдлаар энэ бүс нутагт 2000 гаруй га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийлээ. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Хууль бус алт олборлолтыг хязгаарлах нь зайлшгүй, тэгэхээр нутгийн хүмүүсийг цаашид яаж ажлын байртай болгох вэ? гэдэг нь бидний хувьд хаа хаанаа шийдэх асуудал болж байна.
ЕВРОПЫН ОРНУУД ОЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
-Ойн талаас нь харахад ямар боломж бололцоо байна вэ?
-Орон нутгийн зарим санаачилгатай хүмүүс олон ажлын байр бий болгож байна. Тусгай зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэх, бэлтгэсэн модоо зөвхөн банз, дүнз болгоод зогсохгүй орон нутагтаа нэмүү өртөг шингээж, гэрийн тавилга болон ахуйн хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоод, гадаадын зах зээлд тодорхой хэмжээгээр борлуулж байна. Мод бэлтгэж, боловсруулахын зэрэгцээ энэ нутгийнхан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлын арвин туршлагатай. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг компани гурван жилийн хугацаанд 17 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй болсон байх жишээтэй. 100 гаруй ажлын байр бий болгож, ойг түшиглэсэн ажил, үйлдвэрлэл өрнөсөөр байна.
-Монгол орны ойн ямар бүтэцтэй вэ. Тухайлбал Бугантад ямар төрлийн моднууд түлхүү ургадаг юм бол?
-Монгол оронд зонхилон ургадаг таван зүйлийн шилмүүст мод байдаг. Жодоо, гацуур, хуш, нарс, шинэс. Энэ таван зүйлийн шилмүүст мод нэг дор Сэлэнгийн аймгийн Бугант тосгоны орчмын ургадаг онцлог давуу талтай.
-Ойн талаар дэлхий дахины бодлого, хандлага хаашаа чиглэж байна вэ?
-Ой өөрөө маш их боломж бий болгодог. Дэлхий нийтээр хотжилт явагдаж, байгалиасаа хэт холдоод байсан бол ялангуяа цар тахлын дараа байгальдаа ойр байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгоцгоосон. Хамгийн ойрын жишээ гэвэл Улаанбаатарт сүүлийн 5-10 жилд Богд уул руу болон хот орчмын ойд алхах, агаарт гарах хүний тоо эрс нэмэгдсэнийг бид мэднэ. Агаар, орчны бохирдлын улмаас бага насны хүүхдээ агаарт гаргах залуус, өндөр настнууд маш их байна. Хот суурин газраас хүмүүс илүү байгаль руу тэмүүлэх хандлага, дадал зуршил тогтсон гэхэд болно. Энэ сонирхолд нь суурилсан ойн аялал жуулчлал буюу “forest tourism” дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Ойд алхаж өөрийгөө эрүүлжүүлэх тухай буюу “Forest healing” гэх нэр томъёо ч гарсан. Цаад агуулга нь уушгины өвчтэй, стресстэй, зүрх, судас, тархины гэх зэрэг янз бүрийн өвчтэй хүмүүс тайван орчинд очиж, ойгоос ялгарч буй хүчилтөрөгч болон агаар дахь хүнд хэрэгтэй маш олон бодисыг өөртөө шингээж байна гэх үү дээ. Тэр бүхэн эмчилгээ болдог. Дээр нь харах, хүрэлцэх амар тайван мэдрэмжийг өгдөг.
Улсын хэмжээнд 1.6 сая орчим га ойн талбай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд түймэр, хөнөөлт шавжийн улмаас доройтсон.
Хотжилт эртнээс хөгжсөн суурьшмал амьдралтай баруун Европын орнуудад ой, байгалийн ач холбогдлыг таньж мэдээд, энэ чиглэлийн дэд бүтцээ хэдийнэ хөгжүүлсэн. Гэсэн хэдий ч цар тахлын дараа байгаль руу тэмүүлэх хандлага онцгой анхаарал татсан. Яг үүнтэй адилаар ойн аялал жуулчлалыг Бугант болон бусад ойтой газруудад хөгжүүлэх боломжтой.
