Коронавирусийн нөхцөл байдлын талаарх өдөр тутмын 11:00 цагийн хэвлэлийн хурлаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өчигдөр тусгаарлалтаас гараад гэртээ орж чадаагүй хоёр хүүхдийн талаар мэдээлэл хийлээ.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ:
"Онцгой байдлын Шуурхай штаб болон Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээлэлтэй холбоотойгоор бид мэдээллийг хүргэж байна. Ээж нь коронавирус тусаад хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд Баянзүрх дүүрэг дэх гэртээ очих гэсэн боловч оруулаагүй тохиолдол гарсан. Тухайн кэйс дээр манай мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Энэ хүүхдүүд тухайн байрнаас гараад очиход СӨХ болон оршин суугчид гэрт нь оруулахгүй байх асуудал хөндсөн байна.
Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршид нь хяналтад тавих, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр коронавирусийн халдвар авсан хүүхдүүд болон иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх тухай Цар тахалтай тэмцэх тухай хуульд заасан байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг бид 108 утсаар авч байна.
Энэ хүүхдэд зориулаад, хүүхдийн салбарт шинээр үүссэн нөхцөл байдлаас хамаараад хүүхэд хамгааллын бодлого өөрчлөгдөж байна. Тийм учраас бид түр хамгаалах байрыг шинээр бий болгосон. Энэ хүүхдүүдэд зориулаад ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хоёр хүүхдийг түр хамгаалах байранд авсан.
Хөл хориотой холбоотойгоор хүүхэд хамгааллын эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор ГБХЗХГ 21 аймагт 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулаад ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршид нь хяналтад тавих, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Эцэг эх нь хөл хорионд орсноос хүүхэд ганцаараа байх, хүүхдэд эрсдэлт нөхцөл бий болох тухай дуудлагууд нэмэгдсэн.
Хүүхдийн тусламжийн утас 24 цаг үйлчилгээ үзүүлж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөг энэ утсаар мөн өгч байна. Мөн чат бот үйлчилгээгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжтой.
Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажилладаг. Одоогоор 32 түр хамгаалах байр 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.
Хүүхдийн асуудлыг, иргэдийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болгоомжтой хандахыг, хүүхдийн эрсдэлтэй байгаа мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон 108 утсанд хүргэж байхыг хүсэж байна" гээд хүүхдүүд нь гэртээ орж чадаагүй гэх иргэний мэдээллийг хүргэлээ.
Хүүхдүүдийг нь гэрт нь оруулаагүй гэх иргэний хандаж хэлсэн үг "Сайн байцгаана уу. Би БЗД-ийн Хүүхэд хөгжлийн төв болон УОК-т хандаж баярлалаа гэдгээ хэлмээр байна. Манай хоёр хүүхдэд цар тахлын байдал хэцүү байгаа энэ үед амжиж төрийн тусламж үзүүлсэнд баяртай байна. Би хүүхэдтэйгээ видеогоор холбогдсон. Хүү маань тоглоом тоглоод тухтай байж байсан. Баярласан шүү" гэжээ.
Тухайн хүүхдийн болон ковид тусан хүмүүсийн мэдээллийг болгоомжтой өгөхийг ГБХЗХГ-аас дахин санууллаа.