Ойд зүгээр алхах биш, ой, байгалийн талаар танин мэдэхүйн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, ууланд алхахад 100 метр өгслөө гэхэд “Та тэдэн калори шатаалаа. Таны уушги ийм хэмжээгээр цэвэршлээ” гэх мэт мэдээлэл байвал хүмүүс илүү их урам зориг авна. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчны газар, Богд уулын хамгаалалтын захиргаа, сайн дурын алхалтын клубууд зэрэг байгууллагын хамтын ажиллагаа, санаачилгын дүнд хүмүүсийн ихээр алхах дуртай Богд уулын Зайсангийн ам зэрэгт энэ чиглэлийн дэд бүтцүүдийг алхам алхмаар бүрдүүлсээр байгаа.
-Өвлийн улиралд ойн аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна вэ?
-Сэлэнгэ шиг ой мод ихтэй бусад аймагт зуны аялал жуулчлалаас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өвлийн ойд алхах, нам гүм ойд өвөлждөг зарим шувуудын чимээг сонсох, цана, чаргаар гулгах зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатай. Улаанбаатар хотод агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт стресс ихтэй байгаа нь байгаль руу тэмүүлэх, хөдөө орон нутгийг зорих сонирхлыг улам өдөөх болсон. Орон нутагт үүнийг дагаад тодорхой ажлын байр бий болно, аялал жуулчлалын нэг салбар болох боломжтой гэж харж байна.
-Сүүлийн жилүүдэд ойн түймэр их гарч, ойн санд их хохирол учруулж байх шиг?
-Судлаач хүний хувьд хэлэхэд сүүлийн 30 гаруй жилд хуурайшилт, түүнээс улбаалсан түймрийн улмаас энэхүү эмзэг ойн экосистем доройтолд орж байна. Улсын хэмжээнд 1.6 сая орчим га ойн талбай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд түймэр, хөнөөлт шавжийн улмаас доройтсон байдаг. Тиймээс Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн III үе шатны хүрээнд энд 15 га талбайд мод үржүүлгийн механикжсан төв байгуулж, ялангуяа ховордож доройтолд орж буй жодоо, гацуур, хушин ойг нөхөн сэргээх тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх дэд бүтцийг бий болгож байна. Зөвхөн мод үржүүлэх биш, иргэдэд ойн талаар ойлголт, мэдээлэл өгөх Сургалт, мэдээллийн төвийг байгуулж байна.
Мөн суурин газрыг ойн түймрээс хамгаалах, түүнийг илрүүлэх орчин үеийн камерын систем, нэгэнт гарсан тохиолдолд түймэртэй тэмцэх галын машин, сайн дурын бүлэг байгуулан нутгийн иргэдийг дадлагажуулан, түймрийн хувцас хэрэгслээр хангасан. Энэ бүс нутгийн онцлог ерөөсөө ой мод, гайхалтай байгаль. Тэгэхээр алт, модыг түшиглэн амьдарч ирсэн энэ нутгийн ард иргэдэд ажлын байр, орлогын эх үүсвэрийн бас нэг суваг нь ойд суурилсан экотуризм юм. Энэ мэт жишиг ажлуудыг хийж, Монгол орны ижил төстэй олон сумд, тосгонд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ бүхнийг хөгжсөн орнууд аль хэдийнэ хийчихсэн байна.
-Нэг тарьц, суулгац бие гүйцсэн мод болтлоо ямар хугацаа зарцуулах вэ?
-Үр суулгаснаас эхлээд 1 настайг цухуйц, 2-3 настайг тарьц, өндрөөс нь хамаарч 4-6 настайг суулгац, 15 орчим настай буюу дунджаар 2-оос дээш метр орчим модыг өсвөр мод гэнэ. Цаашилбал, модны зүйл, ургах орчны нөхцлөөс хамааруулан залуу мод, 20-30 жил болсон модыг бие гүйцсэн мод гэж нэрлэнэ. Дунджаар 80 настай бол өсөлт хөгжлөөрөө залуу ойдоо орно. Тэгэхээр ойн насжилт хэдэн арван жилээс хэдэн зуун жилээр яригддаг.
Модны үр суулгаснаас хойш соёолж эхлэхэд л экосистемдээ үйлчилгээ үзүүлж эхэлдэг. Газрын хөрс нь олон сая бичил биетний амьдрах орчныг бүрдүүлдэг. Нарнаас болон агаараас авсан шим тэжээлийн бодисуудыг хөрс рүү дамжуулна. Хөрснөөс авснаа дээш агаар орчинд түгээх гүүр болдог амьд организм юм. Шувууд болон олон төрлийн шавжнуудын амьдрах байр, хоол, бусад амьд организмуудын амьдрах орчин болдог. Тэгэхээр мод нэг, хоёр настайгаасаа экосистемдээ үйлчилгээгээ үзүүлээд эхэлдэг. Дэлхий дээр хуурай газрын амьтдын гуравны нэг нь ойд байдаг. Тэгэхээр ой бол биологийн олон янз байдлыг хадгалах маш чухал орон зай юм.
-Хүн амьдралынхаа хугацаанд 18 мод таривал насан турш амьсгалсан хүчилтөрөгчөө байгальдаа нөхөж өгч байна гэсэн үг хэлдэг. Энэ хэр бодитой тооцоо вэ?
-Энэ ор үндэсгүй тоо биш, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол. Модныхоо зүйлээс хамаарч тоо нь өөр л дөө. Дунджаар гаргасан тоо нь 18 юм.
Ой бол орлого олж, эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой салбар
Монгол орны ойн сангийн талбай 18.6 сая га буюу нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг
-Монгол орны газар нутгийн хэдэн хувь нь ой вэ?
-Одоогоор ойн сангийн талбай 18.6 сая га буюу нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлгөөний хүрээнд бид 9 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол орны 1.5 сая км.кв газар нутагтай харьцуулахад бага юм шиг болох ч чамлах үзүүлэлт биш. Нэгэнт нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ойгоор бүрхэгдсэн харьцуулдаг учир ойн сангаа нэмэгдүүлэх нь бидний зорилго.
-Ойн газар байгуулагдаад дөнгөж хоёр жил болж байна. Танай агентлаг ямар бодлого барьж ажиллах вэ?
-Ойн газар 2008-2012 онд байгуулагдан ажиллаж байсан. 2012 онд татан буулгаж, салбарын яаман дотор нэг газар болгоод байв. Арван жилийн дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нэртэйгээр дахин байгуулагдлаа. Үүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал дэмжлэг болсон. Ямар Засгийн газар байгуулагдсанаас хамаарч Ойн асуудлыг хариуцсан гол байгууллагаа татан буулгадаг, буцаагаад байгуулдаг нь буруу юм. Ингэж алдаг оног ажиллах нь салбарын бодлого, тогтвортой байдлыг алдагдуулж ирсэн.
Үр суулгаснаас эхлээд 1 настайг цухуйц, 2-3 настайг тарьц, өндрөөс нь хамаарч 4-6 настайг суулгац, 15 орчим настай буюу дунджаар 2-оос дээш метр орчим модыг өсвөр мод гэнэ.
Дэлхий нийтээрээ ой, байгалиас хамааралтай гэдгээ улам бүр ойлгож, энэ чиглэлийн бодлого хандлага улам тодорхой болгож байна. Хуурай газрын амьтдын гуравны нэгийнх нь амьдралыг тэтгэж буй ойн талаар нийтээрээ ойлголттой болох ёстой юм. Ойлголттой болсноор ойгоо хайрлан хамгаална, учир утгыг илүү ойлгоно.
Ойн газрыг удирдаж буйн хувьд миний харж буй стратеги бол 1-рт, хүмүүст ойн талаарх ойлголтыг түгээх нь маш чухал байна. Хүн бүхэн ойг мэддэг, экологийн, эдийн засгийн, нийгмийн ач холбогдлыг ойлгодог болох ёстой. 2-рт, Ойн салбарын бүтэц, зохион байгуулалтыг бусад холбогдох салбартай нягт уялдуулан боловсронгуй, бүтээмжтэй болгох шаардлагатай. Дараагийн алхам нь салбарт технологийн дэвшлүүдийг түргэн нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг татан, илүү эдийн засагжуулах шаардлагатай. Энэ ажлуудыг бид үе шаттайгаар хийж байна.
-Танай байгууллага ямар бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
-Ойн газар 38 хүний бүрэлдэхүүнтэй. Улсын хэмжээнд нийт 46 сумын болон сум дундын ойн анги бий. Үүний 42 нь хэд хэдэн сумыг хариуцдаг сум дундын ойн анги. Нэг ойн ангид 5-10-хан хүн ажилладаг гэхээр Монгол орны ойн салбарын төрийн байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ 300-400 хүний нуруун дээр тогтож байна. 5-10-уулхнаа зарим аймагт 1 сая га талбай хариуцдаг Ойн анги ч бий. Ойн ангиуд тухайн орон нутагтаа ойн аж ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Үүнд, тухайн орон нутагтаа ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, түлээ түлшний зөвшөөрөл олгох, мод бэлтгэх талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд сурталчлан таниулах, ойг нөхөн сэргээх буюу үр, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх зэрэг олон ажил хариуцдаг.
Нэг анхаарах зүйл нь орон нутаг дахь Ойн ангиуд маань Ойн газрын шууд харьяалалгүй, орон нутгийн хэвтээ бүтэцтэй буюу орон нутгийн Засаг даргын удирдлагын бүтэц зохион байгуулалтад хамаардаг. Ойн салбар бол өвөрмөц, нарийн мэргэжлийн салбар. Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой. Гэтэл тэтгэвэрт гарсан цагдаа, цэцэрлэгийн эрхлэгч байсан хүмүүс Ойн ангийн удирдлагаар ажиллаж буй жишээнүүд бий. Энэ бол улс төрийн албан тушаал биш шүү дээ. Нэг үгээр хэлбэл, ойн аж ахуйн тэр олон нарийн зохицуулалтыг удирдан зохион байгуулах ёстой хүн тухайн модоо ч танихгүй байж болохгүй. Тиймээс салбарын бүтэц, зохион байгуулалтыг илүү тодорхой, оновчтой явуулахын тулд удирдлагын босоо тогтолцоотой болгох, нөгөө талдаа салбарын хувийн хэвшлийг илүү дэмжиж, чадавхжуулан төр-хувийн хэвшил гэсэн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай юм.
-Ойн салбарын хүний нөөцийг хэрхэн бэлддэг вэ?
-Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй. Үүн дотор ойн мэргэжилтэн мөн цөөхөн. Ойн мэргэжилтнүүдийг МУИС, ШУТИС, ХААИС-д бэлтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудалтай уялдуулан ойн менежментийг хэрхэн оновчтой явуулах талаар мэддэг, мэргэжлийн хүн ажиллах ёстой онцлог салбар. Дээр ярьсанчлан орон нутгийн улстөржилтөөс болж манай зарим Ойн ангийн удирдлагууд удаан ажиллалаа гэхэд дөрвөн жил л тэсдэг. Ойн инженер нь их сургуульд дөрвөн жил, мэргэжлээрээ 10-15 жил ажиллаж байж чадвартай инженер болно. Ажиллахын хажуугаар нь дотоодын сургалтуудад хамруулах, хөгжилтэй орнууд руу туршлага судлуулахаас эхлээд урт, богино хугацааны сургалтад явуулах зэргээр мэргэшүүлж байхад нэг л сонгуулийн дараа солигддог.
Мөн цалин хөлс, бусад нөхцлөөс хамааран өөр салбарыг сонгоод явчих бэрхшээл бий. Манай салбарын хувьд хүний нөөцийн тогтвортой байдлын асуудал чухлаар тавигдаж байна. Зөвхөн төрийн байгууллагад ажиллаж буй ойн мэргэжилтнүүдээс гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшилд мэргэжилтнүүд маань ажиллаж, тэр хэрээр чадавхжиж байна. Маш эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах ойн чадварлаг хүний нөөцийг үе шаттайгаар бүрдүүлэх, байгаа хэдийгээ улам чадавхижуулах нь бидний зорилго бас сорилт. Тэдний сонирхлыг татахуйц цалин хөлс, хангамж, ажлын байрны нөхцлийг бий болгож, зөв менежмент хийвэл илүү идэвхитэй, тогтвортой, бүтээмжтэй ажиллаж ойн аж ахуй өөрөө өөрийгөө санхүүжүүлж, эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой салбар гэж би хардаг.
СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 10 САЯ ГА ОЙН ТАЛБАЙ ДОРОЙТСОН ГЭХ ТООЦОО БИЙ
-Манай улсын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Тиймээс эдийн засгийг солонгоруулах бодлого хэрэгжүүлж эхэлж байна. Тэр солонгын нэг өнгө нь ойн салбар байх боломжтой юу?
-Ашигт малтмалтай өрсөлдөх хэмжээний биш ч гэсэн ойн салбар эхний ээлжинд ДНБ-ий 1 хувийг эзэлж байвал том хувь нэмэр. 1990 он хүртэл манай улс Ой модны аж үйлдвэрийн яам гэж бие даасан яамтай байлаа. Ойн салбар нь аж үйлдвэрийн салбарын 10 гаруй хувийг хангадаг байв. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ойн салбарын бодлого алдагдаж, өгсөж уруудаж явсаар 100 жилийн ой дээрээ хөгжлийн нэг түүхэн цаг үед ирээд байна.
-Та Ойн газрын даргын хувьд Монгол орны ойн сан бүхий газар нутгуудаараа тойрч танилцсан уу?
-Төрийн захиргааны байгууллагад ажиллахаасаа өмнө их сургуульд багшилж, судалгаа, шинжилгээний ажлаар 2-3 аймгаас бусдаар нь тойрч явсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн хоёр жил гаруй хугацаанд 21 аймгийг хоёр удаа тойрч, 80 мянга гаруй км замыг туулжээ. Маш том агуулга бүхий энэ ажлыг үндэслэлтэй, амжилттай хэрэгжүүлэхэд тухайн аймаг, орон нутгийн онцлог, бэрхшээл, давуу тал зэргийг зайлшгүй судалж, танилцах нь зүйтэй гэж үзсэн. Мөн орон нутгийн иргэдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар ойлголт өгөх, төлөвлөлтийг орон нутгийнхантай хамтарч боловсруулах, зөвлөгөө өгөх буюу хүмүүсийн буюу тархинд мод тарих ажлыг хамт олон маань чармайн зохион байгуулсан.
-Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарих амлалт өгсөн. Энэ амлалтдаа хүрэх боломжтой юу?
-Эх газрын уур амьсгалтай улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмхий. Тэр дундаа манай улсын хувьд уур амьсгалын температурын өсөлт дэлхийн дунджаас бараг гурав дахин илүү хурдтай өөрчлөгдөж байна. Сүүлийн 30 гаруй жилд дэлхийн хэмжээнд 10 сая га орчим ойн талбай доройтсон гэсэн тооцоо бий. Энэ нь БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх талбай бөгөөд эндээс ойн экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг харуулж байна. Үүний эсрэг улс орнууд маш олон оролдлого, санаачилгуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь ногооруулах буюу мод тарьж ургуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулж байна. Үүний адилаар Пакистан улс 10 тэрбум мод, Европын холбоо 3 тэрбум мод, БНХАУ сүүлийн 60 жилийн хугацаанд 70 гаруй тэрбум мод тарьж, ургуулж байна. Үр дүнд нь экосистем сэргэнэ. Энэ тэрбум гэдэг тоонд хүрэх бол ер асуудал биш, харин ч тэрбум тэрбумаар тоологдох мод, бут сөөгийг тарьж ургуулах боломж бидэнд бий болж байна. Тэгэх ч шаардлагатай. Мөн шинээр тарихаас гадна байгалийн аясаараа сэргэн ургах боломжийг бүрдүүлэх нь бас хямд бөгөөд үр дүнтэй арга. Бид боломжит бүх хувилбаруудыг хослуулан хэрэгжүүлнэ.
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БАЯЛАГ БОЛОХ МОДЫГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЁСТОЙ
-Та Герман улсад мэргэжлээрээ ямар байгууллагад нь ажиллаж байв?
-Докторын зэрэг хамгаалсны дараа үргэлжлүүлэн Макс планкийн хүрээлэн болон Фрайбургийн их сургуулийн дэргэд байдаг Дэлхийн түймрийн мониторингийн төвд (Global Fire Monitoring Center) докторын дараах судалгааны ажлыг дөрвөн жил хийсэн. Мөн тус төвд түймрийн менежмент, бодлогын чиглэлээр дөрвөн жил ажиллахдаа тэр багтайгаа хамт 20 гаруй улс оронд түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах, бодлогын баримт бичиг боловсруулах зэргээр ажиллаж байгаад 2014 онд Монголдоо ирсэн.
Нөхөн сэргээгдэх баялаг модыг зохистой ашиглах ёстой. Гар урчууд модны хожуул үндэс, унанги модыг түүж, бүтээгдэхүүн болгож байгаа бол маш сайн.
-Ойгоос унанги хаягдал их гарна. Үндэс, унанги модоор бэлэг дурсгалын болон төрөл бүрийн хэрэгцээт зүйл хийдэг урчууд байдаг. Гэтэл модоор юм хийдэг хүмүүсийг эсэргүүцдэг хүмүүс бас олон байдаг нь цахим орчноос ажиглагдлаа. Ойг хамгаална гэдэг огт ашиглахгүй, хав дараад бай гэсэн үг үү?
-Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье л дээ. Хэдхэн сарын өмнө би Солонгост очлоо. Солонгост нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах ажил олон чиглэлээр өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, дотоод орчны буюу тасалгаан доторх нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгах бодлого, түүнийг тооцохтой холбоотой дүрэм журмыг гаргаад ажиллаж байна. Үүний тулд тасалгааны ургамал тарихаас гадна модоор тавилга, тохижилтыг ихээр хийж байна. Учир нь хуванцар болон бусад материалыг үйлдвэрлэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалт өндөр байдаг. Харин мод бол нөхөн сэргээгддэг, нүүрстөрөгчийн хуримтлалд маш эерэг нөлөө үзүүлдэг баялаг. Тиймээс дотоод, гадаад орчинд модон эдлэл, тавилга хэрэглэх хандлага эргээд нэмэгдэж байна.
Солонгосын ойн судалгааны хүрээлэнгийн таван давхар барилга байгууламжийн доторх тавилга тэр чигтээ модон эдлэл болсон байна. Тэгэхээр нөхөн сэргээгдэх баялаг модыг зохистой ашиглах ёстой. Гар урчууд модны хожуул үндэс, унанги модыг түүж, бүтээгдэхүүн болгож байгаа бол маш сайн. Мөн тодорхой ашиглалтын бүсийн ойд “тарь-тайр-тарь” гэдэг зарчмыг хэрэгжүүлэх ёстой юм.
Та бидний ирээд буй Бугант тосгон Хэнтийн нурууны баруун хойд хэсэгт байдаг. Яг энэ хэсэгт Ерөө, Бугант гэж хоёр том голтой. Мөн олон жижиг голтой. Энэ голууд Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Энэ нутгийн өтгөн ой мод бол усны тэнцвэрийг хангадаг, голуудын оршин тогтнох гол эх үүсвэр нь юм. Хэрэв ямар ч модгүй нүцгэн тал байсан бол 20, 50 мл хур тунадас орлоо гэхэд хэдхэн цагийн дотор урсаад алга болно.
Мод байснаараа борооны усан дуслууд мод, ургамлан бүрхэвчийн гадаргуу дээр бууж модыг тэтгээд зогсохгүй, хөрс рүү бага багаар дусалж, чийгээр хангахын дээр удаан хугацаанд урсдаг зүй тогтолтой. Энгийнээр тайлбарлавал ойн усыг зохицуулалтын үүрэг гэж энэ юм. Ойд өвөлдөө их хэмжээний хур тунадас хуримтлагдана. Бугант бол ойн экосистем гайхалтай сайн бүрэлдсэн газар. Тэр ч үүднээс байгалийн аясаараа сэргэн ургах чадвар маш өндөр.
-Бугант хусан ой элбэгтэй юм байна. Ойн бүтцэд хус мод ямар үүрэгтэй вэ?
-Түймэр болон хөнөөлт шавжид өртсөн ой хус модоор сэргэж ургадаг. Хус мод ойд маш чухал үүрэгтэй. Нарс, шинэсэн ой түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдлээ гэхэд хус ургана. Хусан ой нь тухайн эх ойн орчныг хэт алдагдуулахгүй "завсрын хамгаалалт”-ын үүргийг гүйцэтгэж, хусны нөмөр нөөлөгдор эргээд нарс, шинэсэн ой ургадаг зүй тогтолтой. Хэрэв хус байхгүй бол хээржих, бусад экосистем рүү шилжих үйл явц явагддаг. Хус дунджаар 50-60 жил наслаад унана. Эргээд оронд нь “үнэт үүлдрийн мод” буюу нарс, шинэсэн ой бий болдог.
Хусыг зөв хатааж, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Жишээлбэл, хус маш хурдан ургадаг тул паркетан буюу зүймэл шалны үйлдвэрлэл явуулж болно. Социализмын үед Сэлэнгийн Бугантын мод бэлтгэлийн аж ахуйд “Паркет цех” нэртэй үйлдвэр байсан. Тэгэхээр манайд технологийн шийдэл, орчин үеийн шийдлүүд ч байна. Хөрөнгө оруулалт хийвэл маш үнэтэй, сайн чанарын бүтээгдэхүүн гарна. Тэр үеийн паркетан шалны үйлдвэрийн бүтээгдэхүүн Бугантын зарим байгууллагад одоо хүртэл байгаа байх.
Дэлхий нийтээр паркетан шалны өнгөн хэсгийг хусаар, дотор нь үртсэн шахмалаар хийж байна л даа. Хус модоор өнгөлсөн шал нь маш үнэтэй, дангаар нь хийвэл бүр илүү үнэ хүрнэ. Тиймээс бид хус модоор паркетан шалны үйлдвэр байгуулах санаачлагыг дэмжинэ. Давхар хусан ойн арчилгааг хийвэл өсөлт маш хурдан буюу 10-20 жилийн ургалттай мод. Энэ бол үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах боломжтой хугацаа юм. Дундуур нь үнэт үйлдрийн моднуудаа тарина.
Ойг шинээр тэлэх амаргүй. Харин ой байсан экосистем дээр нь нөхөн сэргээх нь илүү үр дүнтэй. Байгаль бидэнд хэдэн мянган жилийн хугацаанд “энэ ой энэ газарт л ургана” гэж зааж өгсөн хэрэг. Тиймээс нэн тэргүүнд байгалийн бидэнд зааж өгсөн тэр “талбайгаа” бүрэн ашиглаж, дүүртэл нь мод ургуулах нь чухал юм.
-Тэгэхээр та мэргэжлийн хүний хувьд ойг зохистой ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байна уу?
-Тийм ээ. Бид ойг түймэр, хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн өсөж тэлэх зүй тогтлыг дэмжих зэрэг олон аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг эргээд санхүүжүүлэх чухал хэсэг болох ойн ашиглалтыг явуулах нь зөв юм. Гэхдээ ашиглалт явуулахад тохиромжтой ой гэж байхад, хөрс, ус хамгаалах зэрэг онцгой үүрэг гүйцэтгэдэг, ашиглалт явуулах ёсгүй ой ч бий. Эдгээрийг ангилж, ялгаад гаргасан ой зохион байгуулалтын тайлан, ойн менежментийн төлөвлөгөө гээд олон баримт бичиг, дүрэм, зааврууд бий. Энэ бүхнийг бүрэн мэдэж, зөв төлөвлөж, хэрэгжүүлдэг боловсон хүчнийг бүх шатанд бий болгох, нөгөө талаар зөв тогтолцоог бий болгож, технологийн хоцрогдлыг арилгаж байж нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй ойн салбар бий болно.
-Ойн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцсан Танд баярлалаа.